Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
9
8
4
4
Users Today : 8
Users Yesterday : 26
Total Users : 29844
Views Today : 8
Views Yesterday : 36
Нэгэн удаа, Юдхиштхира Махаражын дүү Бхимасена Пандавчуудын өвөг аугаа мэргэн Шрила Вьясадевагаас экадашийн мацаг барих бүх дүрэм журмуудыг баримтлалгүйгээр бурханлаг ертөнцдөө буцан очиж болох эсэх талаар асуусан. Бхимасена: “Ай аугаа мэргэн өвөг минь ээ, миний ах Юдхиштира, миний хайртай ээж Кунти болон амраг эхнэр Драупади, мөн Аржуна, Накула, Сахадева нар энэ ариун гэгээн өдөр дагаж мөрдөх ёстой бүхий л дүрэм журмуудыг нарийн чанд баримтлан бүтэн мацаг барьдаг. Харин өвөө минь ээ, өлсөнө гэдэг бол миний хувьд тэсвэрлэхийн аргагүй зүйл байдаг учраас би тэдэнд, хоолгүйгээр амьдарч чадахгүй гэж хэлдэг билээ. Мацаг барилгүйгээр тийм үр дүн, ач тусыг яаж хүртэж болохыг надад хэлж өгөөч.” гэж хэлсэн. Түүний энэ үгийг сонсоод Шрила Вьясадева: “Хэрвээ чи тамын гаригуудад унахаас зайлсхийн тэнгэрийн гаригуудад дээшлэн хүрэхийг хүсэж байвал гэрэлтэй үеийн ч тэр, харанхуй үеийн ч тэр экадашид мацаг барих л хэрэгтэй болно.” гэж хариулсан. Бхима залбиран: “Ай аугаа мэргэн өвөө минь ээ, мунигуудын хамгийн аугаа нь минь ээ, Би өдөрт ядаж нэг удаа хоол идэлгүйгээр
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бүхний Дээд Бурхан минь ээ, Жйештха сарын гэрэлтэй хагаст тохиодог Ниржала экадашийн яруу алдрын тухай сонсон хүртлээ. Одоо Та надад Ашадха (6-7) сарын харанхуй хагаст тохиодог экадашийн тухай нээн хүртээнэ үү. Ай Мадху демоныг хөнөөн дарагч минь ээ, Та намайг өршөөн соёрхож тэр тухай нарийн тодорхой айлдан соёрхоно уу? Бүхний Дээд Бурхан Кришна айлдсан нь: Ай хаан минь ээ, Би чамд мацаг барих бүх өдрүүдээс шилдэг нь болох Ашадха сарын харанхуй хагаст тохиодог экадашийн талаар айлдъя. Йогина экадаши нэрээр алдаршсан энэ экадаши нь бүх хэлбэрийн нүглийн үр дагавруудыг устган зайлуулж дээдийн дээд ангижралыг хүртээдэг билээ. Ай хаадын шилдэг нь минь ээ, энэхүү экадаши нь материаллаг оршнолын хүрээ хязгааргүй далайд живэн байгаа хүмүүсийг авран, тэднийг бурханлаг ертөнцийн эрэгт хүргэдэг. Энэ экадаши нь бүхий л гурван ертөнцийн хүрээнд мацгийн бүх ариун гэгээн өдрүүдээс гол чухал нь юм. Би чамд Пурануудад бичсэн нэгэн түүхийг айлдан энэхүү үнэнийг нээн хүртээе. Алакапурын хаан, хагас бурхдын сан хөмрөгийг хариуцагч Кувера нь
Ая хүснэ. Аадрын үүл мэт биетэй дээ Аялгуут сайхан лимбэтэй дээ Тогосын өдөн чимэгтэй дээ Тун ч соньхон ээмэгтэй дээ Дахилт: Хараад хараад нүд уйдамгүй Хайраар бялхсан Бурхан минь ээ Бадмын өлмийд тань учран золгох Баярт өдрийг хүлээн байнаа Ургах наран мэт мэлмийтэй дээ Урт чийрэг мутартай даа Эрвээхий эндүүрэм нигууртай даа Эрдэнийн чулуун гоёотой доо Дахилт Яду удмаас гаралтай даа Яшода ээжээс зэмлэлтэй дээ Ямуна мөрнөөр явдалтай даа Ялагдашгүй Кришна алдартай даа Дахилт Тугал сүргээ хариулаатай даа Субал найз улаатай даа Аглаг ойдоо урцтай даа Радха гопитой учраатай даа Дахилт Балабхадра дас