Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
1
7
3
Users Today : 61
Users Yesterday : 168
Total Users : 58173
Views Today : 65
Views Yesterday : 173
Spread the loveХүн төрөлхтний хуулийн бүрэн эмхэтгэл гэж тооцогддог Ману Самхита сударт эмчилгээний 13 аргыг өгүүлсэн байдаг. Тэдгээр аргуудын нэг нь амьдран суух газраа өөрчлөх буюу өвчтөнийг төрсөн газраас нь өөр газарт нүүлгэн шилжүүлэх явдал. Нүүдэл нь хүний эрүүл мэнд хувьд эерэг ба сөргөөр нөлөөлөх боломжтой бөгөөд энэ нь тухайн хүний төрсөн цаг буюу Лагна нь өөр цагийн бүсэд шилжсэнээр хэрхэн өөрчлөгдөж байгаагаас хамаардаг. Лагна буюу төрсөн цаг цагийн бүсээс хамаарч өөрчлөгдсөнөөр зурхайн гэрүүд өөрчлөгдөх ба хувь тавилан сайжрах ба эсрэгээр муудах гэх мэт нь шалтгаалдаг байна. Бэлтгэсэн: Балабхадра дас
Spread the loveНэрт одон оронч Николай Коперник, Дэлхийн хөдөлгөөнт мөн чанар болон бие даасан гариг эрхэслэг чанар, сансар огторгуйд ганцаар оршдоггүйн тухай өөрийн алдарт онолыг 1543 онд хэвлүүлж байжээ. Гэтэл үүнээс 1000 жилийн өмнө, ведийн эрдэмтэн Арьябхатта, Дэлхий нь Нарыг тойрон эргэдэг хэмээн бичиж байсан байна: “Завин дээр суун сэлж яваа хүнд эрэг дээрхи модод хөдлөж байгаа мэт харагддаг шиг Дэлхий дээр амьдарч байгаа хүмүүст Нар хөдлөж байгаа мэт харагддаг” хэмээгээд цааш нь тэрээр, Дэлхий бөөрөнхий ба өөрийн тэнхлэгийн дагуу Нарыг тойрон эргэж, сансар огторгуйд “өлгөгдсөн мэт тогтож байдаг” гэж батлажээ. Таталцлын онол ч эртний одон орон судлаачдад тодорхой зүйл байжээ. Ведийн орон орны томоохон бүтээлд тооцогддог “Сурья Сиддхантад”(манай эриний 487 онд) их мэргэн Бхаскачарья бичихдээ: “Объектууд Дэлхий дээр унаж байгаа нь түүний татах хүчний улмаас болж буй юм. Дэлхий, Нар, Сар болон өөр бусад гаригууд мөн татах хүчний улмаас өөр өөрсдийн орбит, тойрог замууддаа тогтож байдаг” гэсэн байна. Гэтэл Исаак Ньютон таталцлын хуулийг дөнгөж 1687 онд нээсэн билээ.
Spread the loveИсаак Ньютон их эрдэмтэн байсны зэрэгцээ Бурханд итгэл бишрэлтэй нэгэн байсан гэдэг. Гэвч түүний танилууд нь, эрдэмтэн найз нөхөд нь түүнийг орчлон ертөнцийг удирдан залж байдаг бодгаль байдаг гэж ярихад нь огт итгэдэггүй эсэргүүцдэг байж. Тэд байнга л түүнтэй маргадаг байв. Тэгэхэд нь Ньютон нэгэн нэртэй сайн мужаанаас тэнгэрийн эрхсүүдийн загварыг хийж өгөхийг хүссэн байна. Тэр мужаан ч ур ухаанаа шавхан, гариг эрхсийн маш гоёмсог загвар хийжээ. Тэр загвар бүхэлдээ манай нарны гаригсын системтэй их адилхан болсон байж. Гариг эрхэс болон дагуулууд нь яг л бодит юм шиг хөдлөж байв. Үүнийг харсан найз нөхөд нь маш ихээр ихээр гайхацгааж, Исаак Ньютоноос түүнийг хэн хийсэн, хэрхэн хийсэн талаар нь асуув. Ньютон: “Хэн ч хийгээгүй. Өчигдөр манай гэрт тэсрэлт болоод тэгээд л энэ загвар бий болчихсон” хэмээн хариулжээ. “Чи чинь юугаа худлаа яриад эхлэв?” гэж найзууд нь даажигнахад Ньютон: “Та нар манай орчлон ертөнц их тэсрэлтээс үүссэн гэж батладаг шүү дээ. Тэгвэл ийм байх боломжтой байна гэж үү ?