Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 6 6 8
Users Today : 31
Users Yesterday : 34
Total Users : 30668
Views Today : 45
Views Yesterday : 45
Хүний биеийг шашны ном судруудад маш ховор, хосгүй аз завшаанаар олж авдаг тухай өгүүлсэн байдаг. Буддын сургаалд шуудай дүүрэн арвайг ганц ширхэг зүүн дээр асгахад тэр зүүний үзүүрт нэгэн арвай тогтож үлдвэл үүнийг хүний төрөл олж авахтай зүйрлэсэн оновчтой зүйрлэл бий. Энэ ховор төрлийг авч төрснөө ёсоор нь ухамсарлах хүн өнөөгийн цаг үед даанч цөөн. Хэдийгээр хүний төрөл нь ховор нандин ч гэлээ түүний үнэ цэнийг ухааралгүйгээр, түүнийг зохих журмаар нь ашиглалгүй байсаар хорвоог орхиж буй хүнийг харамч хүн гэж ведийн судар номонд тэмдэглэсэн байдаг. Яагаад ? Юуг харамласан гэж? Амьдралын хуулийн дагуу л явсан гэж эсэргүүцэх хүн олон байх. Хэрэв та хэдэн үеэрээ эдлэж хэрэглээд барахгүй мөнгө хөрөнгөтэй байтлаа түүнээсээ хэрэглэж чадахгүй нарийлсаар, гуйлгачны амьдралаар амьдарсаар хорвоог орхивол тэр хүнийг  харамч, нарийн хүн байжээ гэж тооцно. Яг үүн шиг бид хүний алтан сайхан бие махбодийг авч төрчихөөд түүнийгээ Бурханы ухамсрыг олоход зориулалгүй дуусгах аваас энэ нь эмгэнэлт төгсгөл болно. Бурханы ухамсар гэдэг нь бид
1968/11/23 Лос-анжелес, Бхагавад-гита 2.8-12 Прабхупада: Хэн нэг нь гарч ирээд Бхагавад-гитаг унш. Чи унших уу? Нааш ир. Макмиллан компаниас гаргасан манай хэвлэл Бхагавад-гита. Чин бишрэлтэн: Хаанаас унших вэ? Прабхупада: Оршил Чин бишрэлтэн: Бхагавад-гита анх айлдсан төрхөөрөө номын оршил. нама ом вишну падаяа кришна-прештхаяа бху-тале шримати бхактиведанта свамин ити намине   “Бхагавад-гита нь мөн Гитопанишад гэж алдаршсан. Энэ бол Ведийн мэдлэгийн охь нь бөгөөд Ведийн утга зохиол дахь хамгийн чухал Упанишадуудын нэг. Бхагавад-гитад өгсөн маш олон тайлбарууд байдаг бөгөөд өөр нэг хувилбарыг дараахь шаардлагын улмаас гаргах болсон юм. Нэгэн америк эмэгтэй надаас Бхагавад-гитагийн англи орчуулгыг гаргахыг санал болгосон юм. Ингэснээр тэр түүнийг уншиж чадна. Энэ сайхан санааг би дагаж чадахгүй байлаа. Мэдээж маш олон орчуулгууд байдаг ч Америкт төдийгүй Энэтхэгт  миний үзсэн орчуулгуудын алийг нь ч жинхэнэ баттай гэж хэлэх аргагүй байлаа. Учир нь бараг бүх тайлбарлагчид Бхагавад гита анх айлдсан төрхөөрөө номын жинхэнэ мөн чанарыг нь хөндөлгүйгээр өөрсдийн хувийн үзэл санаагаа оруулсан байсан юм. Бхагавад-гитагийн амь сүнс нь Гитад өөрт нь агуулагдаж
1968/11/23 Лос-анжелес, Бхагавад-гита 2.8-12 Чин бишрэлтэн: “Үүнийг Шанкарачарйа болон Шри Чаитанйа Махапрабху гэх мэт аугаа багш нар зарлан мэдэгдсэн байдаг. Энэтхэгт Ведийн мэдлэгийн олон нэр хүндтэй хүмүүс байдаг хийгээд тэд бүгд Шри Кришнаг Бурханы Дээд  Бодгаль гэж жинхэнэ ёсоор хүлээн зөвшөөрдөг. Тийм болохоор бид Бурханы Дээд Бодгалийн заан чиглүүлсэн Бхагавад-гита байгаа төрхөөрөөг хүлээн авч байна…”. Прабхупада: Энд чухал сэдвийг хөнджээ. Нэгэн удаа би алхаж яваад жуулчны баазын нэгэн зарлалыг харсан. Энэтхэгт. … тийм гайхамшигтай газар нутгийг олж харж чадна. Гайхамшигтай газар нутаг. Ямар ч гэлээ би Картиккйеагаас асуулаа. “Энэтхэгийг маш гайхамшигтай гэдэг үү? ” гэхэд тэрээр “Тиймээ” гэж хариулсан юм. Ямартай ч гэлээ Энэтхэг бурханлаг соёлын өлгий нутаг гэж тооцогддог. Тэр ч байтугай Хятадын нэгэн зохиолч хэрэв та шашныг судлахыг хүсэж байвал Энэтхэгийг зориорой гэж бичсэн байдаг. Тэр  үнэнч шударга хүн аж. Тэр бол Энэтхэг ч биш, Америк ч биш. Өөр ямар нэг орон биш. Тэр бол Хятад. Хятад бол коммунист улс. Гэвч тэрээр маш шударгаар, хэрэв та шашны тухай сурахыг
Scroll to Top