Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
5
3
1
Users Today : 11
Users Yesterday : 40
Total Users : 30531
Views Today : 11
Views Yesterday : 52
Заримдаа Шрила Прабхупада нараар жишээ татдаг байлаа. Бид хүссэн үедээ нарыг мандуулж гаргаад ирж чадахгүй. Шөнийн цагаар би яг одоо нар мандаасай хэмээн хүсч болно. Гэвч энэ нь үйлчлэхгүй. Бид тэвчээртэйгээр хүлээх хэрэгтэй болно. Үүнтэй адил бидний Кришна ухамсрын хөгжил дэвшил, Кришнагийн нигүүлсэл, Кришнагийн илрэн залрах зэрэг нь биднээс хамаардаггүй. Бид тэвчээртэйгээр хүлээж, үргэлжлүүлэх шаардлагатай. Тэр цагт Кришна үүнийг ажиглана… Бид Кришна ухамсартаа үлдэх хэрэгтэй. Тэгэх аваас Кришна танд “баярлалаа” гэж хэлнэ. “Яваагүйд тань баярлалаа” хэмээнэ. Нэг удаа Шрила Прабхупада ийн хэлсэн. Түүний хэлсэн энэ үг надад Кришна ухамсартаа байх хувь хүчийг өгсөн юм. Тэрээр хэлэхдээ, бид маш шийдэмгий байх ёстой ба тэр ч байтугай бүгд явж одож, бүгд Кришна ухамсрыг орхилоо ч та үлдээрэй гэж хэлсэн. Кришна ухамсрын нийгэмлэг бүртгэлээс хасагдаж, бүгд өөр өөрсдийнхөө ачааг баглаж аваад, гэр гэрийн зүгт оджээ гэж төсөөл. Прабхупада хэлэхдээ, шийдэмгий байдал гэдэг нь та тэр үед биечлэн үлдэх явдал юм хэмээсэн. Бүгд явж л байг. Харин та
Эрчүүд харилцаагаа сайжруулах гэж хүчин чармайлт гаргах аваас энэ нь эмэгтэйчүүдийг аз жаргалтай болгодог. Эмэгтэй хүн гэртээ аз жаргалтай байх аваас тэр гэр орон баяжин чинээлэгждэг. Чинээлэгжих үйл явц эмэгтэй хүний аз жаргалаас шууд хамааралтай оршдог. Өнөөдөр хэрхэн яаж баян чинээлэг болох тухай мянга мянган номууд бичигдсээр байна. Гэвч баяжин чинээлэгжихүйн гол хууль одоог болтол нууц хэвээр байсаар л. Хэдийгээр олон хүмүүс, мөнгө бол эмэгтэй эрчим юм даа гэж таамаглаж эхлэсэн ч… Тэгэхээр эхнэр хүн гэдэг эр нөхрийн хувьд баяжин чинээлэгжихүйн биелсэн төлөөлөл байдаг. Карма нь, эр нөхөр эхнэртээ хэрхэн хандаж байгааг ажиглан харж байдаг ба бэлэн мөнгө олгох асуудлыг түүн дээр үндэслэж шийдвэрлэдэг. Хэрэв эр нөхөр эхнэрээ хүндлэж байх аваас хайрлаж байх, аваас үнэлж байх аваас, түүнд эмэгтэй эрчмийг удирдан захирах боломж гарч ирнэ гэсэн үг. Харин үгүй бол баяжин чинээлэгжих нь түүнд зөвхөн хор л авч ирэх болно. Нэг үгээр хэлвэл эрчүүд эмэгтэйчүүдэд хэрхэн хандаж байгаагаас хамаарч карма нь, тэрээр эд баялагтай
Шударга ёс гэж юу вэ? Бид кармаг шударга ёс гэж нэрлэдэг. Шударга ёсыг сэргээн тогтоох гээд хэрэггүй. Тэрээр жам ёсоороо оршиж буй. Сайн үйлийг хий, сайн үр дүнг нь хүрт. Муу зүйлийг үйлд, үр дүнд нь зов. Та зовлонг эрж хайгаад байх ч шаардлага байхгүй. Материаллаг байгаль буюу хатагтай Майя өөрөө танд тэр бүгдийг өргөн барих болно. Мэдээж хэрэг, нийгэмд эмх цэгцтэй байдал тогтоохын тулд төр засаг шагнах, шийтгэх системийг боловсруулах ёстой. Гэвч төр засаг өөрөө өө сэвгүй бишээ. Гэмт хэрэгтэн шийтгэгдэхгүй үлдэх тохиолдол байдаг ба гэм зэмгүй хүн буруугаар шүүгдэх тохиолдол байдаг. Гэвч хатагтай Майя, Кришнагийн зааврын дагуу үйлддэг ба тэрээр алдаа гаргадаггүй. Кармын үр дагавраас хэн ч зайлж чадахгүй. Нохой мэт амьдрах аваас дараагийн амьдралдаа нохойн биеийг хүлээж авна. Мах идсээр байх аваас бар болж төрнө. Эр, эмийн харилцаагүйгээр амьдралыг төсөөлөхгүй буй аваас молтогчин туулайн эсвэл тагтааны биед төр хэмээнэ. Харин Харе Кришна мантраг давтан уншсаар байх аваас та Кришнатай адил мөнхийн,