Spread the love – Дамодар бурхны сар Карттика сарын лаан өргөл Чатурмасья нь 4 сарын турш энэтхэгт борооны болон намрын улирлын туршид үргэлжилдэг. Тус сард вайшнавууд буюу бишрэлтэнгүүд Бурхныг баясгахын тулд тодорхой тэвчил хатамжлалыг үйлддэг. Уламжлал ёсоор номлогчид болон аялан явах багш нар энэ хугацаанд номлол хийхээ зогсоодог. Одоо үед энэ саруудад тодорхой хэм хэмжээнд л хоол идэхийг хүлээн зөвшөөрдөг. Чатурмасын сүүлийн сарыг Карттика гэж нэрлэдэг ба вайшнавуудын хувьд хамгийн ариун сар юм. Карттика сарын үед Дивали болон Говардхана Пужа гэсэн 2 үндсэн фестивал болдог. Саччидананда Свами Махараж Харе Кришна хөдөлгөөний номлогч багш Карттика сарын талаар: Аравдугаар сараас арван нэгэн сарын хооронд үргэлжлэх /сарны тооллоор/ Карттика сарын үед бишрэлтэнгүүд Бурхан Кришна болон Шримати Радхарани /Бурхан Кришнагийн мөнхийн гэргий/ нарын ариун гэгээн нэр алдар : Харе Кришна Харе Кришна Кришна Кришна Харе Харе/ Харе Рама Харе Рама Рама Рама Рама Харе Харе тарнийг уншин өдөр тутмын үйлээ зориулдаг. Уг мантраг хаана ч уншиж болох ба “ Бурханы эрчим /Радха/, Бурхан /Кришна/ минь намайг
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
6
0
1
Users Today : 64
Users Yesterday : 119
Total Users : 54601
Views Today : 67
Views Yesterday : 160
Spread the love Бяцхан Шраван эмээгийнхээ хажууд зогсоод урд хашааны зэрлэг өвсийг хичээнгүйлэн зулгааж байгааг нь харж байв. Хүү өвөө эмээтэйгээ Лондонгоос ирснээс хойш өдөр бүр л ийм ажил хийж байгаа. Тэр одоо таван настай бөгөөд өвөө эмээтэйгээ байх дуртай. Мэдээж хэрэг Камакши, Вишванатан хоёрт ч бяцхан хүүтэй хамт байх нь таалагддаг.Вишванатан пурануудаас үлгэр уншиж өгөхөд хүү зөвхөн түүнийг нь сонсох гэж төрсөн юм шиг анхааралтай сонсоно. Камакши түүнийг үдэш бүр сүм рүү дагуулж явна. Хүүд сүмийн аварга том барилга, пракарамууд, бас прасад, цэцэгс, камфорын үнэр бүгд таалагддаг. Тэр шүтээн бүртэй ярьж, лам нарын тарни уншихыг сонсоно. Хүү Кумбаконамын ойролцоох энэ тосгонд хоёр долоо хоног саатаад эцэг эхтэйгээ Чиннай руу ээжийнхээ аав ээж дээр очоод дараа нь Лондон руу нисэх ёстой байлаа. Энд байх үеэр нь Кришнагийн Жаяанти болж таарлаа. Камакши амттай хоолнууд бэлтгэж, Вишванатан Бурхан Кришнагийн түүхээс өчнөөн цагаар хүүрнэж байлаа. Эмээ нь савнуудаа прасадаар дүүргэж байгааг харчихаад ухаангүй хайртай өвөө дээрээ буцаад
Spread the loveСатсварупа Даса Госвами Шримад Бхагаватамд Бали Махараж болон Ваманадева нарын тухай түүх бий. Ваманадева бол бяцхан брахман хүүгийн дүрээр тодорсон Бурханы Дээд Бодгаль өөрөө байв. Тэр Бали Махараж дээр очиж гурван алхам газар өгөхийг гуйн зөвшөөрүүлдэг. Гэхдээ Тэрбээр орчлонгийн дүрээ тодруулж эхний хоёр алхмаараа л бүх ертөнцийг эзэлсэн учраас Бали Махараж амласан гурав дахь алхам газраа өгөх боломжгүй болж хүнд байдалд орно. Ваманадева түүнийг Варунагийн олсоор