Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
3
7
1
Users Today : 117
Users Yesterday : 142
Total Users : 58371
Views Today : 140
Views Yesterday : 151
Spread the loveБие, хэл, сэтгэлийн түмэн нүглийг минь цагаатгах гэж “Би” гэдэг үзлийн төмөр гинжийг таслах гэж Цадаж ханадаггүй ходоод, цадиггүй хэлийг минь номхотгох гэж Чанад орших орноос Экадаши-деви заларчээ Хари Бурханы хайрласан онцгой энэ өдрийг Хайхарч хэрэгсэхгүй өнгөрүүлж буй ахан дүүс минь хөөрхий Эрин галваар хураасан хур их буртгаа Эгшний зуурт арилгах боломжийг алдагсад хөөрхий Давалгаан минь булгилсан ухаан áîäîë минь амаржина Дарамт болсон ачаа-өвчин хууч минь илааршина Хамгийн чухал нь та минь Дээд Бурхан баясана Хариу болгон танд гэгээн хайраа соёрхоно
Spread the love Хүний энэхэн амьдралаа утга учиргүй дуусгаад Хүйтэн халуун тамд хилэнц нүглээ нимгэлээд Буян жаахан үлдэж, Бурхан та ивээвэл Буцаад Замбуу тивдээ төрөх боломж тохионо. Эргэн буцах замдаа эхийн хэвлийд саатаж Элдэв түмэн зовлонгийн эхлэл, төгсгөлийг амсана Зунгагт бүгчим орчинд тарчлан шаналахын цагт Зуун төрлийнхөө үйлийг эрхгүй нэг санана Алтан сайхан мөчүүдээ адгуус мэт үрж Авралт ариун номыг амны цаас болгож Аль л болохгүй бүхнийг үйлдэж явсандаа халаглаж Алгаа хавсран Бурханд мөргөн залбирч эхэлнэ Орчлонд дөнгөж төрүүтээ Бурхан тандаа мөргөнө Огт хэрэггүй зүйлсээр оролдохоо ер болино Ертөнцөд уях үйлийн уяа хүлээсийг тасалж Ердөө би дахин эхийн хэвлийд орохгүй Ийм андгай өргөж энэ дэлхийд ирмэгцээ Эдэлж байсан зовлон, тавьсан тангаргаа мартана Зэрэглээ мэт орчлонгийн зэрвэсхэн жаргалд хууртаж Хэмжээт энэ насаа хэнэг ч үгүй дуусгана.
Spread the love Намын номонд чихээ тушааж Дамын наймаанд нүдээ зориулсан Орчин үеийн хүмүүс бид Орчноо ер анзаарахгүй юм даа Тив дэлхий дулаарч байна Тэнэмэл өвчин нэмэгдэж байна Осол гэмтэл олширч байна Орон гэргүйчүүд ихсэж байна Халуун оронд цас оров Хар салхи хааяагүй сүйтгэв Хөнөөлт түймэр гарах нь олшров Хүний үхэл эрс нэмэгдэв Газар хөдлөж баахныг нь залгина Галт уул бөөнөөр нь түйвэргэнэ Онгойдоггүй бороо олноор нь урсгана Онгоцны ослоор хотлоороо явчихна Шувууны ханиад, эмчлэгддэггүй ДОХ Цунамийн аюул, усны үер Шил шилээ харан ар араасаа жагссан Шинэ шинэ асуудлууд биднийг хүлээн байна Тэнэг хүүхдийг нэг алгаддаг Тэгээд болохгүй бол хоёр алгаддаг Тэрүүхэндээ хорсож шүд зуувч Тэртээ хойно хайрыг ухаардаг Ахан дүүс минь аюул айсуй Аюулын цаана ухаарал айсуй Ухаарлын цаана эвлэрэл айсуй Эвлэрэлийн цаана жаргал айсуй Шумуулын чинээ байж Арслантай тулалдаж чадах уу Судар шастир мэдэхгүй байж Номтонтой арцалдаж болох уу Бутын чинээхэн байж Бурхантай тэрсэлдэж чадах уу Өчүүхэн жаахан байж Үнэмлэхүй үнэнтэй сөргөлдөх