Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
6
7
4
Users Today : 37
Users Yesterday : 34
Total Users : 30674
Views Today : 56
Views Yesterday : 45
Бомбейд байх хугацаандаа Шрила Прабхупада өөрийн олон жилийн дадал зуршлаа өөрчлөлгүй бараг өглөө болгон шавь нарын хамт Джухугийн элсэн дээгүүр аялан алхдаг байв. Энэ аяллынхаа үеэр тэрээр нутгийн оршин суугчдын нэг, хуучин цэргийн эмч байсан доктор Пательтай харилцан ярилцдаг байлаа. Сүүлчийн өдөр, Австрали руу нисэхийн өмнө Шрила Прабхупада доктор Пательд өөрийн сүнсний хөгжлийг илүү ахицтай байлгахын тулд бишрэлтнүүдтэй аль болох их харьцаатай байж, сат-санга буюу цэвэр ариун харьцааг өөрийн амьдралын дадал болгохыг зөвлөв: – Хэрвээ та бишрэлтнүүдийн хүрээлэл дунд аль болох их цаг хугацааг өнгөрөөх аваас Кришна-катха танд маш аятай таатай байх болно. – Тэгвэл энэ сайхан номууд санга болж болно биз дээ?! Энэ ч бас сат-санга шүү дээ, тийм биш гэж үү? хэмээн доктор Патель Прабхупадаас асуув. – Тиймээ, тэгэлгүй яахав… – Тэгэхээр өглөөнөөс авахуулаад л би танаас сат-санга авдаг. Дараа нь “Бхагаватам”, “Бхагавад-гита”гаас сат-санга авдаг. Би байнгын сат-санга дунд байна. Гэтэл та намайг үүнийг хийхгүй байна гээд байх юм! – хэмээн доктор Патель инээмсэглэв. – Үгүй – үгүй, та юу ярина
Дээд Бурханы болоод Түүнтэй холбоотой бүхний тухай уламжлалт ариун гэгээн мэдлэгийн ихэнхи хэсэг нь өнөө цагт олж хүртэхэд хялбар бус ба түүнчлэн өөр бусад олон янзын нэн чухал бурханлаг асуудлуудын талаар хүмүүст тодорхой ойлголт үгүй юм. Жишээ нь, тэнгэрийн орон ба Бурханы хаант улс хэмээх ойлголт байна. Эдгээрийг ялган салгаж ойлгохын тулд бид эхлээд өөрсдийн амьдардаг материаллаг орчлонгийн тухай ярилцъя. Материаллаг орчлонгийн бүтэц зохион байгуулалтыг танин ойлгосноор бидэнд тэнгэрийн орон буюу диваажин гэж юу болох, бурханлаг ертөнц гэж юу болох тухай ойлголттой болно. ОРЧЛОН ДЭЭРХИ БИДНИЙ ОРОН ЗАЙ Ведэд өгүүлснээр, манай Дэлхийг оршоон агуулдаг орчлон нь арван дөрвөн гаригийн системээс тогтдог. Гаригс нь дотроо гурван үндсэн ангилалд хуваагдана: дээд гаригууд, дунд гаригс, доод гаригс. Доод буюу тамын гаригс нь ариусч цэвэршихийн тулд буюу их хэмжээний нүгэл хилэнцийнхээ төлөөсөнд шийтгэгдэн цээрлүүлэгдэх газар юм. Дунд гаригст нь манай Дэлхий гэх мэт гаригууд орно. Дээд гаригууд гэдэг нь хүмүүс заримдаа түүнийг Тэнгэр, Диваажин гэх мэтээр нэрлэдэг тэр гаригс
Ангел буюу сахиулсан тэнгэрүүд болон өөр бусад нарийн биет бодгалиуд, жишээ нь хий үзэгдэл, буг гэх мэтийн хооронд ялгаа бий. Хий үзэгдэл буюу буг нь бие махбодьгүй бодгаль ба дараагийн физик биеэ авч чадаагүй завсрын төлөвт оршин буй амьд амьтан юм. Хэдийгээр хий үзэгдлүүд нь физик бие үгүй ч тэдэнд бие махбодийн цэнгэл таашаалын хүсэл нь үлдсэн байдаг. Энэ л шалтгаанаар тэд бусдын физик биемахбодид орж, түүнийг ашиглахыг оролддог. Хий үзэгдэл буюу буг нь өөрийн хамгийн сүүлд төрж байсан биеийн тэрхүү зан чанар, менталь буюу сэтгэл зүйн байдлуудыг ерөнхийдөө харуулна. Зальжин, хорт муу санаатай хүний хий үзэгдэлд шилжсэн бие нь энэ хүнийг физик биедээ байх үеийнх шиг тийм муу муухай, таагүй зүйлсийг хүмүүст учруулдаг. Хий үзэгдэлтэй газарт та ямар нэг байдлаар айдсыг мэдрэнэ. Хэрэв таны гэрт, өрөөнд хий үзэгдэл оршин байх аваас та салхи үлээгээд ч байгаа мэт мэдрэмжийг мэдрэх ба хий үзэгдлийн хүрэлцэх нь хүйтэн сэрүүнийг мэдрэх мэдрэмжийг авч ирнэ. Ангелууд буюу сахиусан тэнгэрүүд