Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
9
8
3
1
Users Today : 21
Users Yesterday : 37
Total Users : 29831
Views Today : 28
Views Yesterday : 44
Энэтхэгийн ариун газруудын нэг болох Варшанд нэр алдартай зөнч Жагадиша Баба амьдардаг. Өдөр бүр түүн рүү олон тооны хүмүүс ирдэг: өдөр тутмын энгийн зөвлөгөө авах гэсэн тосгоны энгийн оршин суугчаас аваад өөрийн зурхайн тооцооллын үнэн худлыг шалгах гэсэн ойр орчмын зурхайчид ирнэ. Тэрээр хэрэгтэй гэсэн хүндээ эмчилгээний арга хэрэгслийг хэлэх нь бий. Мөн хүнд шүглэсэн ямар нэг нарийн биет буюу ад, албин буг зэтгэрийг хөөж тусладаг. Ингэхдээ тэрээр түүний дүрсийг эхлээд толинд харуулдаг байна. Тэр бас та урьд төрөлдөө чухам хэн байсан, ирээдүй хойчид таныг юу хүлээж байгаа, хэдэн жилийн хугацаа танд үлдээд байгаа зэргийг хэлж өгнө. Ингээд зогсохгүй тэрээр, таны нас нөгчсөн төрөл төрөгсөд хаана төрсөн, хэрэв шаардлагатай бол тэдэнд хэрхэн туслах тухайг ч хэлж өгдөг. Хальж одсон төрөл төрөгсдөөс зарим нэг нь ангижрал гэгээрлийг олж, бурханы оронд хүрсэн байх нь ч бий гэнэ. Мөн түүнчлэн тэрээр хэрхэн яаж бурханлагаар өсөх тухай зөвлөгөөг өгдөг: хэн нэгэнд нь аль болох их хэмжээгээр чаринамрита(ариуссан ус) уух, хэн нэгэнд
Бурхан Кришна манай материаллаг орчлонг бүтээгч Брахмад Өөрийн эгнэшгүй Дээд байр суурийг нотлон харуулсан тухай түүх …. Виража голын нэг эрэг дээр бурханлаг тэнгэр гэж нэрлэгддэг хязгааргүй, цэнгэлээр дүүрэн, мөнхийн байгаль оршин байдаг ба энэ нь бурханлаг хаант улс буюу Бурханы эзэнт улс юм. Бурханлаг гаригуудыг Ваикунтхууд гэж нэрлэдэг. Учир нь тэнд харамсал, гашуудал, айдас хүйдэс үгүй. Тэнд бүх зүйл мөнх. Тооцооллоор бурханлаг ертөнцөд Дээд Бурханы эрчмийн дөрөвний гурав оногддог ба харин материаллаг ертөнцийн хувьд тэрээр Түүний эрч хүчний дөрөвний нэг хэсгийг эзэлдэг гэж ярьдаг. Гэвч хэн ч дөрөвний гурав гэдэг нь чухам юу болохыг хэн ч ойлгож чадахгүй. Учир нь тэр ч байтугай дөрөвний нэг хэсгийг эзэлдэг энэ материаллаг орчлонг ч дүрслэн өгүүлэх боломжгүй. Кришнагийн эрч хүчний энэхүү дөрөвний нэг хэсгийн тухай Санатана Госвамид тайлбарлахыг оролдон Чаитанйа Махапрабху Шримад-Бхагаватамд өгүүлэгдсэн нэгэн тохиолдлыг ярив. Нэгэн удаа энэ орчлонгийн эзэн Брахма Дваракад заларч байсан Кришна тийш зорин ирсэн. Брахмаг Кришнагийн ордон тийш ойртон ирэх үед хаалгач нь Кришнад Түүн рүү Брахма ирж
Судар бичгийн ишлэлээс Үнээг хайрлан хамгаалах нь хамаг дэлхийн бурханлаг болон материаллаг түвшний уналт доройтлоос хамгаалах цорын ганц хамгийн чухал арга зам юм. Үнээг зүгээр л өсгөн үржүүлж хайрлан гамнаснаар ямар нэгэн нэмэлт чармайлтгүй бурханлаг үр ашгийг олж авч болдог. Учир нь үнээ бол бүхний дээд бодгаль Шри Кришнад брахман мэт үнэлэгдэж хайрын татдаг ажээ. Сударт : Намо брахманая девая го брахмана хитай ча жагад дхитаяа кришнаяа говиндая намо намах “Хайрт бурхан минь, та бээр үнээ болон брахманад төдийгүй бүхий л амьд оршнолуудад сайн сайхныг хүсэгч билээ. /Вишну пурана 1.19.65/” Бурхан Кришна, Бүхний Дээд Бодгал нь брахманы соёл болон үнээг бүхнээс илүү хамгаалагч билээ. Уг бодгалиудыг үл ухамсарлан, үл хүндлэх аваас хэн бээр бурхныг үл ухаарч чадна мөн уг мэдлэгийг үл агуулах аваас хэн нэгний үйлдэн буй буянлаг болон хүмүүнлэг үйл нь амжилтанд хүрдэггүй. Үхэрчид болон үнээдэд Кришна бол хамгийн сайн найз нь. Түүний Гокулад өрнүүлэх зугаа цэнгэл нь үнээд болон брахмануудад үргэлж аз жаргалыг бэлэглэдэг. Үнэндээ брахманы баяр цэнгэл нь үнээдээс үргэлж хоёр