Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
1
6
7
Users Today : 55
Users Yesterday : 168
Total Users : 58167
Views Today : 57
Views Yesterday : 173
Spread the loveНэгэн удаа шавь өөрийн номын багш дээр очин, түүнд Бурханы өлмийд хүргэх нууц мантра өгөөч хэмээн хүсчээ. Хариуд нь багш нь: “Харе Кришна, Харе Рама мантраг унш” – хэмээн зөвлөж гэнэ. Гэртээ харих замдаа шавь Ганга мөрний эрэг дээр цагаан хэрэглэл угаангаа Харе Кришна маха мантраг дуулан суух угаагч эмэгтэйг олж харав. Цааш явах замдаа тэрээр тороо усанд хаяж буй загасчидтай тааралдав. Тэд ч гэсэн мөн адил Харе Кришна маха мантраг дуулцгаах аж. Гэтэл хажуугаар нь гүйлдэх тосгоны бяцхан жаалууд мөн адил тэрхүү мантраг байдаг чадлаараа хашгиралдан дуулцгааж байв гэнэ. Гайхаж, сэтгэлээр унасан шавь буцаад багшийгаа зорилоо. Тэгээд гомдож, урам хугарсан янзаар багшаасаа: “Таны өгсөн мантраг угаагч, загасчид тэр ч байтугай тосгоны бяцхан жаалууд хүртэл мэдэж байхад юуных нь нууц мантра байх билээ ?” хэмээжээ. Багш нь урт удаан тайлбар хэлэхийн оронд түүнд нэгэн үнэт чулуу өгөөд шавьдаа ийн хэлэв: “Угаагч, загасчин, тосгоны жаалууд дээр очоод тэдэнд үүнийг үзүүл. Тэд үүний үнэ цэнийг
Spread the loveБидний зүрхэнд Гималайн уулс шиг асар их бохир бузар хуралдан хуримтлагдсан. Үүнийг яаж цэвэрлэх вэ? Цэвэрлэх ямар нэг арга байна уу? Магадгүй хэн нэг эрдэмтэн зүрхийг тань цэвэрлэх хэрэгсэл өгөх болов уу? Тэд гэдэс дотрыг угааж цэвэрлэж чадах ч зүрхийг чинь цэвэрлэж чадна гэж үү? Үүнийг хэрхэн хийхийг тэд мэдэхгүй. Харин садху нар үүнийг мэддэг. Бхагаватам сударт, кришна-санкиртаны ачаар зүрх олон олон лакх амьдралын туршид хураан хуримтлуулсан материаллаг бохир бузар болгоноос ариусан цэвэрлэгдэх боломжтой хэмээн айлдсан. Тэр цагт л бхакти өсч хөгждөг. Шрила Гоур Говинда Свами, Маяпур. 1993 он (Лакха – Нэг зуун мянга 100 000 Кришна-санкиртан –Дээд Эзэн, Кришнагийн ариун нэрийг олноороо хамтран дуулах үйл ) Бэлтгэсэн: Балабхадра дас
Spread the loveНэгэн тосгонд ах, дүү хоёр амьдардаг байжээ. Тэд эцгээсээ дундаа өвлөж авсан ганцхан тариан талбайтай аж. Тэр талбайдаа тэд хамтран тариа тарьж, ургацаа жил бүр тэнцүү хуваан авна. Ах нь эхнэртэй, олон хүүхэдтэй. Дүү нь эхнэргүй юмсанжээ. Ах нь шөнө болгон: “Яана даа… муу дүү минь эхнэр байхгүй. Авсан ургацаа тэнцүү хуваагаад авчихдаг. Тэгэхээр дүү минь насан өтөл болох үед яахав? Түүнд туслах үр, хүүхэд гэж алга. Түүнд би авсан ургацаасаа арай ахиуг нь ав, мөнгө төгрөгөө цааш нь хийж, өтлөж хөгшрөх үедээ хэрэглэ гэж байнга л хэлэх юм. Гэвч тэр үгийг минь хэрэгсэхгүй юм…” хэмээн бодно. Ингэж бодоод тэрээр орондоо нааш цааш эргэж хөрвөнө. Тэгээд эцэстээ тэсэхээ больж шөнө дунд сэмхэн босоод, уут авч, өөрийнхөө үр тарианы агуулахаас уутлан, дүүгийнхээ агуулахад аваачаад асгаж орхижээ. Дүү нь мөн л бүхэл шөнөжин унталгүй, эргэж хөрвөн: “Хөөрхий ах минь… тэр маань эхнэртэй, олон хүүхэдтэй. Тэгээд ургацаа надтай тэнцүү хувааж авдаг. Түүнд би ургацаасаа ахиухныг нь