Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 6 8 7
Users Today : 12
Users Yesterday : 38
Total Users : 30687
Views Today : 12
Views Yesterday : 58
  Доктор Патель: Та хэтэрхий ширүүн бас шулуухан зан гаргах юм. Шрила Прабхупада: Би ийм байх ёстой! Маявади нар(Бүхний Дээд буюу Бурханыг бодгаль бус буюу биегүй гэж үзэгчид) бүхий л дэлхий ертөнцийг төөрөгдөлд оруулсан байна. Ийм учраас би ийм шийдэмгий, шуудхан ярьж байгаа юм. Би бүр ч илүү шийдэмгий байх хэрэгтэй байна. Би энэ дүүрсэн  тэнэгүүдтэй хэзээ ч эвлэрэхгүй. Тэр ч байтугай надад ямар ч шавь бий болохгүй байлаа ч би сэтгэл хангалуун байх болно. Доктор Патель: Таныг намайг хүндэлдгийг бодож та бусад хүмүүсийн үзэл бодолд бага ч гэсэн тэвчээртэй хандах ёстой санагдана. Шрила Прабхупада: Үгүй. Бид номлол хийж байгаа цагт эвлэрэл хийж чадахгүй. Доктор Патель: Энэ бол таны л үзэл бодол. Би эсэргүүцэхгүй байна. Гэхдээ бид бусдын санаа бодлыг хүндэтгэх хэрэгтэй санагдана. Шрила Прабхупада: Бид ухаалаг хүмүүсийг л хүндэтгэдэг. Доктор Патель: Гэхдээ та хэтэрхий хол яваад өгөх юм байна шүү… Шрила Прабхупада: Бид хүндэтгэлтэй харьцдаг. Гэхдээ хулгайчийг хулгайч л нэрлэх хэрэгтэй. Энэ үнэн биз дээ. Доктор
Ариун газар Вайшнавуудын хувьд мөргөл хийх хэд хэдэн ариун газар байдаг. Ариун гэгээн судруудад ариун газраар аялан тэнд амьдардаг гэгээнтэнгүүдийн сургааль зааврыг сонсохыг зөвлөдөг. Гэвч  одоо үед дээрх заншил бараг мартагдсан нь харамсалтай. Гаудиа вайшнавууд Маяапур болон Вриндаваныг бүхий л ертөнц дэх хамгийн ариун газрууд гэж үздэг. (газар зүйн байрлалын хувьд Калкутта болон Дели-д ойролцоо байх) Маяапур Бурхан Чайтаниа илэрч хүүхэд насны зугаа наадмаа өрнүүлж байсан бол Вриндаванд Кришна бурхан илэрсэн байдаг. ИСККОНы үзэсгэлэнт сайхан сүмд дээрх 2 газар байх ба өндөр түвшинд хүрсэн бишрэлтэнгүүдээс сургааль заавар хүртэн, бурханлаг мэдлэгээ өргөжүүлж болно. Сударт заасны дагуу Вишну бурханы дүрийг залан, бишрэлтэнгүүд түүнд ямар нэгэн хувийн сэдэлгүй үйлчилж байх аваас тэр газрыг хамгийн аугаа ариун газар гэж үздэг. Иймээс бүхий л том, жижиг ямар ч хотод буй сүмд  очин бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн Кришнагийн даршан (дүрийг харах), болон үйлчлэн зүтгэж болно. (А beginner’s guide to Krishna Consciousness, Bhakti Vikasa Swami 2007 august)   Юу бэлдэж авч явах вэ  ?  
Шиваг гуру нарын гуру гэж нэрлэдэг. Тийм ч учраас гуруд болон брахманд алдас хийсэн хүмүүс Шивад мөргөж алдас эндлээ цайруулдаг. Бярманы хараал буюу брахма-шапа нь хүний хувь тавиланд маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд ийм хараалыг Бурхан Өөрөө ч хариулдаггүй гэсэн байдаг. Тэгвэл брахманы хараалыг Шивад мөргөснөөр саармагжуулах боломжтой тухай ведийн зурхайд сургадаг. Түүнчлэн  Шивагийн өөр нэг нэр нь Бхута-натха. Энэ нь тэрээр бхута буюу ад тотгор, хий үзэгдэл, буг, сүг зэргийн эзэн гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл Шива нь, хэн ч анхаарч тоохоо болисон, хэн ч өөрийн албат дагалдагч болгож хүлээж авахаа больсон тэрхүү бхута нар буюу ад, тотгор, буг зэргийг ивээлдээ багтаадаг тийм өршөөнгүй ажээ. Мөн ад тотгор, буг, чөтгөрийн хорлолоос болж өвдсөн, эрүүл мэнд, амьдрал ахуй нь асуудалтай байгаа цөөнгүй хүмүүс байдаг. Тэгвэл тэд хэрэв Шивад мөргөх аваас энэ бүх асуудал арилж үгүй болох боломжтой. Шивагийн мөн өөр нэг нэр нь Ашу-тоша. Энэ нь түүнийг маш амархан баярлуулж, өөрийн хүссэн зүйлээ түүнээс хүлээн
Scroll to Top