Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
4
9
8
Users Today : 124
Users Yesterday : 120
Total Users : 58498
Views Today : 136
Views Yesterday : 143
Spread the love Бид өөрсдөдөө эерэг сэтгэлгээг хөгжүүлвэл энэ нь биднийг ухамсарт маань сөргөөр нөлөөлөх нөлөөллөөс хамгаалах дархлаа болно. Шрила Прабхупадын уламжлалт нэгэн өглөөний аяллын үеэр түүнийг Нара-Нарайана хэмээх шавь нь дагалдаж явж байв. Тэрээр өвөрмөц нэгэн ид шидийн чадвар буюу бусад хүмүүсийн санаа бодлыг удирдах эрдмийг эзэмшсэн нэгэн байлаа. Заримдаа тэр энэ чадвараа ашиглан, бусад чин бишрэлтнүүд рүү санаа бодлын тушаал заавар илгээдэг байсан аж. Жишээ нь: “Алив прабху, наашаа эргээд над руу хар” гэх ч юмуу. Тэгмэгц тухайн бишрэлтэн ямар ч шалтгаангүйгээр түүн рүү эргэн, Нара-Нарайана прабху руу хардаг байжээ. Энэ бол түүний дурлан татагддаг зүйл байв. Тэрээр энэ авьяасаа олон чин бишрэлтнүүд дээр туршсаныхаа дараагаар үүнийгээ Шрила Прабхупада дээр туршиж үзэхээр шийдэж л дээ. Чухамдаа бол энэ нь номын багшдаа учруулж буй томоохон алдас юм. Тэр анхаарлаа төвлөрүүлээд, бодолдоо: “Шрила Прабхупада, наашаа эргээд, над руу хараач!” гэж шивнэв. Гэвч Прабхупада юу ч анзаарсан шинжгүй, шавь нартайгаа ярилцан тайвнаар алхахаа үргэлжлүүлсээр байв. Тэгэхэд
Spread the love Бомбейд байх хугацаандаа Шрила Прабхупада өөрийн олон жилийн дадал зуршлаа өөрчлөлгүй бараг өглөө болгон шавь нарын хамт Джухугийн элсэн дээгүүр аялан алхдаг байв. Энэ аяллынхаа үеэр тэрээр нутгийн оршин суугчдын нэг, хуучин цэргийн эмч байсан доктор Пательтай харилцан ярилцдаг байлаа. Сүүлчийн өдөр, Австрали руу нисэхийн өмнө Шрила Прабхупада доктор Пательд өөрийн сүнсний хөгжлийг илүү ахицтай байлгахын тулд бишрэлтнүүдтэй аль болох их харьцаатай байж, сат-санга буюу цэвэр ариун харьцааг өөрийн амьдралын дадал болгохыг зөвлөв: – Хэрвээ та бишрэлтнүүдийн хүрээлэл дунд аль болох их цаг хугацааг өнгөрөөх аваас Кришна-катха танд маш аятай таатай байх болно. – Тэгвэл энэ сайхан номууд санга болж болно биз дээ?! Энэ ч бас сат-санга шүү дээ, тийм биш гэж үү? хэмээн доктор Патель Прабхупадаас асуув. – Тиймээ, тэгэлгүй яахав… – Тэгэхээр өглөөнөөс авахуулаад л би танаас сат-санга авдаг. Дараа нь “Бхагаватам”, “Бхагавад-гита”гаас сат-санга авдаг. Би байнгын сат-санга дунд байна. Гэтэл та намайг үүнийг хийхгүй байна гээд байх юм! – хэмээн доктор Патель инээмсэглэв. – Үгүй – үгүй,
Spread the loveДээд Бурханы болоод Түүнтэй холбоотой бүхний тухай уламжлалт ариун гэгээн мэдлэгийн ихэнхи хэсэг нь өнөө цагт олж хүртэхэд хялбар бус ба түүнчлэн өөр бусад олон янзын нэн чухал бурханлаг асуудлуудын талаар хүмүүст тодорхой ойлголт үгүй юм. Жишээ нь, тэнгэрийн орон ба Бурханы хаант улс хэмээх ойлголт байна. Эдгээрийг ялган салгаж ойлгохын тулд бид эхлээд өөрсдийн амьдардаг материаллаг орчлонгийн тухай ярилцъя. Материаллаг орчлонгийн бүтэц зохион байгуулалтыг танин ойлгосноор бидэнд тэнгэрийн орон буюу диваажин гэж юу болох, бурханлаг ертөнц гэж юу болох тухай ойлголттой болно. ОРЧЛОН ДЭЭРХИ БИДНИЙ ОРОН ЗАЙ Ведэд өгүүлснээр, манай Дэлхийг оршоон агуулдаг орчлон нь арван дөрвөн гаригийн системээс тогтдог. Гаригс нь дотроо гурван үндсэн ангилалд хуваагдана: дээд гаригууд, дунд гаригс, доод гаригс. Доод буюу тамын гаригс нь ариусч цэвэршихийн тулд буюу их хэмжээний нүгэл хилэнцийнхээ төлөөсөнд шийтгэгдэн цээрлүүлэгдэх газар юм. Дунд гаригст нь манай Дэлхий гэх мэт гаригууд орно. Дээд гаригууд гэдэг нь хүмүүс заримдаа түүнийг Тэнгэр, Диваажин гэх мэтээр нэрлэдэг