Spread the love Бид Кришнагийн ухамсарт суралцах болон Кришнагийн ухамсраа бусадтай хуваалцах тэнцвэрт байдлыг хадгалах талаар үргэлж анхаарал тавьж байх хэрэгтэй. Тэнцвэр алдагдахад маш олон төрлийн хүндрэлүүд гарч болно. Эхний асуудал бол бухимдал: “үйлчлэн зүтгэж” байхдаа ч хүртэл бухимдах тохиолдол бий. Кришнагийн ухамсараар сайхан хөвж явтал бухимдал төрвөл бидэнд ямар нэг асуудал байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Шрила Прабхупада Кришнагийн ухамсар нь кевала ананда канда гэж хэлсэн: кевала (бүрэн дүүрэн/цэвэр ариун гэсэн утгатай санскрит үг) бол маш чухал, энэ нь Кришнагийн ухамсар заримдаа л ананда (жаргал цэнгэлийн төлөв байдал) байдаг гэсэн үг биш юм. Хэрвээ Кришна-гийн Ухамсарт зовж байвал энэ нь бид Кришна-гийн ухамсаргүй байна гэсэн үг. Тэнцвэрийг алдаж байгаа бас нэг шинж нь өрсөлдөх сэтгэлгээ. Тухайн хүн бүрэн Кришна-гийн ухамсартай л байгаа бол бусдын амжилтанд ямар ч байдлаар атаархдаггүй. Бхагават Гита 2.70 – хэлэхдээ бишрэлтэн нь далайтай адил, маш олон гол түүнд цутгадаг ч далай нь үргэлж дүүрэн байх бөгөөд хэзээ ч эргээ хальдаггүй. Үүнтэй адилаар бишрэлтэн нь үргэлж хангалуун, тогтвортой ба бусад зүйлд тэвдэж сатаардаггүй болно. Яагаад тэнцвэр
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
5
9
0
Users Today : 53
Users Yesterday : 119
Total Users : 54590
Views Today : 56
Views Yesterday : 160
Spread the love Кришнагийн ухамсрын ном хэвлэлүүдийг тараан түгээцгээе. Ингэснээр бид мунхгийн саварт гүн атгагдсан өөрийн ахан дүүс болсон болзолт сүнснүүдийг аварч чадна. биш. Та бидэнд хэрэв жаахан Тэгээд ч зогсохгүй энэ нь бидний бурханлаг хөгжил дэвшилд ахиц авч ирнэ. Энэ бол цэвэр трансцендент үйл ажиллагаа юм. Материаллаг үйл ажиллагаа мөнгө байлаа гэж бодоход түүнийг хүмүүст хуваагаад өгчихвөл та гар хоосон хоцорно. Энэ бол материаллаг эд зүйлийн хууль. Харин бурханлаг мэдлэгийг тараах нь үүнээс эрс ялгаатай бөгөөд та хэдий чинээ эрдэм мэдлэгийг хүмүүст хүргэнэ төдийчинээ хэмжээгээр таны бурханлаг саван дахь мэдлэгийн хэмжээ тань нэмэгдэнэ. Бид өөрсдөө трансцендент эрдэм мэдлэгийн зах зухаас атгаж авсан нь хангалттай бус. Олж авсан энэ жаахан зүйлээ та биднийг тойрон хүрээлсэн золгүй олон зовж зүдэрсэн сүнснүүдэд хүртээе. Энэ бол жинхэнэ буянт үйл. Дэлхий маань мэхлэгч хийгээд мэхлэгдэгчдээр дүүрчээ. Юмсын жинхэнэ нүүр царайг бид өөрсдөө жинхэнэ бурханлаг мэдлэгийг олж сонссоноор, ойлгосноор танин ухаарч чадна. Бидний нүдэн дээр ах дүүс, төрөл төрөгсөд маань өвдөж, зовж,
