Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
5
6
6
Users Today : 5
Users Yesterday : 41
Total Users : 30566
Views Today : 6
Views Yesterday : 48
Шар индранил нь Бархасвадь гаригтай холбоотой. Энэхүү үнэт чулуу нь маш хүчтэй сэрүүцүүлэх нөлөөг агуулж байдаг ба үүний зэрэгцээ акашийг идэвхижүүлдэг. Акаш гэдэг нь огторгуй гэсэн утгатай. Энэхүү чулууг ерөнхийдөө зөвхөн алтанд зүүдэг. Тэрээр сурж судлах чадварыг нэмэгдүүлэх ба ой санамжийг сайжруулдаг. Мөн төвлөрөх чадварыг өгөхийн зэрэгцээ бясалгалын тайван амгалан байдалд орших боломжийг өгдөг. Эрүүл мэндийн тухайд гэвэл тэрээр маш сайн тайвшруулдаг ба элгийг эрүүлжүүлдэг. Түүнчлэн зүрхний хэм алдагдлыг арилгаж, зүрхийг эмчилдэг. Мөн сахасрара чакраг нээж өгдөг. Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Нэгэн фермийн эзэн саравчтай өвсөн дотор бугуйн цагаа гээчихсэнээ гэнэт мэджээ. Тэрхүү цаг хэдий төдийлөн үнэтэй цаг байгаагүй ч түүнд хайртай хүнийх нь бэлэглэсэн цаг байсан тул түүнийг мөнгөөр үнэлэх аргагүй үнэтэй эд байж. Ингээд тэрээр саравчтай өвсөн дотор бүхэлд нь хайгаад юу ч ололгүй эцэст нь бууж өгчээ. Хайгаад байх хүч тэнхээ ч түүнд үлдсэнгүй. Гэнэт тэрээр ойролцоохон тоглож буй жаалуудыг хараад тэднээс тусламж гуйхаар шийдэж гэнэ. Өвсөн дотроос түүний цагийг олсонг нь шагнана хэмээн тэдэнд амлажээ. Түүний энэ үгийг дөнгөж дуулаад жаалууд саравчтай өвс рүү шуугилдаад л ороод явчихаж. Жаалууд өвсийг дээрээс нь доош бүхэлд нь эрж хайсан боловч цагийг нь олсонгүй. Эцэст нь фермийн эзэн цагаа эрж хайх бүх оролдогоо орхихоор шийдээд байтал нэгэн жаахан хүү түүн рүү дөхөж ирээд түүнд бас нэгэн боломж олгохыг хүсч гэнэ. Фермийн эзэн хүүг харвал тэрээр үнэхээрийн чин сэтгэлээсээ байгаа нь ажиглагдсан тул тэрээр хүүг саравч руу оруулжээ. Хамгийн гайхалтай нь хэсэг хугацааны дараа мөнөөхь
Би та бүхэнд богино боловч нэн чухал түүхийг ярьж өгөхийг хүсч байна. Энэ үйл явдал ойролцоогоор 30 орчим жилийн өмнө болсон хэрэг л дээ. Энэхүү үйл явдал нь миний бурханлаг өсөлт хөгжил болон миний бурханлаг мэдлэг, бурханлаг номуудаа түгээх үйл хэрэгт нэн ихээр тус болсон юм. Ерээд оны дунд үе байлаа. Би сургалт семинар зохион байгуулж, бурханлаг ном сэтгүүлүүд түгээж, нэгэн шинжлэх ухааны судалгааны институтэд ажиллан туршлага хуримтлуулж байсан үе. Намайг “Газпром” хий дамжуулах хоолойн станц дээр урьсан юм. Тэрхүү станц нь Москвагаас ойролцоогоор 500 км орчим зайтай оршдог. Тэнд ажиллаж байсан хүмүүс нь мөхөж буй зэргэлдээ тосгоныхноос тогтвортой, өндөр цалин хангамжтай гэдгээрээ ялгарч байсан юм. Тэндэхийн ажилчид мөнгө цалин сайн авдаг байсан. Бүгд л өөр өөрсдийн ажилдаа амь тавицгааж, лекцэнд ирээрэй хэмээн урихад бүгд л лекцэнд маань ирсэн юм. Удирдах албан тушаалтнуудтай нь уулзах үед хамгийн анх танилцсан хүн маань тэндэхийн ерөнхий нягтлан бодогч нь байлаа. Гадна байдлаасаа тэрээр огтхон ч бурханлаг биш