Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
2
4
9
6





Ведийн тоон зурхайн төөрөг Таны зан төрх, дотоод мөн чанар, нийгэмтэй харьцах байдал, таны сайн болон муу тал, найз нөхөрлөлийн байдал, анхаарч сэрэмжилж явбал зохих зүйлс, эрүүл мэндийн ерөнхий байдал, тохирох үнэт эрдэнийн чулууд, тохиромжтой өнгүүд, жилийн сайн болон муу цаг мөчүүд, амжилтанд хүрч чадах насууд, эзэмшвэл зохих мэргэжил, санхүүгийн боломжууд, амьдралынхаа туршид анхаарч сэрэмжилж явбал зохих санамж зөвлөгөө гэх мэт өөр бусад олон олон зүйлийн тухай мэдээллийг тоон зурхайн ухаан танд хэлж өгнө. Хэмжээ 10 орчим хуудас Үнэ: 45000төг Жич: Энэ төөргийг хийхэд таны төрсөн он, сар, өдөр байх шаардлагатай. 2. Ведийн одон зурхайн ерөнхий зурлага Таны төрсөн од танд ямар зан чанар, хувь тавиланг бэлэглэж байгааг, мөн Сарны болон Нарны байрших ордоор таны хувь тавиланг шинжинэ. Таны зан чанарын ерөнхий байдал, эрүүл мэндийн байдал, гэр бүл, ажил бизнес, үр хүүхэд, ашиг орлого авч ирэх бизнесийн чиглэлүүд, эд хөрөнгө, санхүүгийн байдал, амжилт карьерын талаархи мэдээллийг таны төөрөг зурлагаас гаргаж мэдээлнэ. Мөн таны эрүүл мэнд эсвэл ажил карьер,
Шачинандана дас (Шрутидхар): Надад жаран таван настай нэгэн найз байдаг билээ. Тэрээр өмнө нь “Таймс оф Индиа” сонины ахлах сурвалжлагчаар ажиллаж байсан юм. Түүнийг Орисст ирэх үед тусгайлан машин гаргаж, түүнийг энд тэнд явахад нь даган явах албаны хүн ч гаргаж өгч байсан билээ. Тэр сурвалжлагч найз маань тэнд ирснийхээ дараа надаас Шрила Прабхупадатай уулзуулж өгөөч хэмээн хүссэн юм. Ингээд би түүнийг Шрила Прабхупадын буудалласан шавар оромжинд дагуулан аваачив. Тэр үед Шрила Прабхупада өөрийн хэдэн шавь нартай ярилцаж суусан ба бид ч тэдний яриаг сонсохоор суулаа. Прабхупада, Чаитанья Махапрабхугийн сургаал зааврыг түгээхээр АНУ-д ирсний дараа эхэн үед учирч байсан томоохон хүндрэл бэрхшээлүүдийнхээ талаар ярьж байлаа. Тэрээр, америкчууд зөвхөн мэдрэхүйн зугаа цэнгэлд л итгэдэг, хэрвээ хэн нэг нь илүү тансгаар цэнгэж чадах юм бол үүнийгээ амжилтын шинж гэж тооцдог хэмээн ярьж байсан юм. “Ийм хүмүүст хэрхэн яаж Кришна ухамсрыг хүлээн авах итгэл үнэмшлийг төрүүлэх вэ? гэж л би бодож байлаа” хэмээн Шрила Прабхупада ярьж байв. Тэгснээ Шрила Прабхупада,
..Эрүүлээр сэтгэгч хүн нь ямар нэг материаллаг гаригт хүрэхийг мөрөөддөггүй. Учир нь гэвэл түүнийг тэнд мөн л дөрвөн төрлийн материаллаг зовлон хүлээж байдаг. “Бхагавад-гита”-гаас, тэр ч байтугай манай орчлонгийн хамгийн дээд гаригсын систем болох Брахмалокад хүрлээ ч тэнд мөн л энэхүү дөрвөн төрлийн зовлон байдаг гэдгийг мэдэж болно. Түүнчлэн “Бхагавад-гита”-гаас, Брахмалока дээрхи нэг өдөр нь манай дэлхийн сая сая жилтэй тэнцдэг гэдгийг бид мэднэ. Үүнд эргэлзэх зүйл үгүй юм. Хамгийн дээд гаригсын систем Брахмалокад хүрч болно. Гэвч эрдэмтдийн батлаж байгаагаар, тийшээ пуужингийн хурдаар нислээ гэхэд даруй дөчин мянган жил шаардагдмуй. Сансарт дөчин мянган жил аялахад бэлэн хэн байна вэ? Ведийн утга зохиолуудаас бид тодорхой бэлтгэлийг хангаж байж гэмээ нь дурын гаригт хүрэлцэн очих боломжтой тухай мэднэ. Хэн бээр дээд гаригсын систем рүү (тэнд сахиулсан тэнгэрүүд амьдардаг хэмээн өгүүлсэн) аялахад бэлдэнэ вэ тэр тийшээ зорчиж болно. Мөн ийм маягаар доод гаригсын систем рүү аялаж болох ба мөн хүсвэл эндээ үлдэж ч болно. Эцэст нь хэн нэг нь