Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
3
4
4
9





Шачисута Прабху бол 1980аад оны дунд үес, Кришна ухамсрын гүн ухааныг номлон түгээснийхээ төлөө сэтгэц мэдрэлийн эмнэлэг, шорон, хорих лагерьт хоригдож байсан чин бишрэлтнүүдийн нэгэн төлөөлөл юм. Армяны вайшнавууд онцгой хүнд хэцүү нөхцлүүдийг туулж ирсэн түүхтэй. Байцаалтын үеэр тэднийг зодож нүдэн, тамлан зовоодог байж. Камерт хорьж орхиод, тэднийг яаж ийгээд л сэтгэл зоригийг нь мохоохыг хичээдэг байж. Вайшнавууд нь тун хатуу дэг жаягтай цагаан хоолтнууд болохыг мэдээд шоронгийн удирдлага тэдэнд жилийн дараа гэхэд тэдний зөрүүд зан засарч, сэтгэл зориг нь мохох биз гээд “хамгийн муу муухай” хоол хүнсийг өгдөг байж. Шачисута хоёр жилийн турш зөвхөн хар талхаар голоо зогоодож байсан ажээ. Учир нь тэдэн дээр ар гэрээс нь эргэлт оруулахыг хатуу хориглодог байсан байна. 1987 оны өвөл онцгой хүнд хүнд өвөл байлаа. Шачисута өөрийн хоригдох хугацааг, Оренбургийн мужийн Чашкан Соль-Илецкийн районд өнгөрөөсөн аж. Тэр өвөл тэнд хасах дөч, түүнээс ч давж хүйтэрсэн байна. Шоронгийн муу хоолноос болж ядарч туйлдсан чин бишрэлтний бие организм аргагүй
Та, гэр бүл дотроо, ажил дээрээ, найз нөхөдтэйгээ аятайхан харилцаа тогтоочихоогүй атлаа аз жаргалтай, амжилттай яваа хүнийг төсөөлж чадах уу? Үгүй, энэ нь боломжгүй. Танд аварга том орчин үеийн гоёмсог гэр орон, таван ширхэг машин, хамгийн шилдэг хувцас эдлэл, диваажинд байгаа мэт хоол унд байлаа гэе. Гэхдээ та хүн амьтангүй эзгүй арал дээр ганцаараа хаягдана. Үүнийг та хүлээн зөвшөөрч чадах уу? Яах л бол доо… Олон хүмүүс бусадтай харьцаж чаддагүйнхээ улмаас, бусадтай харьцах харьцааг номер нэг гэж тооцдоггүйн улмаас, олон хүн бужигнасан хотод амьдардаг, олон олон тооны нийгмийн хүрээлэл харилцаатай ч үүний зэрэгцээ өөрийгөө бүрэн ганцаардмал мэтээр мэдэрдэг… Түүнээс гадна, бидний хүлээн авах эсвэл бусдад учруулах хамгийн хүчтэй өвдөлтүүдийн нэг бол харилцаанаас ирэх өвдөлт юм. Ялангуяа ойр дотны хүмүүсийн зүгээс. Хүнийг үгээр алж болно гэж Будда дэмий ч нэг хэлээгүй. Ойр дотны хүний хэлсэн гомдоох үг шиг шархлуулдаг зүйл үгүй. Заримдаа зүгээр л нэг харц эсвэл хоолойны өнгө л айхтар ихээр шархлуулдаг. Томоор авч
Тэгэхээр та “майи асакта-манах” буюу “Ухаан тань Над дээр уягдан татагдаг” хэмээн Кришнагийн өгүүлсэн дээд түвшний тэр йогоор хичээллэх ёстой. Ухаан бол уягдал татагдлын дамжуулагч. Ерөнхийдөө бидний уягдал татагдал бодгаль зүйл рүү чиглэж байдаг: хэн нэг залуу руу эсвэл бүсгүй рүү гэх мэт. Бодгаль бусад татагдана гэдэг нь хууран мэхлэлт. Йог нь бид ухаанаа Кришна руу чиглүүлэх үеэс, байнгад Түүний тухай бодох үеэс эхлэдэг. Түүний оргил нь Кришнаг хайрлах хайрыг олох явдал юм. Жишээ нь, Вриндаван дахь Кришна болон Шримати Радхарани нарын олон гайхамшигтай хөрөг зургууд бий. Та эдгээр гайхамшигтай сайхан зургуудын тухай байнгад бодож чадах аваас та байнга самадхи буюу йогийн трансад орших болно. Юуны учир ямар нэг бодгаль бус зүйлийн талаар, ямар нэг хоосны талаар бодох гэж хичээх ёстой гэж? Хэрэв та ямар нэг хоосон зүйлийн талаар бодох гэж хичээх аваас тун удалгүй та ямар нэг гэрлийн тухай эсвэл ямар нэг өнгөний тухай бодож эхлэнэ. Ер нь санаанд тань юу ч орж