Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
3
2
7
Users Today : 73
Users Yesterday : 142
Total Users : 58327
Views Today : 80
Views Yesterday : 151
Spread the love Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бүхний Дээд Бурхан минь ээ, би Танаас Ашадха сарын гэрэлтэй хагаст тохиодог Дева-шаяни экадаши дахь мацгийн яруу алдрын тухай сонсож хүртсэн билээ. Харин одоо Та надад Шравана (7-8) сарын шинэ сарны хоёр долоо хоногийн экадашийн талаар айлдан соёрхоно уу. Ай Говинда минь ээ, намайг өршөөн соёрхож, түүний яруу алдрын талаар айлдаж хайрлана уу. Ай Васудева минь ээ, Танд би гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөе. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, анхааралтай сонс, Би чамд бүх нүглийг арилган зайлуулагч энэхүү ариун гэгээн өдрийн өршөөл ивээлт үйлчлэл нөлөөний талаар тодорхойлон айлдъя. Энэ талаар нэгэн удаа Нарада Муни Брахма бурханд хандан: “Ай бүхний эзэн минь ээ, ай бадамлянхуа ширээнээ залрагч минь ээ, Шравана сарын харанхуй хагасын экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ өдөр ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөдөг вэ? Ямар дүрэм журмыг баримтлах ёстой вэ? Түүнийг баримталснаар ямар ач тус хүртдэг талаар надад нээн хүртээх ажаам уу.” гэж хэлэхэд Брахма бурхан
Spread the loveЮдхиштхира Махаража айлтгасан нь: ай Мадхусудана минь ээ, Та намайг өршөөн соёрхож, Шравана (7-8) сарын гэрэлтэй хоёр долоо хоногийн экадашийн тухай тодорхойлон айлдана уу. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, энэ ариун гэгээн экадашийн тухай зөвхөн сонссоноор л хүн мориор тахилга өргөл өргөж байгаатай адил ач тусыг хүртдэг учраас Би түүний яруу алдрын талаар баяртайгаар айлдъя. Двапара юга-ын эхэнд Махишмати-пуриг захиран суудаг Махижита нэртэй нэгэн хаан байлаа. Тэрээр хүүгүй байсан учир бүх улс гүрэн нь хүртэл түүнд харанхуй юм шиг санагдах болсон. Гэрлэсэн мөртөө хүү төрөхгүй байгаа хүн энэ амьдралдаа ч тэр, мөн дараагийн амьдралдаа ч тэр аз жаргалыг үздэггүй. Он жилүүд нисэх мэт өнгөрөхийг мэдрэхийн хирээр хаан бүр илүүтэйгээр түгшин, санаа нь зовох болсон. Нэгэн удаа, хаан өөрийн зөвлөхүүдээ цуглуулаад тэдэнд хэлсэн нь: Би энэ амьдралдаа нүгэл үл үйлдсэн билээ. Миний сан хөмрөгт шудрага бус арга замаар орсон эд баялаг байхгүй. Би хагас бурхдын болоод брахмануудын аугаа байдалд хэзээ ч халдаж байгаагүй билээ. Өөр
Spread the loveЮдхиштхира Махаража асуусан нь: Ай Жанардана, бүх амьд оршнолуудын хамгаалагч минь ээ, Бхадрапада (8-9) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, Намайг анхааралтай сонс. Бүхий л нүглийг арилган зайлуулагч энэхүү ариун гэгээн экадашийг Ажа гэж нэрлэдэг. Энэ өдөр бүтэн мацаг барин, мэдрэхүйн эзэн Хришикешад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөж байгаа хүн нүгэлт үйлүүдийнхээ бүх үр дагавраас салан ангижирдаг. Тэр бүү хэл энэ экадашийн тухай зүгээр л сонссон хүн өнгөрсөн үедээ үйлдсэн нүглээсээ ангижирдаг. Ай хаан минь ээ, газар дэлхийн болон тэнгэрийн гаригуудад үүнээс илүү сайн өдөр гэж үгүй билээ. Энэ бол ямар ч эргэлзээгүй үнэн болой. Эртийн нэгэн цагт газар дэлхийг захиран суудаг маш их бишрэл шүтлэгтэй хийгээд үнэнч шудрага, алдар цуутай Харишчандра гэдэг хаан байжээ. Түүний хатныг Чандрамати гэдэг бөгөөд тэд Лохиташва нэртэй нэгэн хүүтэй байлаа. Гэвч хувь заяаны эрхээр Харишчандра хаан улс гүрнээ алдаж, хатан хүү хоёроо худалдахаар тулгагдсан. Эрхэм дээд хаан маань нохойгоор хооллогчийн дорд албат зарц болсон