Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 8 5 2 2
Users Today : 148
Users Yesterday : 120
Total Users : 58522
Views Today : 162
Views Yesterday : 143
Spread the love1968/11/23 Лос-анжелес, Бхагавад-гита 2.8-12 Чин бишрэлтэн: “Үүнийг Шанкарачарйа болон Шри Чаитанйа Махапрабху гэх мэт аугаа багш нар зарлан мэдэгдсэн байдаг. Энэтхэгт Ведийн мэдлэгийн олон нэр хүндтэй хүмүүс байдаг хийгээд тэд бүгд Шри Кришнаг Бурханы Дээд  Бодгаль гэж жинхэнэ ёсоор хүлээн зөвшөөрдөг. Тийм болохоор бид Бурханы Дээд Бодгалийн заан чиглүүлсэн Бхагавад-гита байгаа төрхөөрөөг хүлээн авч байна…”. Прабхупада: Энд чухал сэдвийг хөнджээ. Нэгэн удаа би алхаж яваад жуулчны баазын нэгэн зарлалыг харсан. Энэтхэгт. … тийм гайхамшигтай газар нутгийг олж харж чадна. Гайхамшигтай газар нутаг. Ямар ч гэлээ би Картиккйеагаас асуулаа. “Энэтхэгийг маш гайхамшигтай гэдэг үү? ” гэхэд тэрээр “Тиймээ” гэж хариулсан юм. Ямартай ч гэлээ Энэтхэг бурханлаг соёлын өлгий нутаг гэж тооцогддог. Тэр ч байтугай Хятадын нэгэн зохиолч хэрэв та шашныг судлахыг хүсэж байвал Энэтхэгийг зориорой гэж бичсэн байдаг. Тэр  үнэнч шударга хүн аж. Тэр бол Энэтхэг ч биш, Америк ч биш. Өөр ямар нэг орон биш. Тэр бол Хятад. Хятад бол коммунист улс. Гэвч тэрээр маш шударгаар, хэрэв та шашны
Spread the love Асуулт: Шрила Прабхупада болон түүний номын багш нарын айлдсан баталгаа, нотолгооноос үзэхэд Ариун Нэрийг унших нь чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн хамгийн чухал үйл ажиллагаа гэсэн байдаг? Хариулт: Тиймээ. Шрила Прабхупада хэлэхдээ: “Номын багшийн заавар сургаалаас хамгийн чухал нь өдөр тутам хамгийн багадаа арван зургаан тойрог унших явдал” гэсэн байдаг. Ямар үйл чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд хамгийн гайхамшигтай вэ гэдэг асуудлыг Сарвабхаума Бхаттачарйа Чаитанйа Махапрабхутай харилцан ярилцаж байхдаа хөндсөн: “Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлээс ямар үйл хамгийн чухал нь вэ? хэмээхүйд, Бурханы Ариун Нэрийг магтан унших нь чин бишрэл зүтгэлийн үйлээс хамгийн чухал нь гэж Бурхан хариу өчив. Өөрийн хэлсэн үгийнхээ баталгаа болгож, Бурхан дараахь шүлгийг иш татсан: Харер нама харер нама харер намаива кевалам Калау насти эва насти эва гатир анйатха “Хэрүүл тэмцэл, зусар явдлын энэ Калийн галавт Бурханы Ариун Нэрийг давтан уншихаас өөр ангижралын зам мөр үгүй. Үүнээс өөр зам үгүй. Үүнээс өөр зам үгүй. Үүнээс өөр зам үгүй.” Чин бишрэл зүтгэлийн 64
Spread the love     Бүхий л бясалгагч, йогч, бурханлаг зам мөрөөр замнагч нарын үндсэн гарын авлага болж байдаг “Бхагавад­-гита” ном хэвлэгдэн гарсан тухай урьд нь мэдээлсэн билээ. Энэ нь засан сайжруулсан хоёр дахь хэвлэл юм.      Бид та бүхэнд энэ ариун судар номын талаар нэр цуутай, ариун гэгээн хүмүүсийн хэлсэн үгс, түүний нэр хүндтэй байдлын талаархи зарим мэдээллийг толилуулж байна. ….Та нар бүгд Бхагават Гита-г мэдэх үү, үгүй юу? Энэ нь эртний Энэтхэгийн билэг ухааны ном. Бараг таван мянган жилийн өмнөх ном…. Та нар энэ номноос маш их билэг ухаан, заавар замчлалыг олж авч чадна. Би энэ номыг байнга уншдаг юм. Би уншсаар л байгаа, тиймээ яагаад гэвэл энэ ном их сайхан, төвлөрөл, билэг ухааныг агуулж байдаг. Энэ номыг уншсаны дараа сэтгэл сэргэж, амар амгалан болдог. Үнэхээр ойлгож өөртөө авах юм бол энэ ном билэг ухааны гайхамшигтай замын хэсэг нь юм. ..Энэ номонд зөвхөн хоолоо идэхээсээ өмнө Бурханд өргөх төдийгүй энэ амьдралд хийж буй өөр бусад
Scroll to Top