Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
1
1
2
Users Today : 168
Users Yesterday : 77
Total Users : 58112
Views Today : 173
Views Yesterday : 86
Spread the loveМ.Хангал Ведийн шашны номын багш Кришнагийн адислалт Даса А.Ч.Бхактивайбхава Свами манай орноо зочлон єнгєрєгч бямба гарагт “Сvнсний тухай мэдлэг” лекц уншлаа. Тэрбээр 1952 гуравдугаар сарын 28-нд Латвийн Рига хотноо мэндэлж хvvхэд ахуй насаа Германы Гамбург хотноо єнгєрєєсєн бєгєєд нутгаасаа гараад 15 жил болсон аж. Тvvний номын нэр “Бурханд зvтгэх сэтгэлийн хєдєлгєєнийг бий болгох” гэсэн утгатай бол ээж ааваас хайрласан алдрыг нь Гуннар Рейманн гэдэг. Амьдралынхаа ихэнх жилvvдийг ведийн шашинд зориулан гэгээрэлд хvрсэн номын багштай “Ведийн шаштир”-аас ведийн сургаалийг Монгол дахь шавь нартаа тайлбарлаж байхтай нь таарч ярилцсан юм. -Та “Сvнсний тухай мэдлэг” лекцээрээ сvнс гэж юу болохыг тайлбарласан. Тэгвэл уншигчид маань ч сvнс гэж юу болохыг сонирхож байгаа? -Сvнс нь бурханлиг оюун ухааны нэгээхэн хэсэг болдог. Хvн махан биетэй. Махан биеэ жинхэнэ хvн гэж эндvvрдэг. Гэтэл бидний махан бие ердєє л сvнсний гадаад тусгал юм. Сvнс биеэс гарсан тохиолдолд махан бие vхдэг. Сvнс биеэ орхиж, хvн нас барахыг “явчихлаа, тэнгэрт хальчихлаа” гэдэг. Єєрєєр
Spread the love ЭНЭТХЭГ БҮЖИГ – ЕРТӨНЦИЙГ БҮТЭЭХ БУРХАНЫ ХӨДӨЛГӨӨН ЭНЭТХЭГ БҮЖИГ – ГЭГЭЭРЭЛД ХҮРЭХ ХАЙРЫН ЗАМ МӨР ЭНЭТХЭГ БҮЖИГ – ЖАРГАЛАНГ МЭДРЭХ БАХДАЛТ ЦАГ МӨЧ Эрхэм таныг Монголд анх удаа зохиогдож буй Энэтхэгийн ПАРАТАНАТЯАМ бүжгийн дугуйланд урьж байна. Энэтхэгийн соёл, урлаг, уламжлалаас танилцуулахаас гадна Дэлхийд алдартай ПАРАТАНАТЯАМ БҮЖГИЙГ заана. Урлагийн сайхныг мэдэрч, өөрийгөө дээдэлдэг хүн бүрийг урьж байна! 2008 оны 12 сарын 10-ны өдрєєс эхлэн 19 цагаас Төв гал Командын байрны Хурлын Зааланд бїжгийн дугуйлан эхлэнэ. Тєлбєр 30000 тєгрєг. Холбогдох утас: 91882304
Spread the love Түүний анагаах хүч чадлын тухай өгүүлэхүй “Аюурведийн анагаагч мантранууд” номын зохиогч С.М.Неаполитанскийн Оросын Аюурведийн анагаах ухааны Ассоциацийн ерөнхийлөгч доктор И.И.Ветровтой хийсэн ярилцлагын төгсгөл Неаполитанский С.М: Та бодит амьдрал дээр мантраг хэрэглэж байсан тодорхой тохиолдлуудаасаа яриач. Ветров.И.И: Саяхан би “Үхэх зуршлаа орхицгооё” нэртэй семинар зохион явуулсан л даа. Энэ семинар маань кайя-кальпа буюу үхэлгүй мөнхөд хүрэхүй хийгээд залуу насаа хадгалахад зориулагдсан эртний эрдэм ухаанд зориулагдсан байсан юм. Энэхүү сургаалд тусгай мантрууд байдаг. Семинарын маань хөтөлбөрт хамтаар мантра-бясалгах хичээл орсон байлаа. Хэдийгээр семинарт маань мантрын тухай багахан мэдлэгтэй олон хүн орсон байсан ба мөн мантра эмчилгээнд маш болгоомжтой ханддаг, өөрсдийгөө үнэн алдартны шашинтай улс оронд амьдардаг хэмээн ярьж байсан олон хүн байсан хэдий ч мантра-бясалгалд оролцохоос татгалзсан бараг нэг ч хүн байгаагүй юм. Семинарыг сонсогч нар шийдвэрийг хүлээн авахаас бүрэн дүүрэн ангид байсан билээ. Гэвч хүмүүс семинарыг орхиж яваагүйгээр барахгүй мантрын тухай ямар ч мэдлэггүй өөрсдийн төрөл төрөгсөд, найз нөхдөө дагуулан ирцгээсэн байв. Энэхүү семинар дээр “үхлийг