Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
6
6
1
Users Today : 24
Users Yesterday : 34
Total Users : 30661
Views Today : 31
Views Yesterday : 45
Яаж “зүгээр л уншаад сонсох вэ?” Шрила Прабхупада “Мантраг магтан дуулахад юу нь хэцүү байх билээ? Зүгээр л уншаад, сонсох хэрэгтэй” хэмээн айлдсан байдаг. Энэ ийм амархан байхад хүмүүсээс тийм их хүчин чармайлт шаардана гэж үү? Цэвэр чин бишрэлтэнд мантра магтан дуулахад, сонсох нь мэдээж хэрэг маш амархан. Тийм ч учраас Жапаг сүнслэг амьдралын барометр гэлцдэг. Энэ юу гэсэн үг вэ? Зүрх сэтгэлдээ бид хэр ариуссанаас хамааран тэр хэмжээний аз жаргал, баяр цэнгэл, хүсэл тэмүүлэлтэйгээр Ариун Нэрэнд ойр очдог. Тодорхой хэмжээний ариусалд хүрээгүй нэгэнд мантраг магтан дуулах нь маш хэцүү даалгавар болж, томоохон сорилт болдог байна. Ариун нэрсийг магтан дуулах, Түүнээс өмгөөлөл эрэх хүсэл дээрээ үндэслэн бид сүнслэг амьдралын хаана байгаагаа ойлгож болно. Тийм ч учраас “зүгээр л уншаад сонс” гэж биднийг хэлэхэд энэ нь тийм ч амар биш, хүнд байдаг. Бид үүнийг амьдрал дээрхи дадал туршлагаасаа мэднэ. Тэгвэл үүнийг хэрхэн сайжруулах вэ? Бидний систем Ариун Нэрийг яаж нөлөөлдгийг мэдсэний дараа л бид Түүн рүү үнэхээрийн чин сэтгэлээсээ тэмүүлэх урмыг авч болно. Рупа Госвами
Бурханы өршөөлт Чайтанйа Чаран Прабху ярьж байна. 2008 оны 9-р сарын 1 Шуналыг хянах нь насан туршийн тэмцэл гэж Кришна Бхагавад Гитад айлдсан билээ. Тэр ч байтугай чин бишрэлтэнгүүдийн хувьд ч шуналыг хол чулуудан хаяагүй; бид шуналын эсрэг шийдэмгийгээр үгүй гэж хэлэхэд түүний дайралт буурдаг; гэвч оршсоор л байдаг. Шрила Прабхупада үүнийг гэрийн тэжээвэр нохойны жишээн дээр тайлбарласан байдаг: чи түүнийг дандаа эрхлүүлж; хайрлаж; тоглож хүслээр нь байдаг байж; гэтэл нэг өдөр эмч ирээд энэ нохой чинь галзуу юм байна, хэрэв таныг хазвал та үхэх болно гэж л дээ; тэгээд та түүнээс салахын түүс болж, өшиглөн гаргахыг оролдоно. Гэтэл харин нохой маань сүүлээ шарвалзуулаад л буцаад ирнэ. Бид түүний унжсан хэл, дуулгавартайгаар шарвалзаж буй сүүлийг нь хараад “энэ ч тийм муу нохой биш шүү, ийм хөөрхөн гөлөг шүү дээ, миний хөөрхөн гөлөг” гэж хэлэхэд тэр бидний хажууд дахин ирээд суудаг. Гэнэт бид түүний галзуу гэдгийг нь санамагцаа дахиад л хөөж тууж эхлэнэ; гэвч тэрээр дахиад
Бид Кришнагийн ухамсарт суралцах болон Кришнагийн ухамсраа бусадтай хуваалцах тэнцвэрт байдлыг хадгалах талаар үргэлж анхаарал тавьж байх хэрэгтэй. Тэнцвэр алдагдахад маш олон төрлийн хүндрэлүүд гарч болно. Эхний асуудал бол бухимдал: “үйлчлэн зүтгэж” байхдаа ч хүртэл бухимдах тохиолдол бий. Кришнагийн ухамсараар сайхан хөвж явтал бухимдал төрвөл бидэнд ямар нэг асуудал байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Шрила Прабхупада Кришнагийн ухамсар нь кевала ананда канда гэж хэлсэн: кевала (бүрэн дүүрэн/цэвэр ариун гэсэн утгатай санскрит үг) бол маш чухал, энэ нь Кришнагийн ухамсар заримдаа л ананда (жаргал цэнгэлийн төлөв байдал) байдаг гэсэн үг биш юм. Хэрвээ Кришна-гийн Ухамсарт зовж байвал энэ нь бид Кришна-гийн ухамсаргүй байна гэсэн үг. Тэнцвэрийг алдаж байгаа бас нэг шинж нь өрсөлдөх сэтгэлгээ. Тухайн хүн бүрэн Кришна-гийн ухамсартай л байгаа бол бусдын амжилтанд ямар ч байдлаар атаархдаггүй. Бхагават Гита 2.70 – хэлэхдээ бишрэлтэн нь далайтай адил, маш олон гол түүнд цутгадаг ч далай нь үргэлж дүүрэн байх бөгөөд хэзээ ч эргээ хальдаггүй. Үүнтэй адилаар бишрэлтэн нь үргэлж хангалуун, тогтвортой ба бусад зүйлд тэвдэж сатаардаггүй болно. Яагаад тэнцвэр чухал вэ? Алтан