хүлэхэд эхнэр нь төдийгүй номын багш нь хүртэл орхин одсон байна. Гэхдээ Бхагаватамд Бали Махаражийг баригдаж хүлэгдсэндээ ичих нь бүү хэл огт сэтгэл зовоогүй гэж өгүүлдэг. Тэрбээр сэтгэл зовохын оронд харин ч Ваманадевад хандан “Таны эсрэг тэмцэж байсан олон демонууд эцэстээ аугаа иогийн төгс төгөлдөрт хүрсэн билээ. Таны сүр хүч цор ганц үйлээр олон зорилгыг гүйцэлдүүлж чаддаг. Тиймээс намайг ямар ч байдлаар шийтгэсэн, Варунагийн олсоор хүлсэн ч би огтхон ч ичиж, сэтгэл зовнихгүй байнам” (Бхаг. 8.22.6) гэж хэлдэг. Бали Махараж Бурханы өршөөл нигүүлслийн талаар мэддэг байсан
Spread the love Бурханы өршөөлт А.Ч Бхактиведанта Свами Шрила Прабхупадатай хийсэн ярилцлагууд 1968 оны Хоёрдугаар сар 1-р хэсэг Эрхэм хүндэт уншигчид та бүхэндээ Кришнагийн ухамсарын олон улсын байгуулагыг үүсгэн байгуулагч А.Ч. Бхактиведанта Свами Шрила Прабхупада АНУ-д амьд ахуй цагтаа өөрийн шавь болон сурвалжлагч нартай хийсэн ярилцлагуудаас хөрвүүлэн хүргэж байгаадаа баяртай байна. Таны ухаан тань мэргэн, сэтгэл тань ариун байх болтугай. Сурвалжлагч: Кришнагийн ухамсарын гол баримталдаг итгэл нь юу вэ ? Прабхупада: Кришна гэдэг бол Бурхан. Гэхдээ зүгээр л бурхан гэж нэрлэх нь бүрэн гүйцэд утгыг үл илэрхийлнэ. Кришна гэдэг нь самгард үг бөгөөд Бурханы жинхэнэ төрх байдлыг илтгэдэг юм. Кришна гэдэг бол бүхнийг өөртөө татагч гэсэн үг ба бүхнийг татагч гэдэг нь бүх төгс төгөлдөр байдлыг өөртөө агуулагч гэсэн утгатай. Энэ ертөнцөд бид мэдлэг сайтай, алдар цуутай мөн үзэсгэлэн гоо төгөлдөр хүмүүст татагдаж, бишрэн хүндэлж байдаг. Эдгээр бүх чадварыг нэг дор агуулан түүнтэй эн зэрэгцэх хэн ч байхгүй бодгалийг Бурхан гэдэг. Энэ бол бурханы шинж чанар. Иймээс Кришна бүх зургаан төгс төгөлдөр шинж чанарыг өөртөө
Spread the love Бид өөрсдөдөө эерэг сэтгэлгээг хөгжүүлвэл энэ нь биднийг ухамсарт маань сөргөөр нөлөөлөх нөлөөллөөс хамгаалах дархлаа болно. Шрила Прабхупадын уламжлалт нэгэн өглөөний аяллын үеэр түүнийг Нара-Нарайана хэмээх шавь нь дагалдаж явж байв. Тэрээр өвөрмөц нэгэн ид шидийн чадвар буюу бусад хүмүүсийн санаа бодлыг удирдах эрдмийг эзэмшсэн нэгэн байлаа. Заримдаа тэр энэ чадвараа ашиглан, бусад чин бишрэлтнүүд рүү санаа бодлын тушаал заавар илгээдэг байсан аж. Жишээ нь: “Алив прабху, наашаа эргээд над руу хар” гэх ч юмуу. Тэгмэгц тухайн бишрэлтэн ямар ч шалтгаангүйгээр түүн рүү эргэн, Нара-Нарайана прабху руу хардаг байжээ. Энэ бол түүний дурлан татагддаг зүйл байв. Тэрээр энэ авьяасаа олон чин бишрэлтнүүд дээр туршсаныхаа дараагаар үүнийгээ Шрила Прабхупада дээр туршиж үзэхээр шийдэж л дээ. Чухамдаа бол энэ нь номын багшдаа учруулж буй томоохон алдас юм. Тэр анхаарлаа төвлөрүүлээд, бодолдоо: “Шрила Прабхупада, наашаа эргээд, над руу хараач!” гэж шивнэв. Гэвч Прабхупада юу ч анзаарсан шинжгүй, шавь нартайгаа ярилцан тайвнаар алхахаа үргэлжлүүлсээр байв. Тэгэхэд