Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 8 5 5 9
Users Today : 185
Users Yesterday : 120
Total Users : 58559
Views Today : 206
Views Yesterday : 143
Spread the love Лекцийг уншсан Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада 1973.07-15. Лондон. Прадьюмна: Панчаджаньям хришикешо Девадаттам дхананджая Паундрам дадхмау маха-шанкхам Бхима-карма врикодарах (Бг.1.15) Орчуулга: “Эзэн Кришна өөрийн Панчаджанья нэрт дунгаа үлээсэн ба Арджуна түүний Дэвадатта нэрт дунгаа үлээв. Цадахаа мэдэхгүй идэгч, төсөөлж баршгүй үйлийн эзэн Бхима өөрийн Паундрам нэрт аймшигт дунгаа үлээв”. Прабхупада: Врикодара буюу Бхимасена цадахыг мэдэхгүй их иддэгээрээ алдартай. Түүнчлэн тэрээр хэнийг ч хийж чадамгүй үйлүүдийг хийж чаддаг. Тэр яг заан мэт их идэх ба хийхийг ч тэр хэмжээгээр хийдэг. Харин бид түүн шиг асар ихийг идчихээд ямар нэг ажил үйлчлэлийг хийж чадахгүй нь сайн хэрэг биш. Бид тансаг сайхан хооллоод, тэр хэмжээгээрээ ажил үйлчлэлээ эргүүлээд өргөн барьдаг байх ёстой. Энэ тухай Бенгали ардын нэгэн зүйр үг бий: пете кели петхе сояа. Хэрвээ хэн нэгэн ходоодоо хэдийчинээ хоолоор ханганав тэр нуруундаа төдийчинээ ачааг үүрч чаднаа гэж. Бхима-карма буюу түүний үйл хэргийн хувьд агуугийн агуу ба туйлын хэцүү үүрэг даалгаврыг тэр гүйцэтгэн биелүүлж чаддаг. Хүн
Spread the love “Бхагавад-гита” лекц 1-р бүлэг 16-19р шүлэг Лекцийг уншсан Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада 1973-07-16. Лондон Прадьюмна: анантавижаям ража  кунти-путро юдхиштхирах накулах  сахадеваш  ча  сугхоша-манипушпакау кашьяш  ча  парамешв-асах  шикханди  ча маха-ратхах дхриштадьюмно вираташ  ча  сатьякиш  чапаражитах   друпадо драупадеяш  ча сарвашах  притхиви-пате саубхадраш  ча маха-бахух  шанкхан  дадхмух притхак притхак [Бг. 1.16-18] Орчуулга: “Кунтийн хүн Юдхиштхира хаан өөрийн Анантавиджаяа нэрт дунгаа  үлээсэн ба Накула болон Сахадева нар өөрсдийн Сугхоша ба Манипушпака нэрт дунгуудаа үлээв. Аугаа харваач Кашийн хаан, аугаа тулаанч Шикханди, Дхриштадьюмна, Вирата ялагдашгүй Сатьяки, Драупадийн хүү Друпада болон Субхадрагийн хүчит гарт хүү болон өөр бусад дайчин эрс өөр өөрсдийн дунгаа үлээв”. Прабхупада: Энд Дхриштраштраг притхиви-пати буюу газар дэлхийн эзэн хэмээн нэрлэжээ. Притхиви. Притхиви гэдэг нь энэ газар дэлхий гэсэн утгатай. Таван мянган жилийн өмнө энд өгүүлсэн ишлэлээс харвал Хастинапурын хаан бүхий л газар дэлхийн эзэн байсан гэдэг нь харагдаж байна. Притхиви-пати. Бүх гариг дэлхийг нэг л хаан, нэг л эзэн захирдаг байжээ. Харин гариг дэлхийн зарим нэг хэсгийг өөр бусад жижиг хаад захирдаг байсан байна. Друпада, Вирата, Кашья гэх мэт тийм
Spread the love Бхагавад-гита 1.21-22. Лондон. 1973.07.18 Лекцийг уншсан Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада   Прадьюмна: арджуна увача сенайор убхайор мадхйе  ратхам стхапайа ме ‘чйута йавад этан нирикше ‘хам  йоддху-каман авастхитан каир майа саха йоддхавйам  асмин рана-самудйаме (Бхагавад-гита.1-21-22) Орчуулга: Аржуна айлтгасан нь: Ай алдаа эндэгдэл үл гаргагч минь ээ, бид энэхүү аугаа тулаанд хэний эсрэг  өөрсдийн зэр зэвсгээ  чиглүүлэх ёстой  болоод байна гэдгийг  болон энд  улангасан тулалдахаар  хэн хэн  цугларсныг бүгдийг нь хармаар байна. Иймд  миний тэргийг хоёр талын цэргийн хүчний  дунд руу  аваачна уу. Прабхупада: сенайор убхайор мадхйе  ратхам стхапайа ме ‘чйута [Бг. 1.21].  Үүний өмнөхөн Кришнаг Хришикеша гэж нэрлэж байсан. Хришикеша гэдгийн утга учрыг бид өмнө нь тайлбарласан. Харин одоо энд Кришнаг Ачьюта гэж нэрлэсэн байна. Чьюта гэдэг нь унасан гэсэн утгатай.Харин ачьюта гэж унаагүй гэдэг утгыг илэрхийлнэ. Бид унасан болзолт сүнснүүд билээ. Энэ материйн ертөнцөд бид дураараа цэнгэн жаргахаар ирсэн. Тийм учраас бид унасан. Хэрэв хэн өөрийн байр суурийг хадгалж үлдэж чаднав тэр унадаггүй. Эсрэг тохиолдолд тэр доош унах болно. Энэ бол унасан төлөв байдал. Энэ материйн
Scroll to Top