Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
5
5
5
Users Today : 181
Users Yesterday : 120
Total Users : 58555
Views Today : 202
Views Yesterday : 143
Spread the loveБурхан Вишну айлдсан нь: “Хайрт Лакшми минь ээ, Чи “Бхагавад гита”-гийн Нэгдүгээр Бүлгийн яруу алдрыг сонслоо. Одоо Миний өгүүлэх Хоёрдугаар бүлгийн гайхамшгийг анхааралтайгаар сонсогтун. Нэгэн цагт өмнө зүгийн Пандхарпур хэмээх нэгэн хотод Девашйама нэрт их эрдэмт брахман амьдардаг байжээ. Тэрээр бүхий л төрлийн галан тахилгыг үйлдэх болон зочин гийчнийг хүлээж авахын чухлыг сайтар мэддэг нэгэн байв. Өөрийн үйл хэргээр тэр бүх сахиулсан тэнгэрийн тааллыг хангаж чадсан байлаа. Гэвч зүрх сэтгэл болон ухааны хувьд тэрээр аз жаргалтай, амар амгалан бус байсан тул сүнс болон Дээд сүнс, Параматма хоёрын хоорондын харьцааг ойлгон ухаарахыг ихэд чармайдаг байжээ. Үүний тулд тэрээр йогчид, тэвчил наминчлал үйлдэгчдийг урин залж, тэдэнд үйлчлэн Туйлын Үнэний тухай асуун лавладаг байсан байна. Тийнхүү олон ч жилийг ардаа орхижээ. Нэгэн удаа тэрээр зугаалж яваад, завилан сууж, харцаа хамрынхаа үзүүрт төвлөрүүлэн гүн бясалгалд автсан нэгэн йогчийг харж л дээ. Девашйама, энэ йогч нь бүрнээ амар амгалан, материаллаг хүсэл сонирхол үгүй болсон хүн юм гэдгийг
Spread the love Вед нь эрдэм, мэдлэг гэсэн санскрит үг юм. Одоогоос таван мянга орчим жилийн өмнө Вед нь орчин үед сөнөж мөхсөн хэл гэж тооцогдоод буй санскрит хэл дээр бичигдэн үлдсэн бөгөөд түүнээс өмнө Вед нь багшаас шавьд зөвхөн амаар дамжин уламжлагддаг байжээ. Ведэд батлан айлдсанаар, ертөнц дээр гурван төрлийн хэл мөнхөд оршин байдаг гэжээ. Эдгээр нь пракрита, санскрита, пайшаса юм. Пракрита хэлээр таван мянга орчим жилийн өмнө хар ажилчид, гуйлгачид, тэнүүлчид ярьдаг байжээ. Санскрита нь ведийн соёлын талаар мэдлэг бүхий хүмүүсийн ярьдаг хэл бөгөөд ведийн соёлын дагуу амьдарч байгаа бүхий л хүмүүсийг Ведийн бичээсүүдэд арийчууд, ийм соёлыг арийн соёл гэж нэрлэдэг байна. Хэлний гурав дахь төрлийг пайшаса гэж нэрлэдэг бөгөөд пайшаса нь доод төрөлд төрсөн амьд бодгалиудын/хий үзэгдэл, буг гэх мэт/ ярьдаг хэл юм. Ийм маш олон төрлийн амьд бодгаль байдаг. Эдгээр гурван төрлийн хэл нь мөнхөд оршдог байна. Анхандаа зөвхөн ганц л Вед байсан бөгөөд Кали юга /цөвүүн цаг/-гийн аясаар хүмүүсийн ой тогтоолт муудсан тул Ведийг дөрөв болгон хуваах шаардлагатай болжээ. Юга нь галав гэсэн утга бүхий санскрит үг юм. Ийнхүү Ведийг Риг,
Spread the love Парвати хэлсэн нь:”Хайрт нөхөр минь ээ, Та бүхий л трансцендент үнэнийг бүрнээ мэдэх билээ. Таны өршөөл ивгээлээр би Дээд Бурханы Бодгаль- Бурхан Кришнагийн тухай сонссон. Ай, ивээлт Эзэн минь ээ, харин одоо би Танаас “Шримад Бхагавад гита”-ийн суу алдрын талаар сонсохыг хүсэж байна. Энэ түүхийг нэгэнтээ Бурхан Кришна Өөрөө айлдсан хийгээд үүнийг сонссон хүн бүр Бурхан Кришнад чин бишрэлээр үйлчлэн зүтгэх чин сүсэг бишрэлийг өөртөө хөгжүүлдэг”. Шива Тэнгэр хариу айлдсан нь: “Би вээр бие нь хар бараан борооны үүл мэт өнгөтэй, жигүүртний хаан Гарудыг унаа болгон хөлөглөдөг, мянган тэргүүнт Ананта-Шеша могойн дээр залран байх суу алдарт нь хэмжээ хязгаар үгүй Бурхан Вишнуд мөнхөд мөргөн залбирнам ”. Миний хайрт Парвати минь ээ, нэгэнтээ Вишну Бурхан айхтар хүчит шулам Мураг даран устгаад Ананта-Шеша дээр тайван амарч байлаа. Тэр цагт бүхий л орчлонд аз хийморийг бэлэглэгч Шри Лакшми гүн хүндэтгэлтэйгээр Түүнээс: “Бхагаван минь ээ, Та бүхий л орчлон ертөнцийг удирдан залдаг хийгээд тогтоон барьж