Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 6 9 1 8
Users Today : 36
Users Yesterday : 86
Total Users : 56918
Views Today : 38
Views Yesterday : 95
Spread the love 1973 оны таван сарын 17. Чевиот-Хиллз цэцэрлэгт хүрээлэн, Лос-Анжелес. Шрила Прабхупадаг доктор Сингх, Карандхара дас адхикари болон бусад шавь нар дагалдан явна. Йогийн зэвсэг   Шрила Прабхупада: Та энэ мананг арилгачих зүйл хийж чадахгүй. Эрдэмтэд хөнгөн хуумгай, хуумгай хэдэн үгээр тэр бол ийм тийм химийн элементүүдээс тогтоно хэмээн ярьж манан гэж юу болох талаар тайлбарлацгаадаг.(Инээв) Гэвч тэд түүнийг сарниаж чадахгүй. Д-р Сингх: Тэд манан хэрхэн үүсдгийг тайлбарлаж чадна. Шрила Прабхупада: Тэд тайлбарлаж чадна. Би ч тайлбарлаж чадна. Гэвч энэ бол тийм том ололт амжилт биш. Эрт дээр цагт, ведийн дайны үед брахмастра хэмээх атомын зэвсгийг ашиглаж байсан. Түүнээс хамгаалахын тулд эсрэг талын арми нь түүнийг ус болгон хувиргах тийм зэвсгийг ашиглаж байв. Гэвч өнөө цагт ийм эрдэм ухааныг хаанаас олж болох вэ? Д-р Сингх: Манан гэдэг бол сүү шиг л зүйл. Сүү ердөө цагаан мэт санагддаг авч чухамдаа бол тодорхой уургийн молекулуудын коллоид нэгдэл. Манан ч мөн л усан дуслуудын коллоид нэгдэл. Шрила Прабхупада: Ийм учраас хэрвээ та тодорхой
Spread the loveЮдхиштхира Махаража айлтгасан  нь: ай Мадхусудана минь ээ, Та намайг өршөөн соёрхож, Шравана (7-8) сарын гэрэлтэй хоёр долоо хоногийн экадашийн тухай тодорхойлон айлдана уу. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, энэ ариун гэгээн экадашийн тухай зөвхөн сонссоноор л хүн  мориор тахилга өргөл өргөж байгаатай адил  ач тусыг хүртдэг учраас Би түүний яруу алдрын талаар баяртайгаар айлдъя. Двапара юга-ын эхэнд Махишмати-пуриг захиран суудаг Махижита нэртэй нэгэн хаан байлаа. Тэрээр хүүгүй байсан учир бүх улс гүрэн нь хүртэл түүнд харанхуй  юм шиг санагдах болсон. Гэрлэсэн мөртөө хүү төрөхгүй байгаа хүн энэ амьдралдаа ч тэр, мөн дараагийн амьдралдаа ч тэр аз жаргалыг үздэггүй. Он жилүүд нисэх мэт өнгөрөхийг мэдрэхийн хирээр хаан бүр илүүтэйгээр түгшин, санаа нь зовох болсон. Нэгэн удаа, хаан өөрийн зөвлөхүүдээ цуглуулаад  тэдэнд хэлсэн нь: Би энэ амьдралдаа нүгэл үл үйлдсэн билээ. Миний сан хөмрөгт шудрага бус арга замаар  орсон эд баялаг байхгүй. Би хагас бурхдын болоод брахмануудын аугаа байдалд хэзээ ч халдаж байгаагүй билээ. Өөр
Spread the loveБурханы Бодгалийг харах гэж Буурал Гималайг зориод хэрэггүй Үнэмлэхүй Үнэнийг олох гэж Үүргэвч таяг шүүрээд хэрэггүй           Зүүдлээд хүрэмгүй алсад гэвч           Зүрхэн тушаа минь заларч бий шүү           Сэтгээд барамгүй тэртээд гэвч           Цээжин дотор минь морилж бий шүү Та бидний үйлийг хянахаар Тааллыг нь хангавал адислалаа хайрлахаар Тааваар нь бас  эрх чөлөөтэй байлгахаар Далдын хар малгайг Бурхан өмссөн юм           Орчлонгийн тоос шиг олон амьтас           Огторгуйн дунд уягдан хүлэгджээ           Түнэр харанхуй энэ ертөнцийг           Төрсөн гэр шигээ хайрлан дасжээ Тэд бүгдээрээ Бурханы үр сад Тэр ч байтугай хайртай хүүхдүүд нь Эрх танхи байсан болохоороо л Энэ ертөнцийг үзэхээр шийджээ           Хамгаас ухаалаг Эцэг Бурхан           Хайрт үрсүүдээ хориод дийлээгүй юм           Үхлийн үнэрт, зуурдын орон тийш           Үр хүүхдүүд нь тэмүүлж одсон юм Төөрч одсон энэ амьтсыг Төрсөн гэртээ буцах ёстойг Түр зуурхны энэ орны Төгсөшгүй зовлонг ойлгох учиртайг Уулзаж таарсан хүн болгонд           Зугатаж байсан ч хэлэх ёстой
Scroll to Top