Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 9 8 7 2
Users Today : 9
Users Yesterday : 27
Total Users : 29872
Views Today : 9
Views Yesterday : 36
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Мадхусудана минь ээ, Ашвина (9-10) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Та түүний яруу алдрын талаар айлдан соёрхоно уу? Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Энэхүү ариун гэгээн өдрийг Индира экадаши гэж нэрлэдэг. Хүн энэхүү өдөр мацаг барих аваас түүний бүх нүгэл нь устан арилахын зэрэгцээ тамд унасан түүний өвөг дээдсүүд нь тэндээс чөлөөлөгдөн ангижрдаг. Ай хаадын шилдэг нь минь ээ, энэхүү экадашийн тухай зүгээр л сонсож байгаа хүн мориор өргөл өргөсөнтэй адил аугаа их ач тусыг хүртдэг. Сатья югад, Индрасена нэртэй нэгэн хаан амьдардаг байсан ба тэрээр бүх дайснуудаа ялан дийлсэн тийм  хүчирхэг нэгэн байлаа. Түүний улс гүрнийг Махишмати-пури гэдэг байв. Маш их бишрэл шүтлэгтэй байсан учир Индрасена хаан өөрийн албат иргэддээ зохих ёсоор анхаарал халамж, санаа тавьдаг байв. Иймээс ч  тэр маш их алт, үр тариа болон хөвгүүд, ач нартай байлаа. Тэр бол Шри Вишнугийн аугаа чин бишрэлтэн байлаа. Тэр Миний нэр алдрыг магтан дуулж, “Говинда,
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Мадхусудана минь ээ, Ашвина (9-10) сарын гэрэлтэй хоёр долоо хоногийн экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Намайг өршөөн соёрхож энэ тухай айлдаж хайрлана уу. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, Би чамд бүх нүглийг ариусган зайлуулдаг Пашанкуша экадашийн яруу алдрын талаар айлдъя. Энэ өдөр, хүн бүр бадамлянхуа цэцэг лугаа хүйстэй Бурхан Падманабхад зохих журам дүрмийн дагуу бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөх ёстой. Тэгснээр тэр тэнгэрийн орны хүссэн бүхий л таашаал ханамждаа хүрэх бөгөөд эцэст нь ангижралыг олно. Гаруда дээр залран байгаа Шри Вишнуд гүн хүндэтгэл бишрэлээ илэрхийлснээр л урт удаан хугацааны туршид тэвчил наманчлал үйлдэх болон мэдрэхүйгээ бүрэн эзэмдэн захирсанаар хүрч болох тийм ач тусыг хүртэж болно. Хүн маш их нүгэлтэй байсан ч бүх нүглийг арилган зайлуулагч Хари Бурханд зүтгэснээр тамд унахаас зайлж чадна. Тиртхад аялан мөргөл үйлдсэнээр хүрч болох ач тусыг Бурхан Вишнугийн ариун гэгээн нэр алдрыг магтан дуулснаар хүртдэг. Ариун гэгээн нэр алдар- Рама, Вишну, Жанардана болон
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана, ай бүх оршнолыг хамгаалагч минь ээ, Картика (10-11) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ тухай эрхэм нандин мэдлэгийг надад нээн хүртээх ажаам уу. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаадын дундах арслан минь ээ, Картика сарын харанхуй хагаст тохиодог экадашийг Рама экадаши гэж нэрлэдэг. Тэрээр  хамгийн их нүглийг ч хоромхон зуурт устган зайлуулж, бурханлаг оронд орох зөвшөөрлийг хүртээдэг нэн их өршөөл ивээлтэй билээ. Би чамд түүний түүх хийгээд яруу алдрын талаар айлдъя. Урьдын нэгэн цагт тэнгэрийн хаан Индра, мөн Ямаража, Варуна болон Равана демоны эрхэм хүндэтгэлт ах Вибхишанатай нөхөрлөж байсан Мучукунда нэртэй нэгэн хаан амьдарч байжээ. Мучукунда үргэлж үнэнийг ярьж, Миний чин бишрэлийн алба үйлэнд байнгад зүтгэж байсан. Тэрээр улс гүрнээ шашин номын зарчмуудын дагуу удирдан залж байсан учир түүний улс гүрэнд таагүй  хэрэг явдал гардаггүй, болдоггүй байлаа. Мучукунда өөрийн охиныг ариун гэгээн голыг хүндэтгэн Чандрабхага гэж нэрлэсэн бөгөөд түүнийг Чандрасенын хүү Шобханад эхнэр болгон өгсөн. Нэгэн
Scroll to Top