Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 8 5 5 1
Users Today : 43
Users Yesterday : 50
Total Users : 28551
Views Today : 63
Views Yesterday : 97
Эрчүүд харилцаагаа сайжруулах гэж хүчин чармайлт гаргах аваас энэ нь эмэгтэйчүүдийг аз жаргалтай болгодог. Эмэгтэй хүн гэртээ аз жаргалтай байх аваас тэр гэр орон баяжин чинээлэгждэг. Чинээлэгжих үйл явц эмэгтэй хүний аз жаргалаас шууд хамааралтай оршдог. Өнөөдөр хэрхэн яаж баян чинээлэг болох тухай мянга мянган номууд бичигдсээр байна. Гэвч баяжин чинээлэгжихүйн гол хууль одоог болтол нууц хэвээр байсаар л. Хэдийгээр олон хүмүүс, мөнгө бол эмэгтэй эрчим юм даа гэж таамаглаж эхлэсэн ч… Тэгэхээр эхнэр хүн гэдэг эр нөхрийн хувьд баяжин чинээлэгжихүйн биелсэн төлөөлөл байдаг. Карма нь, эр нөхөр эхнэртээ хэрхэн хандаж байгааг ажиглан харж байдаг ба бэлэн мөнгө олгох асуудлыг түүн дээр үндэслэж шийдвэрлэдэг. Хэрэв эр нөхөр эхнэрээ хүндлэж байх аваас хайрлаж байх, аваас үнэлж байх аваас, түүнд эмэгтэй эрчмийг удирдан захирах боломж гарч ирнэ гэсэн үг. Харин үгүй бол баяжин чинээлэгжих нь түүнд зөвхөн хор л авч ирэх болно. Нэг үгээр хэлвэл эрчүүд эмэгтэйчүүдэд хэрхэн хандаж байгаагаас хамаарч карма нь, тэрээр эд баялагтай
Шударга ёс гэж юу вэ? Бид кармаг шударга ёс гэж нэрлэдэг. Шударга ёсыг сэргээн тогтоох гээд хэрэггүй. Тэрээр жам ёсоороо оршиж буй. Сайн үйлийг хий, сайн үр дүнг нь хүрт. Муу зүйлийг үйлд, үр дүнд нь зов. Та зовлонг эрж хайгаад байх ч шаардлага байхгүй. Материаллаг байгаль буюу хатагтай Майя өөрөө танд тэр бүгдийг өргөн барих болно. Мэдээж хэрэг, нийгэмд эмх цэгцтэй байдал тогтоохын тулд төр засаг шагнах, шийтгэх системийг боловсруулах ёстой. Гэвч төр засаг өөрөө өө сэвгүй бишээ. Гэмт хэрэгтэн шийтгэгдэхгүй үлдэх тохиолдол байдаг ба гэм зэмгүй хүн буруугаар шүүгдэх тохиолдол байдаг. Гэвч хатагтай Майя,  Кришнагийн зааврын дагуу үйлддэг ба тэрээр алдаа гаргадаггүй. Кармын үр дагавраас хэн ч зайлж чадахгүй. Нохой мэт амьдрах аваас дараагийн амьдралдаа нохойн биеийг хүлээж авна. Мах идсээр байх аваас бар болж төрнө. Эр, эмийн харилцаагүйгээр амьдралыг төсөөлөхгүй буй аваас молтогчин туулайн эсвэл тагтааны биед төр хэмээнэ. Харин Харе Кришна мантраг давтан уншсаар байх аваас та Кришнатай адил мөнхийн,
Хоол хүнс нь зүгээр л нэг илчлэг ба нүүрс ус бишээ. Хоол хүнс нь өөрийн гэсэн мөн чанартай. Учир нь тэд тодорхой тодорхой гаригуудтай холбоотой байдаг. Жишээ нь сармисыг аваад үзье. Орчин үеийн үзэл хандлагын үүднээс аваад үзвэл, тэр нэн ашиг тустай хүнс мөн. Тийм биз? Ашигтайн зэрэгцээ мөн микробууд, гэдсэн доторхи хор хөнөөлтэй нян бактериудыг дарангуйлж байдаг. …Гэвч мөн чанарынх нь үүднээс аваад үзвэл тэрээр энэ бүх микрофлоруудыг үхүүлж, микробуудыг дарангуйлдаг нь маргаангүй ч үүний зэрэгцээ яадаг вэ? Тэрээр бидний нарийн биенд нөлөөлдөг. Шинж чанар гэдэг нь нарийн бие гэсэн утгатай. Ургамалд ч гэсэн өөрийн гэсэн нарийн бие бий. Бидэнд бас нарийн бие бий. Аюурведэд, сармис нь шунал хүсэл, үзэн ядалт, аминч үзэл, цусанд дурлахуй шинж чанаруудыг өөртөө шингээсэн байдаг хэмээсэн. Сонгино ч гэсэн мөн л ийм шинж чанаруудтай байдаг гэдгийг анхаараарай. Сонгино, сармис нь үргэлж махтай хамт явдаг. Үүнийг анзаарсан уу? Сонгино, сармисгүй махтай хоолны жор ховорхон л олдох байх даа. Махан
Scroll to Top