Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 6 8 9
Users Today : 14
Users Yesterday : 38
Total Users : 30689
Views Today : 14
Views Yesterday : 58
Шри Чаитанья Махапрабху нь европын тооллын 1486 оны хоёрдугаар сард,  Шакабда эриний 1407 онд Пхалгуна сарын тэргэл сартай орой Бенгалийн Навадвипа нэрт газарт төрсөн билээ. Бурханы тааллаар энэ орой сар хиртэж байсан бөгөөд сарны хиртэлтийн үед энэтхэгчүүд голчлон Ганга мөрөн болон өөр бусад ариун мөрнүүдэд угаал үйлдэн, ариусахын тулд ведийн мантра тарниудаас уншдаг заншилтай. Ийм ч учраас Бурхан Шри Чаитаньяг мэндлэх үед бүх Энэтхэг даяар ариун нэр, ариун мантрын уншлага цуурайтаж байсан юм. Дээд Эзний илэрч мэндэлсэн үе нь сарны хиртэллтэй давхацсан нь Түүний айлчлалын үүрэг зорилгын онцгойг нотлох бөгөөд Түүний айлчлалын утга зорилго нь, Кали эринд (хэрүүл тэмцлийн) Бурханы Ариун нэрийг давтан дуулахын чухлыг номлох явдал байлаа. Түүнийг чханна-аватар буюу нууц аватар, нууцлагдмал Бурханы хувилгаан гэж нэрлэдэг. Учир нь Тэрээр Өөрийгөө ил тодоор Дээд Эзэн гэдгийг зарлаагүйн учир нь, муу зуршил, буруу явдал, хоёр нүүртний  Кали эринд Түүнийг дуурайн өөрийгөө Бурханы хувилгаан гэж өргөмжлөгчид маш ихээр гарч ирэх учраас нөгөөтэйгүүр энгийн нэгэн бишрэлтний дүрээр заларч Кали эриний  хүнд
Нэгэн цагт Вишвамитра нэрт кшатриа-брахман(дайчны мөн чанартай бярман) жинхэнэ брахман болохын тулд бясалгал хийхээр Гималайг зорьжээ. Тэрээр Гималайн нилээд оргил хэсэгт хүрсэн ч доош буун нэгэн модны дор бадамлянхуа суудлаар суун бясалгаж эхлэв. Гэтэл тэрхүү модны дээгүүр нэгэн өрөвтас шувуу нисэн өнгөрч явснаа “бие засмаар” болж агуу йогчийн доор нь суусан модон дээр ирж суув. Өрөвтас түүний доор их йогч сууж байгаа гэдгийг хэрхэн мэдэх билээ. Тэрээр тэрхүү модон дээр суугаад Вишвамитра мунигийн яг л толгойн орой дээр буюу сахасрара-чакра дээр нь сангасаа унагаж орхиж. Вишвамитра мэргэн нүдээ нээсэн бөгөөд түүний уур омог дүрэлзэн шатав. Тэр хэдий брахманы хүчийг багагүй хураасан ч зүрх сэтгэл нь урьдын л янзаар дайчны хэвээр байсан юм. Тэрээр маш ихээр уурлан хөөрхий өрөвтас руу догшин харц илгээтэл түүний нүднээс цахилгаан гялсхийн цахилан гарав. Энэ бол түүний ид шидийн чадварын нэг байлаа. Хөөрхий тэр өрөвтасыг газарт ч унаж амжаагүй байхад үнсэн товрого болгов. Энэ бүхнийг ажиглан харсан хүн амьтан, сахиулсан тэнгэрүүд
Ариун судар шастирт эхнэр хүний долоон төрөл байдаг тухай өгүүлжээ. Тэдгээрээс тав нь мунхгийн харанхуйд оршин байдаг бөгөөд эр нөхөртөө ч, үр хүүхэддээ ч аз жаргалыг үл авчирна хэмээсэн байна. Сүүлчийн хоёр төрлийг эерэг сайн гэжээ. Эхний төрлийн эхнэрийг хатагтай гэж нэрлэнэ. Ийм эхнэр нь гэр орны ажлаа үл хийх бөгөөд гэр орон нь бохир заваан, эмх замбараагүй байх ажгуу. Тэрээр маш залхуу, бүдүүлэг. Дэмий зүйл ихээр ярьж чалчих бөгөөд эр нөхрөө танилуудынхаа өмнө, төрөл төрөгсдийнхөө, үр хүүхдүүдийнхээ өмнө тэр ч байтугай танихгүй хүмүүсийн өмнө хараан загнана. Ийм эхнэрийн нөхөр нь эрүүл мэнд, материаллаг эд баялаг, оюун ухааны тулгуур суурь болсон өөрийн буяныхаа хувь хэсгийг алдан гээх ажгуу. Энэ бол эр нөхөр ба эхнэр хүмүүсийн хоорондох нарийн холбоо юм. Ийм эмэгтэй нь ямар ч эргэлзээгээр сайн сайхан бүх зүйлсээ алдана: сайн нэр алдар, эд баялаг, эрүүл мэнд, гоо сайхан, аз хийморь гэх мэт. Ийм эхнэр хүн дараагийн амьдралдаа эрэмдэг зэрэмдэг нэгэн болж төрөх магадлал
Scroll to Top