Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 8 5 0 6
Users Today : 132
Users Yesterday : 120
Total Users : 58506
Views Today : 145
Views Yesterday : 143
Spread the love Орчин үеийн бидний ухаанд энэ эгэл жирийн дөрвөн хөлт үнээ, шар зэрэг нь хэрхэн яаж бидний амар тайван, энх тунх оршихуй хийгээд номын багшийн ивээл, тус дэмжлэгтэй хүчтэй холбогдогийг ойлгоход амар бус. Үхрийг хамгаалах асуудал ведийн соёл ба Шрила Прабхупадын гүн ухааны ойлгоход амаргүй зүйлсийн нэг гэдгийг бид хүлээн зөвшөөрнө. Бурхан Кришна үхрийг хамгаалахын ач холбогдлыг онцгой цохон тэмдэглэсэн байдаг. “Кришнагийн нэгдүгээр түвшний санаа тавих зүйл бол үнээд болон брахмануудад сайн сайхныг олгох явдал юм. Чухамдаа брахмануудын ач тусын тулд гэдэг үзэл хоёрдугаар зэрэглэлийн бөгөөд харин үхрийг хамгаалах асуудал Түүний нэгдүгээр зэрэглэлийн санаа тавих зүйл ажгуу” (Шримад-Бхагаватам.10-р дуулал). Үхрийг хамгаалах асуудлыг бурханлаг тал дээрээ ч практик амьдрал дээр ч нийгэмд ойлгуулан ухамсарлуулах нь маш чухал. Шрила Прабхупадын барууны нийгэмд өргөн барьсан варнашрамын системийн тухайд бид үхэр маллах нь вайшья буюу худалдаачны ангийн үүрэг бөгөөд харин нийгмийн удирдах, чиглүүлэх анги нь брахман юм гэдгийг мэднэ. “Үхэр болоод брахманы соёлыг хамгаалахгүйгээр хөгжил дэвшил төгс төгөлдөр байх
Spread the loveЧайтаниа Махапрабху айлдахдаа : Бүх ачарья нар Нитйанда Прабху, Адвайта Прабху болон Шривасади-Гаура – бхакта- вринда зэрэг нь  бүгд Шри Чайтаниа Махапрабхугийн сургаалийг даган биелүүлэгчид юм хэмээсэн байдаг. Иймээс ачарьяа – номын багш нарын замнасан зам мөрийг даган биелүүлэхийг хичээ. Тэгвэл амьдрал тань амжилттай байх болно. Ачарьяа – номын багш болох тийм ч хэцүү биш. Үүний тулд эхлээд багшийнхаа үнэнч албат нь болох хэрэгтэй. түүний сургасан бүхнийг нарийн чанд дагах хэрэгтэй. Түүнийг баярлуулж, Кришнагийн ухамсарыг түгээхийг хичээ. Ингээд л болох нь тэр. Тийм ч хэцүү биш. Гуругийнхээ сургаалийг дагаж Кришнагийн ухамсарыг түгээн дэлгэрүүлэх. Энэ бол Бурхан Чайтаниагийн сургааль. āmāra ajñāya guru hañā tāra’ ei deśa yāre dekha tāre kaha ‘kṛṣṇa’-upadeśa (Ч.Ч Мадхйа 7,128) Миний сургаалийг биелүүлсэнээр, та Гуру болж байдаг. Иймээс л бид Ачарьяа системийг хатуу чанд баримтлаж  Кришнагийн сургаалийг түгээн дэлгэрүүлэхийг чармайх хэрэгтэй. Yāre dekha tāre kaha ‘kṛṣṇa’-upadeśa (Ч.Ч Мадхйа 7,128) 2 янзын Кришна – упадеша байдаг. Упадеша гэдэг нь заавар гэсэн үг. Кришнагийн өөрөө
Spread the loveКришна, номын багшийн байр сууринаас зааварчилж эхэлсэн. Tam uvāca hṛṣīkeśaḥ. Hṛṣīkeśa…, Кришнагийн өөр нэг нэр нь Хиришикеша. Хришикеша гэдэг нь “хришика”,  “иша” гэсэн үг. “Хришика” гэдэг “мэдрэхүй” харин “иша” гэдэг “эзэн” гэсэн утгатай. Тиймээс Кришна бол бид нарын бүгдийнх нь мэдрэхүйнүүдийн эзэн нь. Үүнийг  13-р бүлэгт тайлбарладаг. kṣetra-jñaṁ cāpi māṁ viddhi sarva-kṣetreṣu bhārata (Бхагавад Гита 13.3)  Энэ биенд хоёр амьд оршнол байдаг. Нэг нь би, бие даасан сүнс (атма), нөгөөх нь Кришна буюу Дээд сүнс (параматма). Īśvaraḥ sarva-bhūtānāṁ hṛd-deśe arjuna tiṣṭhati (Бхагавад Гитагийн 18.61) Тэгэхээр Параматма буюу Дээд сүнс бол үнэндээ жинхэнэ эзэмшигч нь юм. Миний мэдэрхүйнүүд, надад эдгээрийг ашиглах боломжийг л өгсөн. Үнэндээ энэ мэдэрхүйнүүд минийх биш юм. Миний мэдэрхүйнүүд, надад эдгээрийг ашиглах боломжийг л өгсөн. Үнэндээ энэ мэдрэхүйнүүд минийх биш юм. Би өөрийнхөө гарыг бүтээгээгүй. Бурхан Кришна материаллаг эрчмүүдээрээ дамжуулан гарыг бүтээсэн бөгөөд идэх болон хураан авах зэрэг өөрийнхөө зорилгодоо ашиглаарай хэмээн надад энэ гар олгогдсон. Гэвч энэ бол үнэндээ миний гар биш юм. Хэрвээ үгүй гэвэл, гар маань мэдээгүй
Scroll to Top