Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
2
8
7
7
Users Today : 46
Users Yesterday : 60
Total Users : 52877
Views Today : 57
Views Yesterday : 81
Spread the loveЭмэгтэй мөн чанарыг хурц тодоор илэрхийлдэг гаригууд нь Сар болон Сугар юм. Бүх эмэгтэйчүүд энэ хоёр гаригтай холбоотой… Тэргэл сартай өдөр эмоци буюу сэтгэл хөдлөлийн байдал хүчтэй нэмэгддэг ба үүний зэрэгцээ эмэгтэйчүүд гадна орчинд болж буй үйл явдлуудыг илүү хүчтэйгээр хүлээн авдаг. Шинэ сартай үед эмэгтэйчүүд илүү сул болдог ба хүч чадал, эрчим энерги нь бараг л үгүй болдог. Энэ үед томоохон хүчин чармайлт гаргах юу ч төлөвлөхгүй байсан нь дээр. Ялангуяа биеийн хүчин чармайлт гаргах зүйл дээр. Шинэ сар ба тэргэл сартайд шинэ ажил хэрэг эхлүүлэхэд төдийлөн тааламжтай биш цаг мөч юм. Өөр нэг дүрэм гэвэл, ургаж буй Сарны мөчлөгт ажил үйлийг эхлэх хэрэгтэй ба олох, авахтай холбоотой үйл хэргийг хийж гүйцэтгэх нь зүйтэй байдаг. Хамгийн зохимжтой цаг нь сарны мөчлөгийн нэгнээс 14нийг хүртлэх өдрүүд юм. Ялангуяа таван болон арван нэн зохимжтой. Буурах Сартай өдрүүдэд ажил үйлийг дуусгах буюу төгсгөлийг нь тавих, хаях, зайлуулахтай үйлүүдийг нь хийх нь сайн. Жишээ нь,
Spread the loveУлаан шүр нь Ангараг гаригийн чулуу юм. Хэрэв хүн түрэмгий, дээрэнгүй мөн чанартай бол тэр хүн шүр зүүх хэрэгтэй. Түүнчлэн, цагдаа сэргийлэхтэй байнгад орооцолдоод байдаг хүмүүс, жишээ нь, машинтай явахад нь байнга зогсоодог, торгуульдаг, төр засгийн албан тушаалтнуудтай холбоотой проблемтой хүмүүс эсвэл байнга л ямар нэг зодоон цохионд өртчих гээд байдаг хүмүүс нь Ангарагийн асуудалтай хүмүүс гэсэн үг юм. Түүнчлэн эмэгтэйчүүдийн хувьд шүр нь онцгой чанарыг өөртөө шингээсэн байдаг. Шүр зүүснээр эрчүүдийг өөртөө татаж эхлэдэг. Хэрэв таныг хэн ч анзаардаггүй бол шүр зүүгээд үзээрэй. Дорхноо л таныг анзаараад эхлэнэ. Шүрний өнгө нь Ангарагийн шүрэн өнгөт эрчим юм. Эр хүч буюу эрчүүд үүнд татагдаад эхлэдэг. Гэвч эмэгтэйчүүд улаан шүрийг удаан хугацаанд зүүх хэрэггүй. Учир нь тэрээр эмэгтэйчүүдийн бие дэхь эр эрчмийн хэмжээг нэмэгдүүлдэг ба ялангуяа тестостероныг идэвхижүүлдэг. Шүр нь питта дошагийн буюу шарын тэнцвэр алдагдснаас үүсэлтэй өвчнүүдийг эмчилдэг. Мөн тэрээр цөсний үрэвсэл, хоолны шингэц муудахыг эмчлэхийн зэрэгцээ дархлааг сайжруулж, вирус устгах үр нөлөөтэй.
Spread the loveБид материаллаг байгалийн атганд оршин буй. Кармана даива-нетрена (ШБ 3.31.1). Та тодорхой материаллаг шинж чанарын нөлөөн дор ажиллаж хөдөлмөрлөж буй. Тийн та өөрийн дараагийн амьдралдаа бэлтгэж буй. Та, “Зүгээр дээ, би маш аз жаргалтай байна. Би Америкт төрсөн. Манай үндэстэн маш аугаа. Бид бас маш баян чинээлэг. Тэгэхээр би дараагийн амьдралдаа Америкт эргэн ирнэ. Би энэ орондоо дахин төрөөд одоогийнх шигээ жаргалтай амьдрах болно” хэмээн хэлж чадахгүй. Үгүй дээ, энэ нь таны мэдлийн хэрэг биш. Та ингэж хэлж чадахгүй. Үүнийг даива-нетрена хэмээн нэрлэдэг. Дайва. Даива гэдэг нь байгалийн дээд хүчин гэсэн утгатай. Даива. Үүнтэй адил зүйлийг энд өгүүлсэн: даиви хи эша гуна майи мама майи (Бг 7.14). Та тийн хэлж чадахгүй. Даива-нетрена. Та өөрийн дараагийн амьдралдаа бэлдэж буй. Дээд хүчнүүд танд боломж олгоно. Хэрэв та өөрийгөө сайн бэлдэх аваас та сайхан боломжийг хүлээж авна. Та дээд гаригт төрж ч болно. Хэрэв та өөрийгөө сайн бэлдэх аваас та Кришна тийш очих ч боломжтой.