Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 8 5 2 7
Users Today : 153
Users Yesterday : 120
Total Users : 58527
Views Today : 169
Views Yesterday : 143
Spread the love Бид Кришнагийн ухамсарт суралцах болон Кришнагийн ухамсраа бусадтай хуваалцах тэнцвэрт байдлыг хадгалах талаар үргэлж анхаарал тавьж байх хэрэгтэй. Тэнцвэр алдагдахад маш олон төрлийн хүндрэлүүд гарч болно. Эхний асуудал бол бухимдал: “үйлчлэн зүтгэж” байхдаа ч хүртэл бухимдах тохиолдол бий. Кришнагийн ухамсараар сайхан хөвж явтал бухимдал төрвөл бидэнд ямар нэг асуудал байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Шрила Прабхупада Кришнагийн ухамсар нь кевала ананда канда  гэж хэлсэн: кевала (бүрэн дүүрэн/цэвэр ариун гэсэн утгатай санскрит үг) бол маш чухал, энэ нь Кришнагийн ухамсар заримдаа л ананда (жаргал цэнгэлийн төлөв байдал) байдаг гэсэн үг биш юм. Хэрвээ Кришна-гийн Ухамсарт зовж байвал энэ нь бид Кришна-гийн ухамсаргүй байна гэсэн үг. Тэнцвэрийг алдаж байгаа бас нэг шинж нь өрсөлдөх сэтгэлгээ. Тухайн хүн бүрэн Кришна-гийн ухамсартай л байгаа бол бусдын амжилтанд ямар ч байдлаар атаархдаггүй. Бхагават Гита 2.70 – хэлэхдээ бишрэлтэн нь далайтай адил, маш олон гол түүнд цутгадаг ч далай нь үргэлж дүүрэн байх бөгөөд хэзээ ч эргээ хальдаггүй. Үүнтэй адилаар бишрэлтэн нь үргэлж хангалуун, тогтвортой ба бусад зүйлд  тэвдэж сатаардаггүй болно. Яагаад тэнцвэр
Spread the love Кришнагийн ухамсрын ном хэвлэлүүдийг тараан түгээцгээе. Ингэснээр бид мунхгийн саварт гүн атгагдсан өөрийн ахан дүүс болсон болзолт сүнснүүдийг аварч чадна. биш. Та бидэнд хэрэв жаахан Тэгээд ч зогсохгүй энэ нь бидний бурханлаг хөгжил дэвшилд ахиц авч ирнэ. Энэ бол цэвэр трансцендент үйл ажиллагаа юм. Материаллаг үйл ажиллагаа мөнгө байлаа гэж бодоход түүнийг хүмүүст хуваагаад өгчихвөл та гар хоосон хоцорно. Энэ бол материаллаг эд зүйлийн хууль. Харин бурханлаг мэдлэгийг тараах нь үүнээс эрс  ялгаатай бөгөөд та хэдий чинээ эрдэм мэдлэгийг хүмүүст хүргэнэ төдийчинээ хэмжээгээр таны бурханлаг саван дахь мэдлэгийн хэмжээ тань нэмэгдэнэ. Бид өөрсдөө трансцендент эрдэм мэдлэгийн зах зухаас атгаж авсан нь хангалттай бус. Олж авсан энэ жаахан зүйлээ та биднийг тойрон хүрээлсэн золгүй олон зовж зүдэрсэн сүнснүүдэд хүртээе. Энэ бол жинхэнэ буянт үйл. Дэлхий маань мэхлэгч хийгээд мэхлэгдэгчдээр дүүрчээ. Юмсын жинхэнэ нүүр царайг бид өөрсдөө жинхэнэ бурханлаг мэдлэгийг олж сонссоноор, ойлгосноор танин ухаарч чадна. Бидний нүдэн дээр ах дүүс, төрөл төрөгсөд  маань өвдөж, зовж,
Spread the love – Алив та энэ номнуудаас уншаач. Таныг төгс төгөлдөрт хүргэх их чухал номууд.- Зөндөө уншсаан. Ойлгохгүй юм байна лээ. Тэр олон ойлгомжгүй нэр томъёонуудыг ээ. Цагийн гарз.  Иймэрхүү яриа Кришнагийн ухамсрын зам мөрөөр замнагчид хийгээд түүний идэвхи муутай, оюун сул тойрон хүрээлэгчид нарын хооронд болдог. Энэ бол маш түгээмэл харилцан яриа болохыг тэд бараг л бүгд мэднэ. Ведийн соёлын гэсэн өргөтгөлтэй Кришнагийн ухамсрын ном хэвлэлүүд нь зүгээр өнгөц харахад нээрэн  таних мэдэхгүй нэр томъёо ихтэй мэт боловч хүн өөрийн оюун ухаанаа багахан шиг л дайчлаад уншихад ойлгохгүй зүйл гарахгүй.  Дээр дурдсан нөхдүүд Кришнагийн ухамсрын ном судруудыг ойлгохгүй байнаа гэсэн атлаа А.Дюма, Жюль Верн, Майн Рид, Ж.Пүрэв, Д. Гармаа гэх мэт зохиолчдын хүн цохиж унагамаар том том романуудыг уншихаараа ямар их ойлгодог гэж санана. Тэр ч байтугай тэр зохиолуудын баатруудын нэрийг хичнээн гадаад, англи, франц байлаа ч их цэвэрхэн дуудна. Тэрийг хачин их амтархан унших ба ярьж хөөрнө. Мөн Солонгосын телевизийн олон ангит кинонуудыг
Scroll to Top