Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 9 2 7
Users Today : 60
Users Yesterday : 114
Total Users : 57927
Views Today : 69
Views Yesterday : 130
Spread the loveУлаан шүр нь Ангараг гаригийн чулуу юм. Хэрэв хүн  түрэмгий, дээрэнгүй мөн чанартай бол тэр хүн шүр зүүх хэрэгтэй. Түүнчлэн, цагдаа сэргийлэхтэй байнгад орооцолдоод байдаг хүмүүс, жишээ нь, машинтай явахад нь байнга зогсоодог, торгуульдаг, төр засгийн албан тушаалтнуудтай холбоотой проблемтой хүмүүс эсвэл байнга л ямар нэг зодоон цохионд өртчих гээд байдаг хүмүүс нь Ангарагийн асуудалтай хүмүүс гэсэн үг юм. Түүнчлэн эмэгтэйчүүдийн хувьд шүр нь онцгой чанарыг өөртөө шингээсэн байдаг. Шүр зүүснээр эрчүүдийг өөртөө татаж эхлэдэг. Хэрэв таныг хэн ч анзаардаггүй бол шүр зүүгээд үзээрэй. Дорхноо л таныг анзаараад эхлэнэ. Шүрний өнгө нь Ангарагийн шүрэн өнгөт эрчим юм. Эр хүч буюу эрчүүд үүнд татагдаад эхлэдэг. Гэвч эмэгтэйчүүд улаан шүрийг удаан хугацаанд зүүх хэрэггүй. Учир нь тэрээр эмэгтэйчүүдийн бие дэхь эр эрчмийн хэмжээг нэмэгдүүлдэг ба ялангуяа тестостероныг идэвхижүүлдэг. Шүр нь питта дошагийн буюу шарын тэнцвэр алдагдснаас үүсэлтэй өвчнүүдийг эмчилдэг. Мөн тэрээр цөсний үрэвсэл, хоолны шингэц муудахыг эмчлэхийн зэрэгцээ дархлааг сайжруулж, вирус устгах үр нөлөөтэй.
Spread the loveБид материаллаг байгалийн атганд оршин буй. Кармана даива-нетрена (ШБ 3.31.1). Та тодорхой материаллаг шинж чанарын нөлөөн дор ажиллаж хөдөлмөрлөж буй. Тийн та өөрийн дараагийн амьдралдаа бэлтгэж буй. Та, “Зүгээр дээ, би маш аз жаргалтай байна. Би Америкт төрсөн. Манай үндэстэн маш аугаа. Бид бас маш баян чинээлэг. Тэгэхээр би дараагийн амьдралдаа Америкт эргэн ирнэ. Би энэ орондоо дахин төрөөд одоогийнх шигээ жаргалтай амьдрах болно” хэмээн хэлж чадахгүй. Үгүй дээ, энэ нь таны мэдлийн хэрэг биш. Та ингэж хэлж чадахгүй. Үүнийг даива-нетрена хэмээн нэрлэдэг. Дайва. Даива гэдэг нь байгалийн дээд хүчин гэсэн утгатай. Даива. Үүнтэй адил зүйлийг энд өгүүлсэн: даиви хи эша гуна майи мама майи (Бг 7.14). Та тийн хэлж чадахгүй. Даива-нетрена. Та өөрийн дараагийн амьдралдаа бэлдэж буй. Дээд хүчнүүд танд боломж олгоно. Хэрэв та өөрийгөө сайн бэлдэх аваас та сайхан боломжийг хүлээж авна. Та дээд гаригт төрж ч болно. Хэрэв та өөрийгөө сайн бэлдэх аваас та Кришна тийш очих ч боломжтой.
Spread the loveВедийн зурхайд хэл яриа, хоол, унд, хөрөнгө санхүүг нэгэн адил гэр буюу 2р гэр захиран удирддаг. Өөрөөр хэлбэл энэ нь үнэн, зөв, эерэг, эелдэг яриатай, хоол унд зөв байж гэмээ нь хөрөнгө санхүүгийн байдал эерэг, сайн байх боломжтойг илэрхийлдэг. Эсрэгээрээ хэл яриа бүдүүлэг, хараал, доромжлол, худал, муу үгийг хэлэх, хоол унд буянлаг биш нүгэлтэй мөн чанартай байх аваас хөрөнгө санхүүгийн байдал  асуудал бэрхшээлтэй, эсвэл хөрөнгө мөнгө ирж болох ч энэ нь буруу эх үүсвэрээр дамжин ирэх хандлагатайг илэрхийлдэг. Мөн энэ байдлаас шалтгаалж хөрөнгө санхүүгийн алдагдал хохирол амсах ба эсвэл энэ нь хөрөнгө санхүүгийн алдагдал учрах гэж буйн эхлэл, дохио шинж тэмдэг болдог. Түүнчлэн ведийн зурхайд марака стхана буюу үхлийн гэр гэгддэг хоёр гэр байдаг. Энэ нь энд өгүүлсэн 2-р гэр буюу хэл яриа, хоол унд, хөрөнгө санхүүгийн гэр, нөгөө нь 7р гэр буюу гэр бүл, түншлэлийн гэр. Энэхүү хоёр гэрийн эзэн гаригууд сөрөг байршсан, сөрөг гаригийн нөлөөнд орсон, эрчим нь алдагдсан гэх
Scroll to Top