Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
5
3
9
Users Today : 165
Users Yesterday : 120
Total Users : 58539
Views Today : 182
Views Yesterday : 143
Spread the love Нэгэн удаа чинээлэг авхай тотиндоо зориулж гоёмсог алтан тор худалдан авчээ. Тэгээд авхай маань өөрийн авсан гоёмсог торондоо бүх анхаарлаа хандуулан тотио хооллохоо мартсанаас болж тоть нь турж үхэх дээрээ тулсан байна. Энэ үлгэрт гарч буй тор бол бидний бие махбод, харин тоть бол бидний сүнс юм. Хэрэв хэн нэгэн дээрх жишээ шиг тороо л анхааран арчиж зүлгээд байвал дотор нь амьдарч буй тотинд тавих анхаарал халамж мартагдан орхигдоход хүрнэ. Есүс “Ямар хүн баян чинээлэг хийгээд дэлхий ертөнцийг бүхэлд нь эзэгнэсэн атлаа мөнхийн сүнсээ таниагүйн улмаас зовж шаналдаг вэ?” гэж асуусан байдаг. Өнөөгийн нийгэм хэн нэгний хэрэгцээг хангах цахилгаан тоног төхөөрөмжүүд дээр л төвлөрч байна. Хүмүүс төсөөлөхийн аргагүй нарийн хийцтэй зүйлсийг өөрсдийн тав тухыг хангах зорилгоо хийж байдаг боловч сүнслэг амьдралынхаа хувьд бүгд өлсгөлөн байж, түүнээсээ болон зовж байдаг. Машинд шатахуун, жолоочид нь хоол хэрэгтэй байдагтай адил бидний бие махбодод хоол харин сүнсэд маань сүнслэг тэжээл болох сүнсний тухай мэдлэг болон
Spread the love Хүний биеийг шашны ном судруудад маш ховор, хосгүй аз завшаанаар олж авдаг тухай өгүүлсэн байдаг. Буддын сургаалд шуудай дүүрэн арвайг ганц ширхэг зүүн дээр асгахад тэр зүүний үзүүрт нэгэн арвай тогтож үлдвэл үүнийг хүний төрөл олж авахтай зүйрлэсэн оновчтой зүйрлэл бий. Энэ ховор төрлийг авч төрснөө ёсоор нь ухамсарлах хүн өнөөгийн цаг үед даанч цөөн. Хэдийгээр хүний төрөл нь ховор нандин ч гэлээ түүний үнэ цэнийг ухааралгүйгээр, түүнийг зохих журмаар нь ашиглалгүй байсаар хорвоог орхиж буй хүнийг харамч хүн гэж ведийн судар номонд тэмдэглэсэн байдаг. Яагаад ? Юуг харамласан гэж? Амьдралын хуулийн дагуу л явсан гэж эсэргүүцэх хүн олон байх. Хэрэв та хэдэн үеэрээ эдлэж хэрэглээд барахгүй мөнгө хөрөнгөтэй байтлаа түүнээсээ хэрэглэж чадахгүй нарийлсаар, гуйлгачны амьдралаар амьдарсаар хорвоог орхивол тэр хүнийг харамч, нарийн хүн байжээ гэж тооцно. Яг үүн шиг бид хүний алтан сайхан бие махбодийг авч төрчихөөд түүнийгээ Бурханы ухамсрыг олоход зориулалгүй дуусгах аваас энэ нь эмгэнэлт төгсгөл болно. Бурханы ухамсар
Spread the love 1968/11/23 Лос-анжелес, Бхагавад-гита 2.8-12 Прабхупада: Хэн нэг нь гарч ирээд Бхагавад-гитаг унш. Чи унших уу? Нааш ир. Макмиллан компаниас гаргасан манай хэвлэл Бхагавад-гита. Чин бишрэлтэн: Хаанаас унших вэ? Прабхупада: Оршил Чин бишрэлтэн: Бхагавад-гита анх айлдсан төрхөөрөө номын оршил. нама ом вишну падаяа кришна-прештхаяа бху-тале шримати бхактиведанта свамин ити намине “Бхагавад-гита нь мөн Гитопанишад гэж алдаршсан. Энэ бол Ведийн мэдлэгийн охь нь бөгөөд Ведийн утга зохиол дахь хамгийн чухал Упанишадуудын нэг. Бхагавад-гитад өгсөн маш олон тайлбарууд байдаг бөгөөд өөр нэг хувилбарыг дараахь шаардлагын улмаас гаргах болсон юм. Нэгэн америк эмэгтэй надаас Бхагавад-гитагийн англи орчуулгыг гаргахыг санал болгосон юм. Ингэснээр тэр түүнийг уншиж чадна. Энэ сайхан санааг би дагаж чадахгүй байлаа. Мэдээж маш олон орчуулгууд байдаг ч Америкт төдийгүй Энэтхэгт миний үзсэн орчуулгуудын алийг нь ч жинхэнэ баттай гэж хэлэх аргагүй байлаа. Учир нь бараг бүх тайлбарлагчид Бхагавад гита анх айлдсан төрхөөрөө номын жинхэнэ мөн чанарыг нь хөндөлгүйгээр өөрсдийн хувийн үзэл санаагаа оруулсан байсан юм. Бхагавад-гитагийн амь сүнс нь Гитад