Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 9 8 1 7
Users Today : 7
Users Yesterday : 37
Total Users : 29817
Views Today : 7
Views Yesterday : 44
1-р хэсэг    Гурван эрдэнэд итгэмүй. Хязгаар газрын нэгэн хүн Төр гэрэлтийн тавдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь. Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна.Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийн асууруун. Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл. – Хямд гэв. Бас өөр хийхэд хямд юу байна? гэвэл, – Муу үйл хямд гэв. Ямар юм цөөн бэ? гэвэл – Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв. Ямар юм олон бэ? гэхэд – Сэрэмжгүй муу заяатан олон гэв. Юу сайхан бэ? гэхэд – Саруул ухаан сайхан гэв. Юу хортой бэ? гэхэд – Өст сэтгэл хортой гэв. Юу худал вэ? гэхэд – Энэ нас худал гэв Юу үнэн бэ? гэхэд – Гурван эрдэнэ үнэн гэв. Юу муу вэ ? гэвэл – Хүний номгүй нь муу гэв Юу сайн бэ? гэхэд – Чин зориг сайн гэв – Энэ цагийн хүний жам ямар вэ? гэхэд – Аяа хөөрхий, энэ цагийн хүний явдлыг санах тутам
2-р хэсэг Аяа бас, Өөрөө муу яваад бусдыг жишээ татна. Хүний хүчээр сайн яваад сэдрэг эрмшинэ. Дээр явбал атаархана. Доор явбал дарлана. Энэ цагийн Алаглагч ноёд, Авилгач түшмэд, Хариу бодогч өглөгийн эзэд, Тэмцэлдэгч ардаас эхлэн Суудлын төлөө олох нэр, Эдийн төлөө номлох ном, Алдрын төлөө үйлдэх буян, Өмгийн төлөө шүтэх шавь тэргүүтэн Муу явдлыг өөрөө үйлдээд Цагийг муу гэнэ. Товчилбол: Сансрын гянданд үйлээр хүлэгдэж, Мунхгийн харанхуйд тачаангуйгаар согтож, Урины мэсийг барин, Омгоор түлэгдэж, Атаагаар агсамнаж, Зовлонгийн эвэршээлд эмгэнэх Амьтан бүгд хөөрхий. Шим үгүй энэ насны хавцгайд Авралын чагтага тасраад, Авах гээхийн нүд тэсэрсэн, Амьтан бүгд хөөрхий. Ихсээс мятрах, Багад дээрэлхэх Ичгүүргүй амьтан хөөрхий. Даарвал хувцас, Халууцвал сүүдэр, Өлсвөл хоол, Цангавал унд, Зүдэрвэл нойрны төдий, өнөө маргаашийн төдий Туйлбаргүй сэтгэлтэн хөөрхий. Гаслант муу заяанаас гараад, Гайхамшигт хүмүүн биеийг олчихоод. Энэ мэт үйлийн үрийг Эдлэгч амьтад даанч хөөрхий хэмээв. Тэр цагт нөгөө хүн бас ийн асуув. – Аяа энэ мэт муу цагт үнэнийг санагч хүн ямраар
Эгэл ичих санаагүй зарим муу хүн Эгнэгт өөрийн муу явдлаа хөөргөн өгүүльюү Эвдрэлт ганзын орны зарим хаадын ёсонд Эцгээ алаад дайсныг дарсан хэнгэрэг дэлддэг адил гэсэнтэй зохилдох үлгэр нь: Замбуутивийн өмнө хязгаар Ганз нэрт оронд Нарабади гэдэг хааны ёсонд хан хөвгүүдийг хорин нас хүрвэл алс газар явуулан ухааны шастир сургах ёсон бий ажгуу. Тэгээд эцгээ нөхчсөн цагт аль ахмад хүү нь хаан болдог байв. Тэгтэл хааны бага хатнаас хүү төрөөд найман нас хүрэхэд эх хөвгүүндээ нэг сайн дээл өгсөнд хөвгүүн нь: Би хаан ширээнд суух цагтаа өмсье гэсэнд эх өгүүлрүүн: Чи хаан болохгүй.  Ах чинь хаан болно гэсэнд хөвгүүн гомдож арга асуусанд эх нь: Чи тийм санаатай бол эцгээ хороогоод ширээнд нь суун дайсныг дарсны тэмдгийн их хэнгэрэг дэлдвэл хаан болно гэжээ. Хөвгүүн ханцуйндаа хутга нуун эцгийн өвөр дээр гараад наадах мэтээр хуурч гэнэт хутгаар гэдсийг нь хагалаад ширээнд суун “Би хаан билээ. Их хэнгэрэг дэлдэгтүн” гэж дэлдүүлсэнд түшмэд нь: Ийм өчүүхэн наснаас баатар чадалт
Scroll to Top