Spread the love Асуулт: Шрила Прабхупада болон түүний номын багш нарын айлдсан баталгаа, нотолгооноос үзэхэд Ариун Нэрийг унших нь чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн хамгийн чухал үйл ажиллагаа гэсэн байдаг? Хариулт: Тиймээ. Шрила Прабхупада хэлэхдээ: “Номын багшийн заавар сургаалаас хамгийн чухал нь өдөр тутам хамгийн багадаа арван зургаан тойрог унших явдал” гэсэн байдаг. Ямар үйл чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд хамгийн гайхамшигтай вэ гэдэг асуудлыг Сарвабхаума Бхаттачарйа Чаитанйа Махапрабхутай харилцан ярилцаж байхдаа хөндсөн: “Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлээс ямар үйл хамгийн чухал нь вэ? хэмээхүйд, Бурханы Ариун Нэрийг магтан унших нь чин бишрэл зүтгэлийн үйлээс хамгийн чухал нь гэж Бурхан хариу өчив. Өөрийн хэлсэн үгийнхээ баталгаа болгож, Бурхан дараахь шүлгийг иш татсан: Харер нама харер нама харер намаива кевалам Калау насти эва насти эва гатир анйатха “Хэрүүл тэмцэл, зусар явдлын энэ Калийн галавт Бурханы Ариун Нэрийг давтан уншихаас өөр ангижралын зам мөр үгүй. Үүнээс өөр зам үгүй. Үүнээс өөр зам үгүй. Үүнээс өөр зам үгүй.” Чин бишрэл зүтгэлийн 64
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
5
9
4
Users Today : 57
Users Yesterday : 119
Total Users : 54594
Views Today : 60
Views Yesterday : 160
Spread the love Бүхий л бясалгагч, йогч, бурханлаг зам мөрөөр замнагч нарын үндсэн гарын авлага болж байдаг “Бхагавад-гита” ном хэвлэгдэн гарсан тухай урьд нь мэдээлсэн билээ. Энэ нь засан сайжруулсан хоёр дахь хэвлэл юм. Бид та бүхэнд энэ ариун судар номын талаар нэр цуутай, ариун гэгээн хүмүүсийн хэлсэн үгс, түүний нэр хүндтэй байдлын талаархи зарим мэдээллийг толилуулж байна. ….Та нар бүгд Бхагават Гита-г мэдэх үү, үгүй юу? Энэ нь эртний Энэтхэгийн билэг ухааны ном. Бараг таван мянган жилийн өмнөх ном…. Та нар энэ номноос маш их билэг ухаан, заавар замчлалыг олж авч чадна. Би энэ номыг байнга уншдаг юм. Би уншсаар л байгаа, тиймээ яагаад гэвэл энэ ном их сайхан, төвлөрөл, билэг ухааныг агуулж байдаг. Энэ номыг уншсаны дараа сэтгэл сэргэж, амар амгалан болдог. Үнэхээр ойлгож өөртөө авах юм бол энэ ном билэг ухааны гайхамшигтай замын хэсэг нь юм. ..Энэ номонд зөвхөн хоолоо идэхээсээ өмнө Бурханд өргөх төдийгүй энэ амьдралд хийж буй өөр бусад
Spread the love Манай Орчлон нь тоогүй олон Орчлонгуудын зөвхөн нэг нь л бөгөөд дээд(диваажингийн), дунд(дэлхий), доод(тамын) гэсэн гаригуудын системийг багтаасан гариг эрхсийн 14 түвшнээс тогтдог. Тэдгээр дээр 8400 000 төрлийн амьд амьтас оршин амьдрах ба түүнээс 400 000 мянга төрөл зүйлийн хүнтэй адил төстэй амьд бодгалиуд байдаг. Манай Орчлон нь 14 гаригсын системүүдээс тогтдог. Дээд түвшний 7 гаригийн системийг жагсаавал: Сатья, Тапас, Жанас, Махар, Свар, Бхувар, Бхур. Доод түвшний 7 гариг нь Атала, Витала, Сутала, Талатала, Махатала, Расатала, Патала. Зарим үед бүх гаригсын системийг дээд(диваажингийн), дунд(дэлхий), доод(тамын) гэж ангилсан байдаг. Манай Дэлхий нь Бхур хэмээх гаригийн системд хамаардаг бөгөөд манай Орчлонгийн бусад соёл иргэншлийн дунд “Бхарата-варша” гэж алдаршсан. Варша нь газар нутаг гэсэн үг бөгөөд Бхарата гэдэг нь эрт дээр цагт хаанчилж байсан хүчирхэг хааны нэр юм. Манай Орчлонгийн хамгийн дээд гариг Сатьялока дээр амьдрагсдын насны хэмжээ манай Дэлхийн тооллоор 15 480 000 000 000 жилтэй тэнцэнэ. Шримад-Бхагаватам(2.2) сударт өгүүлснээр, “Энэ Сатьялока гариг
