Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
6
8
2
Users Today : 7
Users Yesterday : 38
Total Users : 30682
Views Today : 7
Views Yesterday : 58
“Бхагавад-гита” лекц 1-р бүлэг 16-19р шүлэг Лекцийг уншсан Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада 1973-07-16. Лондон Прадьюмна: анантавижаям ража кунти-путро юдхиштхирах накулах сахадеваш ча сугхоша-манипушпакау кашьяш ча парамешв-асах шикханди ча маха-ратхах дхриштадьюмно вираташ ча сатьякиш чапаражитах друпадо драупадеяш ча сарвашах притхиви-пате саубхадраш ча маха-бахух шанкхан дадхмух притхак притхак [Бг. 1.16-18] Орчуулга: “Кунтийн хүн Юдхиштхира хаан өөрийн Анантавиджаяа нэрт дунгаа үлээсэн ба Накула болон Сахадева нар өөрсдийн Сугхоша ба Манипушпака нэрт дунгуудаа үлээв. Аугаа харваач Кашийн хаан, аугаа тулаанч Шикханди, Дхриштадьюмна, Вирата ялагдашгүй Сатьяки, Драупадийн хүү Друпада болон Субхадрагийн хүчит гарт хүү болон өөр бусад дайчин эрс өөр өөрсдийн дунгаа үлээв”. Прабхупада: Энд Дхриштраштраг притхиви-пати буюу газар дэлхийн эзэн хэмээн нэрлэжээ. Притхиви. Притхиви гэдэг нь энэ газар дэлхий гэсэн утгатай. Таван мянган жилийн өмнө энд өгүүлсэн ишлэлээс харвал Хастинапурын хаан бүхий л газар дэлхийн эзэн байсан гэдэг нь харагдаж байна. Притхиви-пати. Бүх гариг дэлхийг нэг л хаан, нэг л эзэн захирдаг байжээ. Харин гариг дэлхийн зарим нэг хэсгийг өөр бусад жижиг хаад захирдаг байсан байна. Друпада, Вирата, Кашья гэх мэт тийм хаад тэнд ирж
Бхагавад-гита 1.21-22. Лондон. 1973.07.18 Лекцийг уншсан Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада Прадьюмна: арджуна увача сенайор убхайор мадхйе ратхам стхапайа ме ‘чйута йавад этан нирикше ‘хам йоддху-каман авастхитан каир майа саха йоддхавйам асмин рана-самудйаме (Бхагавад-гита.1-21-22) Орчуулга: Аржуна айлтгасан нь: Ай алдаа эндэгдэл үл гаргагч минь ээ, бид энэхүү аугаа тулаанд хэний эсрэг өөрсдийн зэр зэвсгээ чиглүүлэх ёстой болоод байна гэдгийг болон энд улангасан тулалдахаар хэн хэн цугларсныг бүгдийг нь хармаар байна. Иймд миний тэргийг хоёр талын цэргийн хүчний дунд руу аваачна уу. Прабхупада: сенайор убхайор мадхйе ратхам стхапайа ме ‘чйута [Бг. 1.21]. Үүний өмнөхөн Кришнаг Хришикеша гэж нэрлэж байсан. Хришикеша гэдгийн утга учрыг бид өмнө нь тайлбарласан. Харин одоо энд Кришнаг Ачьюта гэж нэрлэсэн байна. Чьюта гэдэг нь унасан гэсэн утгатай.Харин ачьюта гэж унаагүй гэдэг утгыг илэрхийлнэ. Бид унасан болзолт сүнснүүд билээ. Энэ материйн ертөнцөд бид дураараа цэнгэн жаргахаар ирсэн. Тийм учраас бид унасан. Хэрэв хэн өөрийн байр суурийг хадгалж үлдэж чаднав тэр унадаггүй. Эсрэг тохиолдолд тэр доош унах болно. Энэ бол унасан төлөв байдал. Энэ материйн ертөнц доторхи бүхий
Шива тэнгэр өгүүлрүүн: “Эрхэм Нарада минь ээ, намайг анхааралтай сонсогтун. Би чамд Туласи девийн гайхам алдрын талаар ярьж өгсү. Туласи девигийн энэхүү яруу алдрын талаар сонссон хэн бүхэн амьдралаас амьдралын туршид хураасан бүхий л нүгэл хилэнцээ устган арилгах бөгөөд тун удалгүй Шри Шри Радха-Кришнагийн бадамлянхуан өлмийд хүрдэг билээ”. Туласи-девигийн навч, цэцэг, үндэс, холтос, мөчир, иш тэр ч байтугай сүүдэр нь бурханлаг мөн чанартай. Нас нөгчсөн биеийг Туласийн модны галд шатаах аваас тэрээр бурханлаг ертөнцөд морилон очих амуй. Тэр ч байтугай тэр бодгаль хамгийн нүгэлтэй нэгэн байсан ч. Мөн тэр галыг үүсгэн бий болгосон хүн өөрийн бүхий л нүгэл хилэнцээс ариусан ангижирдаг. Нас нөгчих үедээ Туласи модтой хэн бээр шүргэлцэн, Бурхан Кришнагийн нэрийг хэлнэ вэ тэрээр бурханлаг ертөнцөд хүрч очно.Хэрэв нас нөгчсөн хүний биеийг шатаах үед өчүүхэн жаахан Туласийн навч тэрхүү гал руу хийвэл тэр хүн бурханлаг ертөнцөд хүрдэг. Туласитай хүрэлцсэн өөр бусад ямар ч мод ариусан цэвэршмүй. Бурхан Вишнугийн албатууд Туласи мод шатааж байгаа