Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
5
4
8
Users Today : 174
Users Yesterday : 120
Total Users : 58548
Views Today : 193
Views Yesterday : 143
Spread the loveХүүхдүүд Орчлонгийн янз бүрийн түвшингээс нааш ирдэг. Тэднийг гурван төрөлд хувааж болно: доод, дунд, дээд ертөнцийн гэж. Амьд бодгалиудыг ямар түвшнээс ирснийг нь хэрхэн тодорхойлох вэ? Хэрэв түүний ухамсар “Бүх зүйл таагүй муу байвал би аз жаргалтай байна” хэмээх үзэл дээр суурилж байвал энэ нь доод ертөнцийн. Хэрэв хүмүүсийн амьдралын хэв маяг “Би таны аз жаргалтай байгааг үгүйсгэхгүй байна. Гэхдээ миний аз жаргал эн тэргүүнд байх ёстой. Миний сонирхлыг гэр бүл, үр хүүхэд маань л татдаг. Таны гэр бүл надад хамаагүй. Энэ бол таны л асуудал” хэмээх үзэл дээр суурилж байвал энэ нь дунд ертөнцийн.. Хэрэв “Та л аз жаргалтай байвал, бүгд аз жаргалтай байвал би аз жаргалтай” хэмээх ухамсар бүхий хүн нь дээд ертөнцөөс ирсэн гэсэн үг юм. Сергей Серебряков ૐ “Ведийн гэр бүл” семинараас ૐ Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Spread the loveӨнөө цагт шувууд болон адгуус амьтдыг бодож төдөлгүй хөнөөдөг буянтай гэж нэрлэгдэх цөөнгүй хүмүүс бий. Үүний зэрэгцээ тэрхүү “буянт хүмүүс” нь өөрийгөө аль нэг шашны дагалдагч хэмээн тооцох авч тэр шашин нь алах хөнөөхийг хатуугийн хатуу хориглосон байдаг. Ведийн соёлын зарчмаар бол мөн энд Нарада Мунигийн өгүүлж байгаачлан адгуус амьтныг хөнөөгчдийг буянт хүмүүс гэж тооцож болохгүй. Тэдний шүтлэг бишрэлтэйн талаар яриа ч байх аргагүй. Шүтлэгтэй хүн, Бурханы бишрэлтэн нь хэнд ч хор хөнөөл учруулдаггүй. Энэ бол шүтлэгтэй хүний мөн чанар. Хүч хэрэглэчихээд үүний зэрэгцээ өөрийгөө шүтлэгтэн гэж нэрлэвэл энэ нь зөрчилдөж байгаа хэрэг. Нарада Муни болон өөр бусад номын багш нар иймэрхүү хоёр нүүртнүүдийг сайшаан дэмждэггүй. А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, ЧЧ, Мадхья-лила. 24.272 шүлгийн тайлбараас Орчуулсан: Балабхадра дас
Spread the love Иисус Христ Эзний албатуудыг юу хүлээж байдаг вэ: тэд диваажинд хүрч болно. Тэгээд л гүйцээ. Материйн ертөнцийн аль нэг гаригт. Иисус Христ Эзний бишрэлтэн нь арван дүрэм журмыг хатуу баримталдаг. Эдгээр нь жишээ нь, “бүү ал” гэх мэтчихлэн. Энэ бол нүгэлт хүмүүсийг засах ёс суртахууны хэм хэмжээ юм. Үүн шиг Бурхан Будда ахимса-парам-дхарма буюу дээдийн дээд шашин бол хүч үл хэрэглэхүй юм хэмээх сургаалыг номлосон. Энэ сургаал нь мөн л нүгэлтнүүдийг засахад зориулагдсан. Хэрэв хүн нүгэлтэн биш харин зөв шударга үйлтэн байх аваас тэрээр Жаналока, Махарлока, Тапалока гэх мэт диваажингийн гаригт дээшлэн хүрч очдог. Тэд бүгдийн дээр Сваргалока гариг оршино. Нүгэл хилэнцээсээ ариуссан хүний хувьд сүнслэг (бурханлаг) амьдралын зам мөрөөр замнахад тохирохуйц болсон байдаг. Ийсус Христ Эзний сургаалаас бид хүмүүнийг нүгэлт үйлээс нь цэвэрлэхэд түүний сургаалын тулгуур суурь оршдог болохыг мэднэ. – “Бүү ал, бүү хулгай хий” гэх мэт. Эндээс Ийсус Христ Эзний албатууд буюу бишрэлтнүүд материаллаг ертөнц доторхи дээд гаригсуудад дээшлэн хүрч очдог хэмээх