Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
9
8
2
7
Users Today : 17
Users Yesterday : 37
Total Users : 29827
Views Today : 22
Views Yesterday : 44
“Одоо цагт хүмүүс цагаан хоолны дэглэм барих нь зөв эсэхийг ихэд сонирхох болжээ. Дор дурдсан баримтаас Тийм гэдэг хариуг та олж авах болно. “ Жайн. Е. Броди, Нью Йорк Таймс сонин Өдөр ирэх бүр нэмэгдэж буй судалгаа, баримтуудад урт удаан амьдрал болон эрүүл мэндэд цагаан хоол ашиг тустай болохыг харж болно. Бидний бие махбодийн нэгээхэн хэсэг болох гар болон шүдний бүтэц үүнийг бэлхнээ хэлээд өгнө. Шүд- хүний шүд хэлбэрийн хувьд ногоо болон самар жимсийг бутлан зажлах л чадвартай. Махыг тасдаж жижиглэх хурц соёо болон хүчирхэг эрүүний булчин байхгүй. Гар- гар ч мөн адил хүч чадал султайгаас гадна махир бусад араатануудтай адил хурц хумс байхгүй нь бид жимс болон хүнсний ногоо тариалаж, түүж чадвартайг харуулж буй юм. Мах хүний биед шингэхийн тулд: Мах шингэх явцдаа маш их хэмжээний гидрохлорийн хүчлийг хүний биеэс шаарддаг. Гэтэл хүний бие махбодь уг бодисын 1/20-ийг ялгууруулах чадвартай байдаг байна. Мөн мах буюу үхсэн амьтны биений тасархай хүний биед хорт бодис үүсгэж, ялангуяа бөөр, зүрхэнд гаж нөлөө үзүүлдэг. Залуу хүний бөөр энэ бүх
Нэгэн малчны илжиг худагт унажээ. Тэр амьтан хэдэн цагийн турш тасралтгүй аврал эрэн, өрөвдөлтэй орилж байсан ба эзэд нь хэрхэх учраа олохгүй мунгинаж байв. Эцэст энэ угийн зөнөсөн, хөгшин илжиг худагтай нь хамт газартай тэгшилье гэж шийдэцгээжээ. Тэрээр хөршүүдээ дуудан, хүрз тармуур бэлтгэн худгийг шороогоор дүүргэж эхлэв. Илжиг юу болж буйг ухаармагцаа аймар муухай дуу гарган орилж байсан ба эцэст нь хүн бүр гайхан худаг руу тонгойн харав. Гэтэл тэдний дүүргэхээр завдаж байсан шороо илжигний нуруун дээр хуримтлагдах үед илжиг биеэ займчуулан хөдөлгөж, шороо газар унамагц түүн дээр гишгэн худагны ам руу алхам алхмаар дөхөж байхыг тэд олж харжээ. Тэд шороогоо үргэлжлүүлэн хийсэн ба эцэст нь илжиг худагнаас гарчээ. Тайлбар: Амьдрал таны дээрээс төрөл бүрийн хир буртаг, шороо цацдаг. Түүнээс салах цорын ганц арга бол яг л энэ илжиг лугаа сэгсэрч хаях юм. Саад бэрхшээл бүр танд дараагийн хийх алхмыг тань олгоно. Бид хамгийн гүн худгаас ч шантралгүй, зогсолтгүй зүтгэсээр байх аваас гарч чадна. Зүгээр сэгсэр, тэгээд түүн
Вайшнавын нийгэмлэгт залуу бишрэлтэн /насаар бус, энэ замаар замнаж эхэлсэн хугацаагаар/ нь ахлахаа хүндэтгэх, харин ахлах нь залуу бишрэлтэнгүүдэд хайр болон нигүүлсэлээ харамгүй хайрлаж байхаар нягт нямбай зохион байгуулагдсан байх ёстой. Вайшнавын нийгэмлэгт мөн варна систем буюу брахмана, кшатрйа, вайшиа болон шудра, ашрама систем буюу саннйанси, ванапрастха, грихастха болон брахмачари гэж хуваагдах ёстой. Бурханлаг ах дүүсийн хувьд түрүүлж сахил авсан нь ахлах бишрэлтэнд тооцогдоно. Гуругийн шавь, бурханлаг номын ах нараа гуру адил хүндэтгэх хэрэгтэй. Саннйаси хүнийг гуру мэт хүндэтгэх хэрэгтэй. Вайшнавын нийгэмлэгт хүн бүр хүлцэнгүй болохоор чармайдаг. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэгтэй адил бурханлаг өндөр түвшинд хүрэх бүрт хүн эгэл даруу болдог. Заримдаа ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд тэдний хүлцэнгүй байдлыг нь үнэлж хүндэтгэж байж болох ч уг бишрэлтэн ахлах бишрэлтэнд үзүүлэх хүндэтгэлээ үгүй болгоно гэсэн үг биш юм. Мөн ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд хүндэтгэл үзүүлэх үед тэрээр Кришнад баярлаж талархсанаа илэрхийлж залбирч байх хэрэгтэй. Бишрэлтэн хүн ямагт өвснөөс ч илүү хүлцэнгүй даруу, модноос ч илүү