Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
5
5
9
Users Today : 185
Users Yesterday : 120
Total Users : 58559
Views Today : 206
Views Yesterday : 143
Spread the loveБхактивинода Тхакур / Энэхүү найруулал нь анх удаа Шрила Бхактивинода Тхакурын “Шри Чаитанйа Махапрабху: Түүний амьдрал ба сургаал” нэртэй багахан бүтээл байдлаар гарч байжээ.( 1896 оны наймдугаар сарын 20 )/ Чаитанйа Махапрабху нь Христийн тооллоор 1486 оны хоёрдугаар сарын 18-нд буюу Шакабда календариар 1407 онд Пхалгуна сарын 23ны орой нар жаргасны яг дараа Надий хотод Майапурт төржээ. Түүнийг төрөх үед сар хиртэж байсан ба Надийн оршин суугчид ийм тохиолдол бүрд үйлддэг заншлаараа “ Харибол” хэмээн чангаар хашгирч орчны агаарыг доргион, Бхагиратха голын уснаа угаал үйлдэж байв. Түүний эцэг, ведийн нийгмийн ядуу брахман Жаганнатха Мишра, Түүний эх буянлаг эмэгтэйчүүдийн хэв загвар болсон Шачи-деви хоёр хоёулаа Сйлхет тойргоос гаралтай брахманы ураг төрөлд хамаардаг байжээ. Түүний ээжийн эцэг нэр алдарт зурхайч Пандит Ниламбара Чакраварти жаахан хүүг өөрийнхөө цаг үед аугаа хүн болно гэж зөгнөн хэлж байв. Иймээс ч тэрээр түүнд Вишвамбхара гэдэг нэрийг өгчээ. Хөрш зэргэлдээ амьдардаг эмэгтэйчүүд түүний арьсны өнгө нь алтлаг учраас Гаурахари гэж нэрлэдэг байсан ба харин
Spread the loveБурхан Вишну айлдсан нь: “Эрхэм хайрт Лакшми минь ээ, одоо Би чамд “Шримад Бхагавад гита”-гийн Дөрөвдүгээр Бүлгийн яруу алдрын тухай өгүүлье”. Ганга мөрний эрэг дээр Каси(Бенарас) хотод Вишванатхийн сүмд Бхарата нэрт аугаа мэргэн амьдардаг байжээ. Тэрээр өдөр бүр маш их бишрэл сүсэгтэйгээр “Шримад Бхагавад гита”-гийн Дөрөвдүгээр Бүлгийг уншдаг байв. Эрт дээр нэгэн цагт тэрээр ариун мөргөлийн газар орноор аялан явахдаа Бурхан Кришнагийн Дүр Шүтээнийг харахаар Таподан хотод хүрчээ. Хотыг дайран гарч яваад тэрээр үр жимс нь сагсайсан хоёр байер модтой таарав. Сүүдэрт нь амарч тухлая гэж шийдээд тэрээр нэг модны үндсийг дэрлэн, нөгөө модны үндэс дээр хөлөө тавин хэвтэв гэнэ. Бхарата тэдгээр моддыг орхин явсны дараа хэсэг хугацаа өнгөрөхөд нөгөө модод хатан хувхайрч эхлэжээ. Тав, зургаа хоногийн дараагаар бүр хатан гандаж, эцэс сүүлд нь бүр үхэж гэнэ. Үүний дараагаар энэ хоёр модонд шингэн амьдарч байсан хоёр сүнс дараагийн төрөлдөө нэн их буянт брахманы охид болон төржээ. Нэгэн удаа долоон настай ахуйдаа тэд
Spread the loveБурхан Вишну айлдсан нь: “Хайрт Лакшми минь ээ, Жанастхан нэрт хотод Каушикын удмын Йада хэмээх нэгэн брахман амьдардаг байлаа. Энэ брахман нь брахман хүний хийх ёстой судар шастирт заасан шашин номын үйлийг хийж гүйцэтгэхээ больж, янз бүрийн буруу үйлийг үйлдэх болжээ. Тэрээр мөнгөөр мөрий тавьж тоглох, архи дарс уух, ан хийх, биеэ үнэлэгч худалдан авах нэн дуртай нэгэн байв. Энэ бүхэнд тэрээр өөрийн хамаг эд хөрөнгөө үрж дуусгаад арилжаа наймаа эрхлэхээр умард зүгийг зорин оджээ. Тэнд тэрээр багагүй хөлжиж чинээлэгжээд Жанастхан хот руугаа буцах болж гэнэ. Аяны урт замыг туулж явсаар тэрээр нэгэн нэн их элсэн цөлд хоноглох болжээ. Нар шингэж эргэн тойрон үзэгдэх бараагүй харанхуй болсон тул модны нөмрт хоноглох болжээ. Шөнө дундын үест хэсэг дээрэмчид довтлон ирж түүнийг үхтэл балбаад хамаг л бараа таваарь, мөнгө хөрөнгийг нь тонон дээрэмдээд аваад явчихав. Йада нь шашин номын ямар ч үйлийг үйлдэхээ байж, нүгэлт амьдралын мөр хөөдөг байсан тул үхсэнийхээ дараагаар биегүй сүнс