Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 8 5 5 9
Users Today : 185
Users Yesterday : 120
Total Users : 58559
Views Today : 206
Views Yesterday : 143
Spread the love Би та бүхэнд нэгэн сонирхолтой түүхийг ярьж өгье. Энэ түүхийг Махабуддхи Прабху ярьсан билээ. Энэ түүх нь түүний Шрила Прабхупадатай учирсан анхны уулзалтын тухай юм. Тэрээр дөнгөж л өсөж өндийж яваа насан дээрээ байлаа. Тиймэрхүү насныханд аливааг эсэргүүцэх, үгүйсгэх хүсэл, тэмцлийн дөл цээжинд нь оргилж явдаг даа. Ялангуяа хэн нэг нэр алдартай хүнийг буулгаж авбал бүр ч сайхан. Тэрэээр Америкийн баруун эргийн нэгэн хотод амьдардаг байв. Нэгэн өдөр тэр Шрила Прабхупадын зурагтай том зарын самбар олж харсан ба түүний доор “Олон Улсын Кришнагийн Ухамсрын Гуру” гэсэн бичиг байлаа. “Гуру” хэмээх энэ цол хэргэм өөрөө түүнд шууд л хүчтэй эсэргүүцэх хүслийг авч ирэв. Тэрээр дотроо бодсон нь: “Гуру гэнэ үү? … Гуру гэж өөрийгөө нэрлэнэ гэнээ”. Тэрээр Шрила Прабхупадаг гуру гэдгийг нь бут ниргэх томоохон зорилго өмнөө тавив. Тэр өөртөө: “Би түүнийг цэвэр тунгалаг усан дээр чирж гаргаж ирнэ дээ” хэмээн хэлсэн. Тухайн үед тэрээр 17 настай хүү байв. Маргааш өглөө нь
Spread the loveХэрэв тэд Кришнагийн эсрэг босож, чит-вайбхава буюу сүнслэг бодит байдлыг үгүйсгэн, харин ч эсрэгээр түүнийг ачит-вайбхава буюу амьгүй матери руу хандуулсан унан доройтсон амьд бодгалиудыг хэрхэн яаж материйн боолчлолоос ангижруулах вэ? Өршөөнгүй, энэрэнгүй сэтгэлтэй тул Кришна бээр Чаитанйа Махапрабхугийн дүрээр морилон заларч дэлхий дахинаа буюу энэ материйн ертөнцөд Ариун нэрийг авч ирсэн билээ. Тэрээр хамгийн харанхуй бараан үе болох Кали-югад заларсан бөгөөл энэ эринд өөр бусад бурханлаг дадал практикууд үр дүнгүй байх үе юм.     Болзолт сүнснүүдийг материаллаг энергийн нөлөөллөөс ангижруулан суллахын тулд Кришна материйн ертөнцөд ариун судар ном дүрээр заларсан. Ариун гэгээн судар номуудын зорилго нь болвоос амьд бодгалиудыг карма-канда, гьяна-кандагаар дамжуулан  упасана-кандад хүргэх явдал ажгуу. Эхлээд амьд бодгаль нь өөрийн материаллаг үйлийн үр шимийг(карма-канда) Бурханд зориулж сурах ёстой. Дараа нь Эзэн Бурхан дээр өөрийн оюуны үйлээ(гьяна-канда) төвлөрүүлэх ёстой. Энэ зам мөр нь амьд бодгалийг заавал ч үгүй упасана-канда буюу Шри Кришнад үйлчлэн зүтгэх тэр төлөвт хүргэх бөлгөө.     Бүхний Дээдэд үйлчлэн зүтгэх нь хагас бурхад
Spread the love Бүхний дээд Бурханы нэр бол бүхий л орчлон дах хамгийн ариун зүйл бөгөөд түүнийг давтан хэлсэн хэн бүрийн амьдралд хамгийн сайн сайхан, аз хийморьтой зүйлс учран тохиодог. Хүн өөрийн бохирдсон, тогтворгүй ухаан бодлоо ийнхүү өдөр бүр Бурханы ариун нэрийг уншсанаар ариусгах хэрэгтэй.   Ведийн соёлын судар бичээст Ариун нэрийг давтан хэлэхийн ач тусын талаар маш олон газар бичсэн байхыг олж үзэж болно. Ариун Библед (Роман 10.13): “Бурханы нэрийг давтан хэлэх хэн бүр аврагдана ”. Ариун Коран (7.180): “Хамгийн сайхан нэрс Бүхний дээд Эзэнд хамаардаг. Түүний Ариун нэрийг давтан хэлэх аваас бүхий л сайн сайхан зүйлстэй учрана.” Чайтаниа Чаритамрита (Ади Лила 7,22): “Цөвүүн цагт амьдрах хүмүүсийг аврахын тулд Бүхний Дээд Бодгаль өөрийгөө Ариун нэрт хувилан тодруулсан”  хэмээн тус тус бичсэн байдаг. Бүхий л шашны сургалт, сургуулиудад “Бурханы Ариун нэрийг дуулж адис ерөөлийг нь хүртэцгээ, энэ л таны амьдралын бүхий л асуудлыг шийдэж аз жаргал өгөх болно ” гэсэн үндсэн зарчим дээр тулгуурладаг. Бүхний Дээд эзэн бол ЦОР
Scroll to Top