Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
3
3
5
5
Users Today : 65
Users Yesterday : 101
Total Users : 53355
Views Today : 68
Views Yesterday : 152
Spread the loveЧин бишрэлтэн М. (Пермь ) Би эгэл жирийн тариачин гэр бүлд төрсөн. Амьтан хороох нь миний тойрон хүрээлэлд энгийн л нэг үйл байлаа. Би тэр ч байтугай өөрийн хайртай гахайхан Машкагаа хэрхэн заазалж байхын гэрч ч болж байсан. Томчууд гэдэг мөн ч бөх зүрхтэй хүмүүс шүү. Өчүүхэн ч өрөвдөх сэтгэлгүйгээр хөөрхий гахайн толгойг цавчаад, түүний махыг нь амтархан идэж, бидэнд тааламжтай нь аргагүй хишиг хүртээж байсан юм. Манайх хүүр оршуулах газраас холгүйхэн байдаг байсан хийгээд би ч өдөр бүр нас нөгчигчдийг оршуулах үйлийг хардаг байв. Хаанаас ч мэдсэн юм мэдэхгүй, би амьдрал үхлээр төгсдөггүй, дахин шинэ төрөл бий гэдгийг мэддэг байлаа. Жишээ нь, тэд нохой эсвэл гахай болж төрж болно шүү дээ гэж бодохоос инээд хүрнэ. Он жил улиран одсон ч дахин төрөлтийн талаархи энэ бодол намайг орхисонгүй. Харамсалтай нь, би энэ тухай хэн ч ам нээдэггүй тийм ертөнцөд амьдарч байсан билээ. Хэдий жаахан байсан ч би сул дорой, арчаагүй амьтдын тоонд
Spread the love“Алтан эриний гэгээ” сонины шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Та сониноо сонин борлуулах цэгүүдээс болон 11-р хороололд байрлах ведийн цагаан хоолны Говинда кафегаас (Хэвлэлийн хүрээлэнгийн урд талд) худалдан авч уншиж болно. Мөн манай нийтийн хэвлэл захиалгад орсон бөгөөд та бүхэн сониноо Монгол Шуудангийн 109011 индексээр захиалан уншаарай.
Spread the love Дараах хаягаар Бага мах, бага дэлхийн дулаарал сэдэвтэй энэхүү файлыг татаж авч үзнэ үү. https://veda.mn/Software/2008-Chief of IPCC-Less meat Less heat.pps Та бүхэн баярлалаа.