Spread the love – Алив та энэ номнуудаас уншаач. Таныг төгс төгөлдөрт хүргэх их чухал номууд.- Зөндөө уншсаан. Ойлгохгүй юм байна лээ. Тэр олон ойлгомжгүй нэр томъёонуудыг ээ. Цагийн гарз. Иймэрхүү яриа Кришнагийн ухамсрын зам мөрөөр замнагчид хийгээд түүний идэвхи муутай, оюун сул тойрон хүрээлэгчид нарын хооронд болдог. Энэ бол маш түгээмэл харилцан яриа болохыг тэд бараг л бүгд мэднэ. Ведийн соёлын гэсэн өргөтгөлтэй Кришнагийн ухамсрын ном хэвлэлүүд нь зүгээр өнгөц харахад нээрэн таних мэдэхгүй нэр томъёо ихтэй мэт боловч хүн өөрийн оюун ухаанаа багахан шиг л дайчлаад уншихад ойлгохгүй зүйл гарахгүй. Дээр дурдсан нөхдүүд Кришнагийн ухамсрын ном судруудыг ойлгохгүй байнаа гэсэн атлаа А.Дюма, Жюль Верн, Майн Рид, Ж.Пүрэв, Д. Гармаа гэх мэт зохиолчдын хүн цохиж унагамаар том том романуудыг уншихаараа ямар их ойлгодог гэж санана. Тэр ч байтугай тэр зохиолуудын баатруудын нэрийг хичнээн гадаад, англи, франц байлаа ч их цэвэрхэн дуудна. Тэрийг хачин их амтархан унших ба ярьж хөөрнө. Мөн Солонгосын телевизийн олон ангит кинонуудыг
Spread the love Эхнийх нь мөнхийн албатын харьцааг Бурхантай тогтоох (самбандха). Удаах нь Бурханыг хайрлах жинхэнэ хайранд (прайогяана) хүрэхийн тулд тэрхүү харилцааныхаа дагуу үйлдэх (абхидхеяа) зэрэг болно. Бүхий л харилцаа адилхан байдаг. Жишээлбэл эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд гэр бүл болохыг хүсч болно. Үүний тулд тэд эхлээд танилцаж, хоорондоо харилцана. Тэгээд гэрлэнэ. Дараа нь тэрхүү харилцаандаа үйлчилнэ. Эцэст нь тэдний харилцааных нь үр дүн болж хүүхдүүд нь мэндэлдэг. Самбандха, абхидеяа, прайогяана гурав бол бүхий л Ведийн философийн оргил, Шримад-Бхагаватамын мөн чанар, амьдрал дахь аугаа их баялгууд юм. · Тэр зарим үед ухамсар юм уу, эсвэл дотоод дуу хоолой болон илэрдэг. · Тэр бүгдийг мэддэг бөгөөд бидэнд хамгийн сайныг хүсэгч анд нөхөр маань билээ. 1: Бурханы оршихуй Жанмадясяа яатхах: “ Бүх зүйл Үнэмлэхүй үнэнээс эхээ авч түүнд бүх зүйл суурилж байдаг, Тэр бол бүгдийн эхлэл бөгөөд үндэс нь юм” (Веданта сутра) “Энэ дэлхийд хувийн бурхан гэж үгүй бөгөөд хувийн гэх бүх зүйлсээ авч хаяж байж л бурхан жинхэнэ утгаараа бий болдог юм” (Элвин Шродингер-Нобелийн шагналт физикч)
Spread the loveЭнэ хүү кавача доорх хаягаар орж зөв дуудлагаар сонсож болно. Би вээр анхлан Прахлад Махаражийн хүүрнэн өгүүлсэн тэрхүү Нрисимха-кавачийг давтан дуулж байна. Энэ кавача нь бүхий л эд баялаг, ангижрал гэгээрэл, гоц чанаруудыг хайрлагч эх булаг билээ. Өөрийн бясалгалдаа Бурхан Нрисимхаг алтан сэнтийд залаад энэ залбирлыг өргөөрэй. Амаа томоор ангайгаад Бурхан Нрисимха алтан сэнтийдээ залран байна. Тэрбээр гурван мэлмийтэй агаад нигуур нь намрын Саран мэт гэрэл туяатай ажгуу. Тэрбээр дөрвөн мутартай агаад, алга нь зөөлөн булбарай бөлгөө. Тэрээр алтан ээмгээр гоён чимсэн хийгээд цээжиндээ үнэт чулууг зүүж, давтмал дуулгыг толгойдоо өмсжээ. Тэрээр хайлсан алт мэт шар өнгийн хувцастай ба цэцгэн эрхи, үнэт чулуудан зүүлтүүдээр гоён чимсэн байх ба нүд гялбам гэрэл туяаг цацруулнам. Түүнийг Индра хийгээд бусад сахиулсан тэнгэрүүд дагалдан явна. Түүний бадамлянхуан өлмийд гайхамшигтай чимэглэлүүд бий ажээ. Түүний гартаа барьдаг зүйлүүд нь гэвэл бадамлянхуа, галт хүрд, шийдэм, дун бөлгөө. Гаруда гэх мэт Түүний олон олон дагуулууд Түүнд мөргөл залбирлаа өргөнөм. Ухаанаа зүрхэндээ төвлөрүүлээд, сэнтий