Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 7 4 5 3
Users Today : 42
Users Yesterday : 69
Total Users : 27453
Views Today : 46
Views Yesterday : 93
Чакрам югаантаанала-тигма-неми Бхрамат самантаад бхагават-прайуктам Дандагдхи дандагдхи ари-саинйам аашу Какшам йатхаа ваата-сакхо хутаашах   Бурханы Дээд Бодгалийн гарт эргэлдэн, орчлонгийн өнцөг буланд хүрч чадах галт хүрд Сударшана галвын төгсгөлд галав юүлэх үеийн гал түймэртэй адил тийм аугаа устган сөнөөх хүчтэй бүлгээ. Ай Сударшан хүрд минь ээ, хүчит салхиар өдөөгдсөн хөндийн түймэр хуурай өвсийг хуйхлан шатаах адил, шатаа шатаа миний дайснуудыг!   Гаде ‘шани-спаршана-виспхулинге Нишпиндхи нишпиндхи аджита-прийааси Кушмаанда-ваинаяка-якша-ракшо- Бхуута-грахаамш чуурная чуурнаяриин   Ай Дээд Эзний гар дахь шийдэм минь ээ. Та Түүнд хэмжээ хязгааргүй эрхэм билээ. Өөрийн хүчит буултаараа аянга, цахилгаан, гал, оч мэтээр аварга бүхнийг тас цохидог билээ. Би ч, та ч аль аль маань Бурханд үйлчлэн зүтгэдэг. Ийм учраас гуйя танаас кушманда, ваинаяка, якша, ракшас, бхута, граха гэх мэт муу сүнснүүдийг үлдэн хөөж туслаач. Миний дайснуудыг үнс нурам болтол даран сөнөөгөөч!   Твам ятудхаана-праматха-прета-маатри- Пишаача-випраграха-гхора-дриштиин Дарендра видраавая кришна-пуурито Бхиима-свано ‘рер хридаяни кампаян   Ай дунгуудын сор болсон Панчаджанья минь! Та Эзэн Кришнагийн гарт чимэг болон гялалзаж,
Бурхан сахиулсан тэнгэрийг Дэлхий тийш илгээж, оюутнууд юу хийж байгааг мэдэхийг хүсэв. Шалгалт болохоос долоо хоногийн өмнө Бурхан асуусан нь: –        Тэнд юу болж байна? Сахиулсан тэнгэр хариулсан нь: –        Онц сурлагатнууд хичээлээ давтаж байна, сайн, дунд, муу сурлагатнууд зугаалж байна. Гурван хоногийн өмнө: –        Онц сурлагатнууд хичээлээ давтаж байна, сайн сурлагатнууд давтаж эхэлж байна. Дунд, муугууд зугаалж байна. Шалгалт болохын өмнөх шөнө: –        Онц сурлагтнууд аль хэдийнээ бүгдийг цээжлээд, одоо унтаж байна, дунд, муу сурлагатнууд залбирч байна! гэхэд Бурхан: –        За тэдэнд л туслая даа! гэв.         **********************************   Хувьслын онол болон ариун судар номын хоорондох зөрчлийг арилгахын тулд библид дараахь өөрчлөлтийг оруулахаар шийдэв. Тиймээс одоо хүний үүслийн түүх дараахь байдалтай  болсон байна: “бурхан өөртэйгөө адилаар  бүтээсэн тийм сармагчнаас хүн үүссэн”.              ******************** ‑ Эцэг тань хоол идэхээр ширээнд суухдаа Бурханыг дурсдаг уу?  гэж гэж ач хүүгээсээ эмээ нь асуухад – Тиймээ, тийм. Дурсдаг. Жишээ нь, өчигдөр л гэхэд тэрээр үдийн хоол идэхээр ширээнд суухдаа: “Өө, Бурхан минь! Дахиад л вандуйны цутан уу!” гэж уулга алдсан
Бхактивинода Тхакур                          1 Амьдрал туршдаа би нүгэл л үйлджээ Аятай сайныг юу ч хийсэнгүй Олиггүй бүхний үндэс болж Олон амьтанд зовлонг л учруулжээ                      2 Бага жаахан жаргалын төлөө Балмад нүгэл үйлдэхээс айсангүй Аминчлах үзэлтэй, наминчлах сэтгэлгүй би Зовогчдын зүдрэлээр зугаа баяр хийв Өчүүхэн зүйлээс худлаа ярьж Өрөөлийн зовлонгоор жаргал хийв. 3 Шуналт сэтгэл зүрхэнд минь тоолшгүй Цухалдуу зан, бардам авир дуусашгүй Өөрийгөө тоох, өрөөлийг мэхлэх минь дундаршгүй Атаач сэтгэл, аархуу зан минь мундашгүй                         4 Унтах нойр, угийн залхуудаа ялагдан Мундаг гэгээн буяны үйлээс хазайв би Бусдыг хохироох буруу үзэлдээ автан Алдрын төлөө алаг багийг зүүв би Шунал хүсэл, хомхой сэтгэл хоёулан Суудал явдлыг минь мөр алдахгүй мөшгив шүү                        5 Адгийн адаг алд хар нүхэнд унаад Ариун гэгээн хуврага дээдсийн хүрээг алдаад Алдас эндэл, бүдрэл бүхнийг олонтоо үйлдээд Авууштай сайныг хэзээ ч би хийж байсангүй Ухаан бодол минь уруу зуршилд улам автаад Насны эцэст нажид бүхэн намайг чиглэв                        6 Өтөлж хөгшрөөд үхэл хагацал дөхөн ирэх
Scroll to Top