Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
3
3
8
8
Users Today : 98
Users Yesterday : 101
Total Users : 53388
Views Today : 104
Views Yesterday : 152
Spread the love Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Мадхусудана минь ээ, Ашвина (9-10) сарын гэрэлтэй хоёр долоо хоногийн экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Намайг өршөөн соёрхож энэ тухай айлдаж хайрлана уу. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, Би чамд бүх нүглийг ариусган зайлуулдаг Пашанкуша экадашийн яруу алдрын талаар айлдъя. Энэ өдөр, хүн бүр бадамлянхуа цэцэг лугаа хүйстэй Бурхан Падманабхад зохих журам дүрмийн дагуу бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөх ёстой. Тэгснээр тэр тэнгэрийн орны хүссэн бүхий л таашаал ханамждаа хүрэх бөгөөд эцэст нь ангижралыг олно. Гаруда дээр залран байгаа Шри Вишнуд гүн хүндэтгэл бишрэлээ илэрхийлснээр л урт удаан хугацааны туршид тэвчил наманчлал үйлдэх болон мэдрэхүйгээ бүрэн эзэмдэн захирсанаар хүрч болох тийм ач тусыг хүртэж болно. Хүн маш их нүгэлтэй байсан ч бүх нүглийг арилган зайлуулагч Хари Бурханд зүтгэснээр тамд унахаас зайлж чадна. Тиртхад аялан мөргөл үйлдсэнээр хүрч болох ач тусыг Бурхан Вишнугийн ариун гэгээн нэр алдрыг магтан дуулснаар хүртдэг. Ариун гэгээн нэр алдар- Рама,
Spread the loveЮдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана, ай бүх оршнолыг хамгаалагч минь ээ, Картика (10-11) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ тухай эрхэм нандин мэдлэгийг надад нээн хүртээх ажаам уу. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаадын дундах арслан минь ээ, Картика сарын харанхуй хагаст тохиодог экадашийг Рама экадаши гэж нэрлэдэг. Тэрээр хамгийн их нүглийг ч хоромхон зуурт устган зайлуулж, бурханлаг оронд орох зөвшөөрлийг хүртээдэг нэн их өршөөл ивээлтэй билээ. Би чамд түүний түүх хийгээд яруу алдрын талаар айлдъя. Урьдын нэгэн цагт тэнгэрийн хаан Индра, мөн Ямаража, Варуна болон Равана демоны эрхэм хүндэтгэлт ах Вибхишанатай нөхөрлөж байсан Мучукунда нэртэй нэгэн хаан амьдарч байжээ. Мучукунда үргэлж үнэнийг ярьж, Миний чин бишрэлийн алба үйлэнд байнгад зүтгэж байсан. Тэрээр улс гүрнээ шашин номын зарчмуудын дагуу удирдан залж байсан учир түүний улс гүрэнд таагүй хэрэг явдал гардаггүй, болдоггүй байлаа. Мучукунда өөрийн охиныг ариун гэгээн голыг хүндэтгэн Чандрабхага гэж нэрлэсэн бөгөөд түүнийг Чандрасенын хүү Шобханад эхнэр болгон
Spread the love Брахма бурхан Нарада Мунид хандан хэлсэн нь: Ай хайрт хүү минь ээ, ай мэргэдийн шилдэг нь минь ээ, Бүхний Дээд Бурханд чин бишрэлээр зүтгэдэг мэргэн хүмүүст аугаа их ач тусыг хийгээд дээдийн дээд ангижралыг хайрлан хүртээдэг болон бүхий л нүглийг устган зайлуулдаг Харибодхини экадашийн яруу алдрын тухай би чамд өгүүлье. Ай брахмануудын шилдэг нь минь ээ, Ганга мөрөнд угаал үйлдсэнээр хүртдэг ач тус нь Харибодхини экадаши гэж бий болох үе хүртэл л ач холбогдолтой байсан. Картика сарын гэрэлтэй хагаст тохиодог энэхүү экадаши нь мөргөлийн газар орон болон далайд угаал үйлдэхээс ч хавьгүй илүү хүчтэй. Энэ ариун гэгээн экадаши нь нүглийг устган зайлуулахдаа Рашасуйя тахилга өргөлийг 100 удаа болон Ашвамедха тахилга өргөлийг 1000 удаа үйлдсэнээс ч илүү хүчирхэг билээ. Хагас бурхдын дундахь мэргэн Нарада Муни өгүүлсэн нь: Ай эцэг минь ээ, экадашийн өдөр үр тариа болон буурцагт ургамал оруулалгүйгээр үд дундад эсвэл орой нэг удаа хооллох эсвэл бүхий л өдрийн туршид бүтэн мацаг барьснаар ямар шинж чанартай болдог талаар тодорхойлон хэлж