Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 6 7 0
Users Today : 33
Users Yesterday : 34
Total Users : 30670
Views Today : 52
Views Yesterday : 45
1. Шри Кришна Чандра өөрийн зүйрлэшгүй гоо үзэсгэлэнгээрэээ хүн бүрийн зүрх сэтгэлийг татдагч Шри Радха өөрийн ухаан бодлоороо Шри Кришнагийн  сэтгэлийг татдаг учраас түүнийг Хара хэмээн нэрийддэг. 2. Бүхйи л сайн сайхан чадварыг эзэмшигч Шри Кришна өөрийн сэтгэл булаам сайхан лимбэний эгшгээрээ Радхаг өөртөө татдаг учраас түүнийг Кришна хэмээдэг. 3. Аугаа бодгалиудын өгүүлсэнчлэн Бурхан Хари бадамлянхуа адил нүдтэй Радхаг раса бүжигнээс  авч явсан учраас Радхаг Хара хэмээн нэрлэдэг. 4. Радхатай тоглож байх үед түүний аадар борооны үүл мэт биенээс цацрах хайр нь   алтлаг өнгөтэй байдагч тэрээр  аадар борооны үүл адил л харагддаг. Иймээс түүнийг Кришна гэдэг. 5. Түүний хайрт Шри Радхагийн хүсэлтээр Говардхана уулын ойролцоо Шяама- Кунда хэмээх нуурыг бий болгоод бүхий л ариун гол мөрөн лүү цутгадаг. Үүнийг мэдэх хүн бүр түүнийг Кришна хэмээн алдаршуулдаг. 6. Өөрийн үнэлэхийн аргагүй хайраараа Шри Радха  Ямуна мөрний хөндийд Вриндаван ойд гайхалтай сайхан лилагаа явуулах түүний хайрыг татдаг. Ухаалаг хэн бүр түүнийг Кришна хэмээн дууддаг. 7. Нэгэн удаа Кришна Астра хэмээн нэрлэгдсэн бух дүрт демоныг устгасан. Тэр үед Радха түүнийг хайр дүүрэн “Өө Хари
Бид сүнстэй энэ махан бие бус. Бид харин махан биетэй сүнснүүд. Сүнсэнд оршин амьдрахад энэ махан бие хэрэггүй. Сүнсгүй биеийг цогцос гэдэг. Сүнс нь ухаан, оюун ухаан, мэдрэхүйг агуулах  жинхэнэ бодгаль. Сүнс хэзээ ч үхдэггүй, хэзээ ч хөгширдөггүй, байнгад бие даасан байдлаа хадгалагч. Сүнс бол бурханлаг. Бурханлаг гэдэг нь төгс оюун ухаантайгаас гадна мөнхийн аз жаргалтай байхыг хэлдэг.   Бидний бурханлаг шинж тэмдэг, мөн чанартай үл нийцэх учраас бид үхэл, уй гашуу, түгшүүр  зэрэгт   дургүй.   Сүнсний мөнхийн үйл нь Бүхний дээд бодгальд үйлчлэн зүтгэх  үйл . Магадгүй үүнийг хийхийг хүсэхгүй байж болох ч үүнээс өөр ямар ч зүйл бидэнд дотоод ханамжийг өгөхгүй. Бидний сүнсний хэрэгцээ бол хэн нэгэн, ямар нэгэн зүйлд үйлчлэн зүтгэх. Бидэнд хүсэл болон эрх чөлөө байдаг иймээс нэг бол Бурханд/Кришнад/ үйлчлэх эсхүл өөрдийгөө бүхний дээд хэмээн бодож түр зуурын хуурмаг /бурханлаг бус/ ертөнцөд үлдэх 2 сонголт бий. Хий хуурмаг амьдрал хэзээ ч бурханлаг аз жаргалыг бэлэглэхгүй. Гэвч түр зуурын энэ   материаллаг ертөнцөөс их зүйл хүлээх сүнснүүд олон. Энэ
Бурхан Кришна манай материаллаг орчлонг бүтээгч Брахмад Өөрийн эгнэшгүй Дээд байр суурийг нотлон харуулсан тухай түүх …. Виража голын нэг эрэг дээр бурханлаг тэнгэр гэж нэрлэгддэг хязгааргүй, цэнгэлээр дүүрэн, мөнхийн байгаль оршин байдаг ба энэ нь бурханлаг хаант улс буюу Бурханы эзэнт улс юм. Бурханлаг гаригуудыг Ваикунтхууд гэж  нэрлэдэг. Учир нь тэнд харамсал, гашуудал, айдас хүйдэс үгүй. Тэнд бүх зүйл мөнх. Тооцооллоор бурханлаг ертөнцөд Дээд Бурханы эрчмийн дөрөвний гурав оногддог ба харин материаллаг ертөнцийн хувьд тэрээр Түүний эрч хүчний дөрөвний нэг хэсгийг эзэлдэг гэж ярьдаг. Гэвч хэн ч дөрөвний гурав гэдэг нь чухам юу болохыг хэн ч ойлгож чадахгүй. Учир нь тэр ч байтугай дөрөвний нэг хэсгийг эзэлдэг энэ материаллаг орчлонг ч дүрслэн өгүүлэх боломжгүй. Кришнагийн эрч хүчний энэхүү дөрөвний нэг хэсгийн тухай Санатана Госвамид тайлбарлахыг оролдон Чаитанйа Махапрабху Шримад-Бхагаватамд өгүүлэгдсэн нэгэн тохиолдлыг ярив. Нэгэн удаа энэ орчлонгийн эзэн Брахма Дваракад заларч байсан Кришна тийш зорин ирсэн. Брахмаг Кришнагийн ордон тийш ойртон ирэх үед хаалгач нь Кришнад Түүн рүү Брахма ирж
Scroll to Top