Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 9 8 4 0
Users Today : 4
Users Yesterday : 26
Total Users : 29840
Views Today : 4
Views Yesterday : 36
Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын “Бхагавад-гита анх айлдсан төрхөөрөө” номын Оршил бүлэгт хийсэн тайлбар лекц Аудио-Видео лекц хэсэгт тавигдлаа. Ангил-Монгол ТАТАХ 001 , 002 , 003 , 004 Ангилаар нь татах бол Доорх хайгаар орно уу. http://www.prabhupadavani.org/main/page_bg001_to_100.html   Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын “Бхагавад-гита анх айлдсан төрхөөрөө” номын 10-аас 18-р бүлгийн орчуулга(pdf, засан найруулсан) Номын санд тавигдлаа. ТАТАХ
Харе Кришна Радхаранагийн мэндэлсэн өдөрийн мэнд хүргэе. Жанмаштанд зориулан гаргасан номын тухай та бүхэнд мэдээллэхээр шийдлээ. Кришна гэж нэрлэгдсэн энэ зурагтай ном нь Кришнаг яаж дэлхий дээр залран бууж ирсэн хийгээд Түүний зугаа наадмын тухай бий. Энэ номыг Говинда кафегаас авч болно.  
Юдхиштхира Махаража Бурхан Кришнад айлтгасан нь: Бхадрапада (8-9) сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ өдөр ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөдөг вэ? Түүнийг баримталснаар ямар ач тусыг хүртдэг вэ? Энэ бүгдийн талаар Та надад нээн хүртээнэ үү. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, энэхүү экадашийг Вамана экадаши гэж нэрлэдэг бөгөөд тэрээр аугаа их ач тусыг болон материаллаг боолчлолоос салан ангижрах дээдийн дээд  ангижралыг хүртээдэг. Нүгэлт үйлийн бүхий л үр дагавруудыг устган арилгадаг учраас түүнийг мөн Жаянти экадаши гэж нэрлэдэг бөгөөд түүний яруу алдрын тухай зөвхөн сонссоноор л хүн өнгөрсөн үедээ үйлдсэн  бүх нүглээсээ чөлөөлөгдөн ангижирдаг. Энэ экадашаас илүү сайн гэж үгүй бөгөөд ангижралд маш амархан хүргэдэг.  Материаллаг ертөнцийн хүлээснээс  чөлөөлөгдөн ангижрахыг  хүсэж байгаа хүн бүр Вамана экадашид мацаг барих хэрэгтэй. Энэхүү ариун гэгээн мацгийг барингаа вайшнав буюу чин бишрэлтэн нь Бүхний Дээд Бурханд Түүний бадамлянхуа цэцгийн дэлбээ мэт мэлмийт оодой- Ваманадева дүрд хайр чин бишрэлтэйгээр мөргөх ёстой. Энэ экадаши нь нойрсож байгаа Бурхан
Scroll to Top