Spread the love “Хоол, нойр, амралт, ажлын дэглэмээ сахиж байгаа хүн йогоор хичээллэснээр өөрийн бүх зовлон зүдгүүрээ хөнгөвчилж чадна”. (Бхагавад гита 6.17) Ведийн судар номууд дотор зүүдийг тайлан уншиж, учран тохиох үйл явдал, өнгөрсөн, одоо, ирээдүйн талаархи тодорхой мэдээллийг авах боломжийг олгосон олон судар шастир бий. Тэдгээрийн дотроос та бүхэнд Свапна-чинтамани зүүдний судраас товчлон танилцуулж байна. Энэ судрыг танилцуулахаас өмнө зарим нэг хэрэгтэй мэдээллийг танд хүргэе. Зүүд амьдралд биеллээ олох хугацаа: 20 оос 22 цагийн хооронд зүүдэлсэн бол жилийн дотор 22 оос 24 цагийн хооронд бол хагас жилийн дотор 24 өөс 2 цагийн хооронд бол 3 сарын дотор 2оос 4 цагийн хооронд бол 1 сарын дотор 4өөс 6 цагийн хооронд бол 10 өдрийн дотор Нар мандах үед зүүдэлсэн зүүд бол тэр өдөртөө биелэнэ. Сайхан зүүд зүүдлээд юу хийх хэрэгтэй вэ? Хэрвээ та сайхан зүүд зүүдлээд үргэлжлүүлээд унтах юм бол энэ зүүд биелэхгүй. Ийм учраас тухайн шөнийн үлдсэн мөчүүдийг залбирч өнгөрөөх хэрэгтэй ба өглөө сайтар
Spread the loveТилакийг заримдаа сүнсний чимэглэл хэмээн нэрлэдэг. Энэ чимэглэлийг биеийнхээ 12 хэсэгт нойтон шавраар тавьдаг. Энэ нь бидний бие Бүхний дээд Бодгаль Шри Вишну-н сүм гэсэн утгыг илэрхийлнэ. Вайшнавууд хамгаалалт болон ариусалын журмаар тилака тавьдаг ба түүнийг Бурханы бишрэлтэн гэдгийг таньж мэддэг. Яг л засаг төрийн хүч нь дүрэмт хувцсаа өмссөн цагдаагаар илэрхийлэгддэг бол тилака бишрэлтэнгийн ард бурханы хүч буйг хүмүүст мэдрүүлдэг. Тилака тавихдаа зүүн гар дээрээ багахан хэмжээний ус аваад Гопи чандана (Дварака-н шавар)-г үрнэ. Тилакыг хийх явцдаа доорх Падма Пуранагийн Уттара Кандын мантра-г давтана. Лалаате кешавам дхйааен нарайнам атходаре Вакшах стале мадхавам ту говиндам кантха куупаке Вишнум ча дакшине куксау баахау ча мадхусууданам Тривикрамам кандаре ту вааманам ваама– пааршаке Сридхарам ваама – баахау ту хришикешам ту кандхаре Приштхе ча падманаабхам ча катйам дамодарам нйасет Энэхүү тарныг уншиж дууссаны дараа баруун гарын ядам хурууны өндгөөр биеийнхээ 12 хэсэгт тилакаа тавина. Брахманда Пуранад дурьдсаны дагуу тилакын хоорондох зайг хумсаараа гаргах ёсгүй байдаг. Харин чийгтэй даавуугаар хуруугаараа хийх хэрэгтэй. Духан дээрээ зурах үедээ Кешава-г бодох хэрэгтэй. Хэвлий дээрээ тавих үедээ Нараяана-г бодох хэрэгтэй Цээжин дээрээ Мадхава-г бодох ба харин хүзүүн дээрээ Говиндаг дурсах хэрэгтэй. Баруун хэвлий дээрээ Вишнаве бурханыг бодож, баруун бугалганы доод хэсэгт тавихдаа Мадхусудана-г бодох ёстой. Баруун бугалганы дээд хэсэгтээ Тривикрама-г бодно. Зүүн хэвлий дээрээ Вамана-г дурсаж зүүн бугалганы доод хэсэгт тавихдаа Шридхарая-г санах бол харин дээд хэсэгт тавихдаа Хришикешаг бодох хэрэгтэй. Падманабхая бурханыг нурууны дээд хэсэгт тавихдаа доод хэсэгт Дамодарая-г дурсан боддог. (Чайтания Чаритамрита Мадхйа 20.202) Шикха тавьсан хэсэгтээ тилака тавиддагүй харин шавраа угаасны дараа Ом Васудевайа намаха гэж хэлээд зүүн гарын алгаа арчдаг.