Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62
..Жишээ нь, багш нь сурагчиддаа математикийн хичээл зааж байсан гэж бодьё. Ангид олон хүүхдүүд бий. Тэдний түвшин янз бүр. Зарим нь хангалттай ойлгох чадвартай, зарим нь чадваргүй. Шавь нар бүгд янз бүр. Тодорхой нэг сэдвийг заагаад багш: “За ойлгосон уу, хүүхдүүдээ? Чи ойлгосон уу? Бас чи?” гэх мэтээр асуудаг. “Тэгсэн, тэгсэн, ойлгосон” л гэцгээнэ. Гэвч мулгуу толгойтой шавь юу ч ойлгоогүй  хэдий ч, хэзээ ч: “Би ойлгосонгүй ээ” гэж хэлдэггүй. Тэрээр: “Хэрэв би ойлгоогүй гээд хэлчих юм бол бусад хүмүүс намайг юу гэх бол” гэж дотроо боддог. Багш маш гайхамшигтай байдлаар тайлбарлаад байхад ч юу ч ойлгодоггүй тийм мулгуу. Ичимхий бүргээсээ юм уу эсвэл өөр бас бус шалтгаанаар: “Тиймээ, би бүгдийг ойлгосон” гэж хэлдэг. Үр дүн нь ямар байх вэ? Тийм шавь өсөж хөгжиж чаддаггүй. Түүнийг дараагийн ангид нь оруулдаггүй. Тэрээр шалгалтан дээрээ унадаг. Ийм байдлаар төгс төгөлдөрт хүрч болно гэж үү? Капатья буюу хоёр нүүр нь төгс төгөлдөрт хүрэх замд бий болох асар том
Шрила Прабхупада дээр нэг удаа нэгэн майвади гүн ухаантан иржээ. Тэрээр түүний “Бхагавад-гита”-гийн орчуулгыг шүүмжлэхийн тулд л ирсэн байлаа. Тэр санскрит хэлийг зэгсэн сайн мэддэг байсан бөгөөд  Шрила Прабхупадад хандан: “Свамижи, таны орчуулганд байгаа алдаануудыг хэлэхийг минь зөвшөөрнө үү”  хэмээн хүсэв. Прабхупада ч “Бололгүй яахав!” хэмээн хариулжээ. Бишрэлтнүүд, Шрила Прабхупада түүнийг хэрхэн  дийлэхийг харахаар цугларцгаалаа. Маявади ч ярьж гарлаа: “Энийг хардаа: Та энд Кришна гэж бичсэн байна. Гэтэл шүлгэн дээрээ Кришнагийн тухай юу ч алга. Энд Йога гэсэн байхад харин та энд “Кришнад чин бишрэлээр үйлчлэн зүтгэх” гэж бичсэн байна. Тэнд бас бас “карма” гэж бичсэн байтал харин та дахиад л “Кришнад чин бишрэлээр үйлчлэн зүтгэх” гээд биччихэж”. Шрила Прабхупада: “Тийм үү, үнэн гэж үү? Сонирхолтой юм! .. Өөр хаа хаана байна?! ” хэмээн асууна. Маявади ч “Бхагавад-гитагийн” 18 дугаар бүлэг хүртэл хуудсыг нь эргүүлэн алдаануудыг заасаар байсан бөгөөд энэ хооронд бишрэлтнүүдийн царай улам улам барайсаар байлаа. “Прабхупада, түүнийг хэзээ нэг зогсоох юм бол доо” хэмээн тэд горьдон харцгаана.
Өөрөөс нь  илүү агуу хэн нэгэн байхвий гэхээс байж сууж чаддаггүй нэгэн хаан амьдардаг байжээ. Нэг удаа тэр бүх сайд түшмэдүүдээ дуудан ирүүлээд, тэдэнд ийм нэг асуулт тавьж гэнэ: -Бурхан бид хоёрын хэн нь илүү агуу болохыг хэл ? Сайд нар айснаасаа болж дагжин чичирцгээв. Тэгээд тэд хаанаасаа жаахан бодох хугацаа өгөөч хэмээн хүсэцгээжээ. Бүх сайд түшмэдүүд нас нь нилээд хэвийсэн хүмүүс байсан болохоор хэн нь ч албан тушаалаасаа хөөгдөж, аз жаргалтай гэр бүлийн амьдралаа бусниулахыг хүссэнгүй. Үүний зэрэгцээ тэд сүсэг бишрэлтэй хүмүүс байсан тул мөн Бурханы уур хилэнг хөдөлгөхийг ч бас хүссэнгүй ээ. Удаан удаан бодож бодож, толгой тархиа гашилгаж гашилгасан боловч олигтой санаа огт орж ирсэнгүй гэнэ. Гэтэл хамгийн ахмад түшмэл гэнэт: -Бүх зүйлийг надад даатгачих. Маргааш би өөрөө хаантай очиж ярилцах болно ,    гэв. Маргааш өдөр нь ч болж, ордон даяар баяр ёслолын хүлээн авалт хийх гэж байгаа мэт хөл хөөр болжээ. Ингэж байтал мөнөөхь түшмэл ч ирэв. Тэрээр тун тайван харагдах агаад
Scroll to Top