Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
3
3
2
Users Today : 78
Users Yesterday : 142
Total Users : 58332
Views Today : 85
Views Yesterday : 151
Spread the loveХэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах] Мандхата хаан нэгэн удаа Васиштха Мунид хандан: “Ай аугаа гэгээнтэн минь ээ, намайг өршөөн соёрхож мөнхийн ач тусаа хүртээх ариун гэгээн мацгийн талаар ярьж өгөөч.” гэж хэлсэнд Васиштха Муни хариулт болгон өгүүлэхдээ: “Ай хаантан минь ээ, мацаг барьдаг бүхий л өдрүүдээс шилдэг нь болох Амалаки экадашийн талаар миний ярихыг сонсоно уу. Энэ экадашид мацгийг итгэл бишрэлтэйгээр барих хүн хэмжээ хязгааргүй баялгийг хүртэж, бүхий л нүглээсээ аврагдан ангижралд хүрдэг. Энэ экадашид мацаг барих нь цэвэр ариун брахманд мянга мянган үнээ өргөснөөс илүүтэйгээр ариусдаг. Иймээс гэм зэмгүй олон амьтадыг хөнөөсөн боловч Амалаки экадашид мацаг барьснаар ангижралд хүрсэн нэгэн анчны түүхийг анхааран сонсоно уу. Эрт урьдын нэгэн цагт Вайдиша-гийн хаант улс гэж нэгэн гүрэн оршин тогтнож байжээ. Энэ гүрний брахман, кшатрия, вайшья болон шудрагууд бүгд ведийн мэдлэгт адил тэнцүү
Spread the loveХэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах] Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бүхний Дээд Бурхан минь ээ, Пхалгуна (2-3) сарын гэрэлтэй хагаст тохиодог Амалаки экадашийн талаар Таны айлдахыг сонслоо. Одоо Та Чайтра (3-4) сарын харанхуй хоёр долоо хоногийн экадашийн тухай, юу гэж нэрлэдэг? болон түүнийг баримталснаар ямар ач тус, үр дүнд хүрдэг талаар айлдаж соёрхоно уу. Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаадын шилдэг нь минь ээ, бүх нийтийн ач тус, сайн сайхны төлөө Би Папамочани гэж нэрлэгддэг энэхүү экадашийн яруу алдрын талаар чамд баяртайгаар тодорхойлон айлдъя. Энэ экадашийн түүхийг Мандхата хаанд нэгэн удаа Ломаша Риши өгүүлсэн билээ. Мандхата хаан мэргэнд хандан: “Ай аугаа гэгээнтэн минь ээ, бүх хүмүүсийн сайн сайхан, болоод ач тусын төлөө Чайтра сарын харанхуй хагаст тохиодог экадашийг нэрлэж, түүнийг яаж баримталдаг талаар тайлбарлаж өгнө үү. Мөн тэрчлэн энэхүү экадашийг баримталсны ач тусыг тодорхойлон өгүүлнэ
Spread the loveХэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах] Шри Сута Госвами хэлсэн нь: “Ай гэгээнтэн мэргэд минь ээ, Та бүхэн намайг Деваки болон Васудева нарын хүү, Бүхний Дээд Бурхан, Хари, Бхагаван Шри Кришнад гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхийг минь зөвшөөрөх ажаам уу. Түүний өршөөл нигүүлслээр л би бүх төрлийн нүглүүдийг арилган зайлуулах, мацаг барих өдрийг тодорхойлон өгүүлж чадах билээ. Бурхан Кришна Юдхиштхира хаанд бүхий л нүглийг устган арилгах 24 үндсэн экадашийн яруу алдрын талаар айлдсан бөгөөд би одоо тэдгээр айлдваруудаас нэгийг нь та бүхэнд дамжуулан хүргэе. Аугаа мэргэд эдгээр 24 айлдваруудыг 18 Пурануудаас түүвэрлэн авсан бөгөөд тэд үнэхээрийн эрхэм дээд бөлгөө. Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бурхан Кришна минь ээ, ай Васудева минь ээ, Та миний гүн бишрэл хүндэтгэлийг таалан болгооно уу. Та надад Чайтра (3-4) сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийн тухай тодорхойлон айлдаж хайрлана уу.