Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
9
8
2
5
Users Today : 15
Users Yesterday : 37
Total Users : 29825
Views Today : 17
Views Yesterday : 44
Рудракша нь Шивагийн нүд буюу нулимс гэсэн утгатай. Домог нь Шива Бурхан бясалгалаас сэргэж нүдээ нээхэд нэгэн дусал нулимс газарт унаснаас энэ ургамал ургасан гэдэг. Жинхэнэ, дээд зэрэглэлийн чанартай рудракша нь Индонейз болон Непалд ургадаг. Рудракша нь Шива Бурханд машид эрхэм бөгөөд харин Шива нь Дээд Бурханы Бодгаль Кришнагийн аугаа чин бишрэлтэн ба Кришнад маш эрхэм юм. Рудракшаг зүүсэн хүн дан ганц Шивагийн талархал, ивээлийг хүлээгээд зогсохгүй мөн Бурхан Вишну, Брахма, Индра, Ганеша, Лакшми, Хануман, Картиккея болон 9 гаригийн эзэн тэнгэрүүдийн ивээл тааллыг хүлээдэг. Рудракшаг харснаар, түүн дээр мантра уншсанаар, түүнд мөргөснөөр бүх төрлийн нүгэл хилэнц үнс нурам болон устдаг. Хүн ердөө рудракша харсан төдийгөөр хэмжээгүй их таалал ханамжийг мэдрэнэ. Бүх төрлийн ямар ч рудракшаг зүүсэн хүн яг над мэт болмой. Тийм болохоор бүх анги давхаргын хүмүүс рудракша зүүхийг хичээх хэрэгтэй. Шивагийн хэлсэн үг. Падма Пуран – Рудракшийн үрийг хүн төрөлхтөн олон мянганы тэртээгээс эрүүл мэндээ сайжруулах, айдас түгшүүргүй, асуудал бэрхшээлгүй амьдрахын тулд зүүж, мантра
Янтра нь гариг эрхсийн болон тусгай ямар нэг сахиулсан тэнгэрийн энергийн диаграмм юм. Янтраг талисман, мандал гэх мэтээр нэрлэх нь ч бий. Гариг эрхсийн сөрөг нөлөөг саармагжуулах, материаллаг болон бурханлаг хүсэл зорилгыг биелүүлэхэд янтрын гүйцэтгэх үүрэг онцгой байр суурийг эзэлнэ. Зорилго зориулалтаасаа хамаараад янтрын олон төрөл зүйл байдаг ба янтрууд нь бизнест амжилт гаргах, дайснаа ялан дийлэх, эд баялаг, хөрөнгө хогшлыг авч ирэх, эрүүл мэндийг сайжруулах гэх мэтээр таны амьдралын зорилгыг биелүүлэх, асуудал бэрхшээлийг даван туулахад туслана. Эрдэнийн чулуунаас ялгаатай нь ямар нэг сөрөг үр дагавар үзүүлдэггүй. Ялангуяа мантраг нь хамт уншвал илүү хурдан үр дүнгээ өгдөг. Бүх янтрагуудыг тусгай хома, пуджа, ягьяа гэх мэт зан үйлийг хийж идэвхижүүлсэн байдаг. Эдгээр янтра нь: – Судалгаан дээр үндэслэгдсэн тэгш зөв диаграмм, геометрийн хэлбэр дүрстэй – Цэвэр, нягт нямбай бүрэн зөв сийлбэрлэгдсэн – 22 каратын цэвэр алтан бүрмэл. Бараг ихэнхи янтра нь алтадмал. Алт ба мөнгөн янтрууд нь үйлчлэх үр нөлөөний хувьд мод ба зэс янтрануудаас хэд дахин хүчтэй нөлөө үзүүлдэг.