Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 7 1 7
Users Today : 42
Users Yesterday : 38
Total Users : 30717
Views Today : 54
Views Yesterday : 58
Бид бүгд буюу амьд бодгалиуд нь Бурханы хүүхдүүд юм. Гэвч бид энэ тухайгаа мартсан болохоор нэг нэгэнтэйгээ хэрэлдэн тэмцэлдсээр. Аз жаргалтай гэр бүлийн бүх хүүхдүүд нь: “Эцэг маань бид бүгдийг тэжээдэг. Бид ахан дүүс. Яах гэж бид нэг нэгэнтэй хэрэлдэн тэмцэлдэх хэрэгтэй гэж?” гэдгээ мэдэж, ойлгож байдаг. Үүн шиг хэрэв бид Бурханы ухамсар буюу Кришнагийн ухамсартай болох аваас дэлхий дээрхи дайн дажин бүгд аяндаа  зогсох болно. “Би америк, би энэтхэг, би орос, би хятад” гэх зэрэг энэ бүх дэмий тэмдэглэгээнүүд бүгд эцэс төгсгөл болно. Кришна ухамсрын хөдөлгөөн нь тийм л ариусгах хүчнийг шингээсэн байдаг бөгөөд хүмүүс Кришнаг ойлгон ухаарч эхлэмэгц тэдний улс төрийн болон үндэстэн хоорондын тэмцэл тэрхэн даруйд зогсоно. Учир нь тэдний жинхэнэ ухамсар сэрж, бүх зүйл Бурханд харьяалагддаг юм байна гэдгийг ойлгох учраас тэр юм. Нэгэн гэр бүлийн хүүхэд болгон эцгийнхээ өв хөрөнгийг эзэмших эрхтэй байдаг. Үүн шиг хэрэв бид Бурханы салшгүй хэсгүүд, хэрэв бид бүгд Бурханы хүүхдүүд юм бол бидний хэн нь
Кришнаг, севомукхе гэгдэх процессын тусламжтайгаар буюу үйлчлэлээр танин ойлгож болно. Севонмукхе хи жихвадау. Васудеваг танин ойлгох үйл нь үйлчлэлээр дамжих боломжтой ба тэрхүү үйлчлэл нь хэлнээс эхлэнэ. Хэл нь үндсэн хоёр төрлийн үүрэг функцыг гүйцэтгэдэг. Дуу авиа гаргах, амт мэдрэх. Ийм учраас Харе Кришна мантра тогтмол унших ба давтаж байх аваас мөн прасад буюу Кришнад өргөсөн хоол хүнсийг хүртэж байх аваас, энэ эгэл аргын тусламжтйагаар Васудева, Кришнаг танин ухамсарлах түвшинд хүрч болно. Тэр цагт Кришна Өөрийгөө бидэнд нээх болно. Энэ нь Кришнаг дан ганц өөрсдийн хүчин чармайлтаар танин ойлгочихож болно гэсэн үг биш ч хайраар үйлчлэн зүтгэхүйн ач тусаар бид шаардлагатай шинж чанаруудыг олж авах ба тэр цагт л Кришна бидэнд Өөрийгөө нээдэг (свайам эва спхурати адах). Кришна биднийг гэр рүүгээ, Бурхан зүгт буцахыг маш ихээр хүсч байдаг ч харин бид зөрүүдлэн, буцахыг хүсдэггүй. Иймээс Тэрээр биднийг гэрийнхээ зүгт буцах бүхий л боломжуудыг эрж хайж байдаг. Тэр үр хүүхэддээ чин зүрхнээсээ хайртай эцэг хүнтэй
Сурвалжлагч-эмэгтэй: Эмэгтэйчүүд, эрэгтэй хүнд захирагдаж байх ёстой гэж та батлаж байна уу? Прабхупада: Тиймээ, энэ бол жам ёсны зүйл. Эхнэр, нөхөр эсвэл эцэг, охин хоёроор жишээ авч болно. Охин эцгийн хувьд ямагт захирагдагч байр сууринд, эхнэр нөхөртөө захирагдах байр сууринд байх учиртай. Сурвалжлагч-эмэгтэй: Харин эхнэр нь нөхөртөө захирагдахгүй гэвэл юу болох вэ? Прабхупада: Тэгвэл эмх замбараагүй байдал бий болно. Нийгмийн тогтсон дэг жаяг алдагдана. Хэрэв эмэгтэй хүн эр нөхөртөө захирагдахгүй байх аваас нийгмийн эмх журам алдагдана. Чухамхүү ийм шалтгаанаас буюу эмэгтэйчүүд нь эр нөхөртөө захирагдахыг татгалзсанаас болж барууны орнуудад салалт ийм их байгаа юм. Шалтгаан нь үүнд оршино. Сурвалжлагч-эмэгтэй: Та эр нөхөртөө захирагдахыг хүсдэггүй эмэгтэйчүүдэд юу гэж зөвлөх вэ? Прабхупада: Энэ миний зөвлөгөө биш. Энэ бол ведийн эрдэм ухааны зөвлөгөө. Эмэгтэй хүн, эхнэр хүн ариун журамтай байж, эр нөхөртөө үнэнч байх ёстой. Эмэгтэй-сурвалжлагч: АНУ-д юуг хийвэл зохистой вэ? Бид эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй нэг түвшинд аваачих гэж оролдож байна. Прабхупада: Харин би тэгэх гээгүй. Эмэгтэйчүүд та бүхэн эрчүүдтэй адил тэнцүү биш. Учир нь маш
Scroll to Top