Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
6
7
2
Users Today : 35
Users Yesterday : 34
Total Users : 30672
Views Today : 54
Views Yesterday : 45
Сатсварупа Даса Госвами Шримад Бхагаватамд Бали Махараж болон Ваманадева нарын тухай түүх бий. Ваманадева бол бяцхан брахман хүүгийн дүрээр тодорсон Бурханы Дээд Бодгаль өөрөө байв. Тэр Бали Махараж дээр очиж гурван алхам газар өгөхийг гуйн зөвшөөрүүлдэг. Гэхдээ Тэрбээр орчлонгийн дүрээ тодруулж эхний хоёр алхмаараа л бүх ертөнцийг эзэлсэн учраас Бали Махараж амласан гурав дахь алхам газраа өгөх боломжгүй болж хүнд байдалд орно. Ваманадева түүнийг Варунагийн олсоор хүлэхэд эхнэр нь төдийгүй номын багш нь хүртэл орхин одсон байна. Гэхдээ Бхагаватамд Бали Махаражийг баригдаж хүлэгдсэндээ ичих нь бүү хэл огт сэтгэл зовоогүй гэж өгүүлдэг. Тэрбээр сэтгэл зовохын оронд харин ч Ваманадевад хандан “Таны эсрэг тэмцэж байсан олон демонууд эцэстээ аугаа иогийн төгс төгөлдөрт хүрсэн билээ. Таны сүр хүч цор ганц үйлээр олон зорилгыг гүйцэлдүүлж чаддаг. Тиймээс намайг ямар ч байдлаар шийтгэсэн, Варунагийн олсоор хүлсэн ч би огтхон ч ичиж, сэтгэл зовнихгүй байнам” (Бхаг. 8.22.6) гэж хэлдэг. Бали Махараж Бурханы өршөөл нигүүлслийн талаар мэддэг байсан бөгөөд Бурхан
Бурханы өршөөлт А.Ч Бхактиведанта Свами Шрила Прабхупадатай хийсэн ярилцлагууд 1968 оны Хоёрдугаар сар 1-р хэсэг Эрхэм хүндэт уншигчид та бүхэндээ Кришнагийн ухамсарын олон улсын байгуулагыг үүсгэн байгуулагч А.Ч. Бхактиведанта Свами Шрила Прабхупада АНУ-д амьд ахуй цагтаа өөрийн шавь болон сурвалжлагч нартай хийсэн ярилцлагуудаас хөрвүүлэн хүргэж байгаадаа баяртай байна. Таны ухаан тань мэргэн, сэтгэл тань ариун байх болтугай. Сурвалжлагч: Кришнагийн ухамсарын гол баримталдаг итгэл нь юу вэ ? Прабхупада: Кришна гэдэг бол Бурхан. Гэхдээ зүгээр л бурхан гэж нэрлэх нь бүрэн гүйцэд утгыг үл илэрхийлнэ. Кришна гэдэг нь самгард үг бөгөөд Бурханы жинхэнэ төрх байдлыг илтгэдэг юм. Кришна гэдэг бол бүхнийг өөртөө татагч гэсэн үг ба бүхнийг татагч гэдэг нь бүх төгс төгөлдөр байдлыг өөртөө агуулагч гэсэн утгатай. Энэ ертөнцөд бид мэдлэг сайтай, алдар цуутай мөн үзэсгэлэн гоо төгөлдөр хүмүүст татагдаж, бишрэн хүндэлж байдаг. Эдгээр бүх чадварыг нэг дор агуулан түүнтэй эн зэрэгцэх хэн ч байхгүй бодгалийг Бурхан гэдэг. Энэ бол бурханы шинж чанар. Иймээс Кришна бүх зургаан төгс төгөлдөр шинж чанарыг өөртөө агуулсан байдаг. Сурвалжлагч:Харе
Бид өөрсдөдөө эерэг сэтгэлгээг хөгжүүлвэл энэ нь биднийг ухамсарт маань сөргөөр нөлөөлөх нөлөөллөөс хамгаалах дархлаа болно. Шрила Прабхупадын уламжлалт нэгэн өглөөний аяллын үеэр түүнийг Нара-Нарайана хэмээх шавь нь дагалдаж явж байв. Тэрээр өвөрмөц нэгэн ид шидийн чадвар буюу бусад хүмүүсийн санаа бодлыг удирдах эрдмийг эзэмшсэн нэгэн байлаа. Заримдаа тэр энэ чадвараа ашиглан, бусад чин бишрэлтнүүд рүү санаа бодлын тушаал заавар илгээдэг байсан аж. Жишээ нь: “Алив прабху, наашаа эргээд над руу хар” гэх ч юмуу. Тэгмэгц тухайн бишрэлтэн ямар ч шалтгаангүйгээр түүн рүү эргэн, Нара-Нарайана прабху руу хардаг байжээ. Энэ бол түүний дурлан татагддаг зүйл байв. Тэрээр энэ авьяасаа олон чин бишрэлтнүүд дээр туршсаныхаа дараагаар үүнийгээ Шрила Прабхупада дээр туршиж үзэхээр шийдэж л дээ. Чухамдаа бол энэ нь номын багшдаа учруулж буй томоохон алдас юм. Тэр анхаарлаа төвлөрүүлээд, бодолдоо: “Шрила Прабхупада, наашаа эргээд, над руу хараач!” гэж шивнэв. Гэвч Прабхупада юу ч анзаарсан шинжгүй, шавь нартайгаа ярилцан тайвнаар алхахаа үргэлжлүүлсээр байв. Тэгэхэд нь Нара-Нарайана энэ