Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 3 3 8 3
Users Today : 93
Users Yesterday : 101
Total Users : 53383
Views Today : 99
Views Yesterday : 152
Spread the love Ая хүснэ.   Аадрын үүл мэт биетэй дээ Аялгуут сайхан лимбэтэй дээ Тогосын өдөн чимэгтэй дээ Тун ч соньхон ээмэгтэй дээ Дахилт: Хараад хараад нүд уйдамгүй Хайраар бялхсан Бурхан минь ээ Бадмын өлмийд тань учран золгох Баярт өдрийг хүлээн байнаа Ургах наран мэт мэлмийтэй дээ Урт чийрэг мутартай даа Эрвээхий эндүүрэм нигууртай даа Эрдэнийн чулуун гоёотой доо   Дахилт   Яду удмаас гаралтай даа Яшода ээжээс зэмлэлтэй дээ Ямуна мөрнөөр явдалтай даа Ялагдашгүй Кришна алдартай даа Дахилт Тугал сүргээ хариулаатай даа Субал найз улаатай даа Аглаг ойдоо урцтай даа Радха гопитой учраатай даа   Дахилт   Балабхадра дас  
Spread the love Бурханы Бодгалийг харах гэж Буурал Гималайг зориод хэрэггүй Үнэмлэхүй Үнэнийг олох гэж Үүргэвч таяг шүүрээд хэрэггүй Зүүдлээд хүрэмгүй алсад гэвч Зүрхэн тушаа минь заларч бий шүү Сэтгээд барамгүй тэртээд гэвч Цээжин дотор минь морилж бий шүү Та бидний үйлийг хянахаар Тааллыг нь хангавал адислалаа хайрлахаар Тааваар нь бас  эрх чөлөөтэй байлгахаар Далдын хар малгайг Бурхан өмссөн юм Орчлонгийн тоос шиг олон амьтас Огторгуйн дунд уягдан хүлэгджээ Түнэр харанхуй энэ ертөнцийг Төрсөн гэр шигээ хайрлан дасжээ Тэд бүгдээрээ Бурханы үр сад Тэр ч байтугай хайртай хүүхдүүд нь Эрх танхи байсан болохоороо л Энэ ертөнцийг үзэхээр шийджээ Хамгаас ухаалаг Эцэг Бурхан Хайрт үрсүүдээ хориод дийлээгүй юм Үхлийн үнэрт, зуурдын орон тийш Үр хүүхдүүд нь тэмүүлж одсон юм Төөрч одсон энэ амьтсыг Төрсөн гэртээ буцах ёстойг Түр зуурхны энэ орны Төгсөшгүй зовлонг ойлгох учиртайг Уулзаж таарсан хүн болгонд Зугатаж байсан ч хэлэх ёстой Чанадын мэдлэгийг сонссон бүхэн Чадах ядахаараа оролдох учиртай Авралд хүргэх  үйлсийн
Spread the loveӨөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан Өрөвдөх хайрлах, нигүүлсэхийн үзэмжит үүдийг нээх ч юм бил үү Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан Өрөөлийг шүүмжлэхээ болих өмгөр өрөө хаагдах ч юм билүү Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан Өсөх, дэвших, өөдлөхийн өргөн шатыг харах ч юм билүү Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан Өвдөх, өтлөх, төрөх, үхэхийн үйл үрийн тойргийг цэглэх ч юм билүү Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан Өндөг хэлбэрт орчлонгийн учир зангилаа тайлрах ч юм билүү Өөрийнхөө дотоод руу аялж нэг үзэх юмсан Өөрийгөө харах боломж байгаа ч юм билүү Өөрийнхөө дотоод руу аялж нэг үзэх юмсан Өнөд мөнх дэргэд минь хэн нэгэн байдаг ч юм билүү                                                                     Солонгос улс, Сөүл, С.Мөнхсайхан
Scroll to Top