Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 9 7 5 0
Users Today : 25
Users Yesterday : 32
Total Users : 29750
Views Today : 28
Views Yesterday : 52
Цөөрөмд нэгэн мэлхий амьдардаг байжээ. Нэгэн удаа түүний хүү цөөрмийнх нь хажуугаар явж өнгөрсөн том зааныг харсан байна. Мэлхийхэн ч ээж рүүгээ яаран гүйж ирээд, хөөрч догдолсноосоо болоод хахаж цацан байж, энэ өдөр ямар аварга том амьтныг харснаа ярьж эхлэв. –         Үнэн гэж үү? хэмээн ээж-мэлхий гайхаад, – Тэгээд тэр амьтан чинь хир зэрэг том юм бэ дээ? –         Өө, маш том, танаас хамаагүй том  гэж мэлхийн зулзага хариу өчив. –           Ийм үү ? гэж ээж- мэлхий өөрийн хэвлийгээ бага зэрэг үлээн хүнхийлгээд, сониучирхав. –         Өө, үгүй дээ, хамаагүй том!  гэж хүү нь мэтгэв. –         Тэгээд ийм гэж үү дээ? гээд тэрээр өөрийгөө улам хүчтэй үлээн том болгов. –         Үгүй, үгүй ээжээ, бүр ч илүү том! гэж жаал нь хариуллаа. Ийнхүү мэлхий-ээж өөрийгөө үлээн том болгохоо үргэлжлүүлсээр, ингэх бүрдээ тэрээр заан гээч амьтан ийм байсан уу гэж асууж байсан бөгөөд тухай бүрд нь мэлхийн зулзага: “Үгүй ээ, бүр том” гэж хариулж байлаа. Ингээд эцэс сүүлдээ өөрийн хэвлийгээ байж болох хамгийн дээд хэмжээнд
Брахма бурхан Нарада Мунид хандан хэлсэн нь: Ай хайрт хүү минь ээ, ай мэргэдийн шилдэг нь минь ээ, Бүхний Дээд Бурханд чин бишрэлээр зүтгэдэг мэргэн хүмүүст аугаа их ач тусыг хийгээд дээдийн дээд ангижралыг  хайрлан хүртээдэг болон бүхий л нүглийг устган зайлуулдаг Харибодхини экадашийн яруу алдрын тухай би чамд өгүүлье. Ай брахмануудын шилдэг нь минь ээ, Ганга мөрөнд угаал үйлдсэнээр хүртдэг ач тус нь  Харибодхини экадаши гэж бий болох үе хүртэл л ач холбогдолтой байсан. Картика  сарын гэрэлтэй хагаст тохиодог энэхүү экадаши нь мөргөлийн газар орон болон далайд угаал үйлдэхээс ч хавьгүй илүү хүчтэй. Энэ ариун гэгээн экадаши нь нүглийг устган зайлуулахдаа Рашасуйя тахилга өргөлийг 100 удаа болон Ашвамедха тахилга өргөлийг 1000 удаа үйлдсэнээс ч илүү хүчирхэг билээ. Хагас бурхдын дундахь мэргэн Нарада Муни өгүүлсэн нь: Ай эцэг минь ээ, экадашийн өдөр үр тариа болон буурцагт ургамал оруулалгүйгээр үд дундад эсвэл орой нэг удаа хооллох  эсвэл бүхий л өдрийн туршид бүтэн мацаг барьснаар ямар шинж чанартай болдог талаар тодорхойлон хэлж өгнө үү. Брахма
Нэгэн газрын эзэн хөрш тосгоны уран дархныг дуудан авч ирээд хэлсэн нь: “За чамд энэ жаахан алтан ембүүг өгье. Түүгээр надад сүү хийж байх ваар хийж өг. Гэхдээ намайг хуурна гэж битгий бодоорой. Ваар алтан байх ёстой шүү. Түүн дээр юу ч бүү холиорой” гэв. Инжаан ч “Тэгэлгүй яахав” хэмээн өчөөд явж одов.     Уран дархны гарт цэвэр алтан ембүү орж ирвүү үгүй юу түүнийг шуналын сэтгэл эзэмдэв. Ингээд тэрээр түүнээс чимхлэх арга чарга бодож эхлэв. Чингэвч тэрээр хэрэв газрын эзэн мэхэлснийг нь мэдвэл түүнийг шийтгэнэ гэдгийг сайн ойлгож байлаа. Ийм учраас мань эр чулуугаар ваар сав хийгээд жаахан алтаар бүрэв. Уран дархан ч алтаар бүрсэн чулуун ваараа газрын эзэнд аваачиж өгтөл тэрээр ихэд гайхан: “Чи юу аваад ирэв?”хэмээн асуув. Инжаан ч: “Эрхэм ноёнтон, энэ нөгөө алтан ваар тань. Түүнийг хийхэд амаргүй байлаа шүү” гэхэд “Чи тоглож байна уу? Энэ чинь чулуун ваар л байна шүү дээ” гэж газрын эзэн ундууцав. Хариуд нь уран дархан:
Scroll to Top