Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
9
8
5
2
Users Today : 16
Users Yesterday : 26
Total Users : 29852
Views Today : 19
Views Yesterday : 36
Бурханы өршөөлт Чайтанйа Чаран Прабху ярьж байна. 2008 оны 9-р сарын 1 Шуналыг хянах нь насан туршийн тэмцэл гэж Кришна Бхагавад Гитад айлдсан билээ. Тэр ч байтугай чин бишрэлтэнгүүдийн хувьд ч шуналыг хол чулуудан хаяагүй; бид шуналын эсрэг шийдэмгийгээр үгүй гэж хэлэхэд түүний дайралт буурдаг; гэвч оршсоор л байдаг. Шрила Прабхупада үүнийг гэрийн тэжээвэр нохойны жишээн дээр тайлбарласан байдаг: чи түүнийг дандаа эрхлүүлж; хайрлаж; тоглож хүслээр нь байдаг байж; гэтэл нэг өдөр эмч ирээд энэ нохой чинь галзуу юм байна, хэрэв таныг хазвал та үхэх болно гэж л дээ; тэгээд та түүнээс салахын түүс болж, өшиглөн гаргахыг оролдоно. Гэтэл харин нохой маань сүүлээ шарвалзуулаад л буцаад ирнэ. Бид түүний унжсан хэл, дуулгавартайгаар шарвалзаж буй сүүлийг нь хараад “энэ ч тийм муу нохой биш шүү, ийм хөөрхөн гөлөг шүү дээ, миний хөөрхөн гөлөг” гэж хэлэхэд тэр бидний хажууд дахин ирээд суудаг. Гэнэт бид түүний галзуу гэдгийг нь санамагцаа дахиад л хөөж тууж эхлэнэ; гэвч тэрээр дахиад л
2012 оны тухай олон олон зөгнөлүүдээс харахад Европ, Ази, Америкийн нилээд хэсэг техногенийн болон байгалийн сөрөг үзэгдэлтэй тулгарах болно гэсэн байна. Энэтхэгийн алдарт зурхайч Б.В.Раманы 2012 оны тухай зөгнөсөн зөгнөлд: Юуны өмнө ведийн зурхайд сарны жилийг авч үздэг гэдгийг мэдвэл зохино. Энэ нь тухайн жилийн дөрвөн сараас дараа жилийн дөрвөн сар хүртэл үргэлжилдэг. Одоогийн явж буй жилийг “сарважит” хэмээн нэрлэдэг. Энэ жил нь бүхий л хүн төрөлхтний хувьд бүхэлдээ хэвийн тайван жил юм. Энэ он нь олон тооны хүмүүс болон улс гүрнийг хамарч болох ноцтой сүйрлийг учруулахгүй. Дараагийн жил буюу 2008 оны 4 сараас 2009 оны дөрвөн сарыг хүртэл үрэлжлэх жилийг “сарвадхари” хэмээн нэрлэнэ. Энэ жил хангалттай сайн үе юм. Гэвч хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх магадлал тун өндөр байна. Хөдөө аж ахуй, ургац хураах, түүнийг тээвэрлэх, хадгалах гэх зэрэгт илүү их хүчин чармайлт шаардагдана. Энэ үе бүх хүн төрөлхтний хувьд сүүлчийн тайван амгалан, тааламжтай цаг үе байх болно. Үүний дараагаар дараалсан тааламжгүй гурван жилтэй
Би энэ захиаг Эндрюгээс хүлээн авсан юм. Кришнагийн ухамсрын замаар нэг л замнаж эхэлсэн байхад илэрч эхэлдэг нигүүлсэл үүнд харагдаж байлаа. Харе Кришна!! Байлдагч Крис Барткиевич бол миний найз, мөн надтай явган цэргийн ангид цуг байсан юм. Тэр хажуугаар өнгөрсөн хүн бүр уруу инээмсэглэсэн найрсаг нэгэн байсан юм. Түүнд өөрийгөө Кришнагийн Ухамсарт нээх боломж байгаагүй бөгөөд түүний тэр сайхан сэтгэл зүрхийг Кришнад нээж өгөөгүйдээ би өөрийгөө маш их буруутайд тооцож байна. Есдүгээр сарын 30-нд мэргэн буучийн галд өртөж амь үрэгдсэн сайн найзыгаа алдсанаас болоод сүүлийн үед надад их хэцүү байлаа. Бартыг өнгөрснөөс хойш би түүний эндэх материаллаг амьдралын төгсгөлийн хойноос гашуудахгүй байхыг хичээж байгаа ба оронд нь хамаг анхаарлаа Бхагавад Гитад, ялангуяа хоёрдугаар бүлэгт хандуулахыг хичээж байна. Тулаанд алагдсан бүх кшатригууд диваажингийн гаригт хүрч чадсан, тийм биз дээ? Бартыг алагдахаасаа өмнө Кришнагийн тухай бага ч атугай мэдэж байсан л гэж би найдаж байна даа. Хэдхэн өдрийн өмнө мянга мянган Прасадын жигнэмэгтэй илгээмжийг Лос-Анжелесын чин